
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийгмийн сүлжээнд оруулсан таны постуудыг харахад чуулган завсарласан энэ үед 21 аймгаар тойрч, ажиллаж байсан. Ингэж явж ажиллах ямар шаардлага байв. Бүх аймгаар орж амжив уу?
-Тийм ээ. Миний хувьд нэг сарын хугацаанд 21 аймгийг тойрлоо. Ажлын 21 хоног байсан, тэгэхээр өдөр бүр нэг аймагт уулзалт хийсэн гэсэн үг. Нийтдээ 10 мянга гаруй километр зам туулсан байна. Тооцоод үзэхээр өдөрт дунджаар 300 гаруй километр зам явжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хотод дуудаж уулзана гэж хэзээ ч байхгүй. Тиймээс би өөрөө очиж уулзах ёстой гэж үзсэн. Дандаа дулаан улиралд уулздаг. Харин өвөл очиж, бодит нөхцөлийг нь харах хэрэгтэй байсан. Асран хамгаалагч гэдэг хүн ямар үүрэг гүйцэтгэдэг, амьдрал дээр ямар ачаа үүрдгийг харуулахыг хүссэн. Замдаа даралт унасан, халуурсан, өвдсөн үе бий. Гэхдээ миний хажууд байсан асран хамгаалагчид, туслах залуус, ах дүү, хань ижил минь надад түшиг тулгуур болсон. Тиймээс 21 аймгийг тойрч чадсан. Би долоон сар эмнэлгийн орон дээр, хоёр сар сэхээнд байсан хүн. Тэр үед надад ганцхан бодол байсан нь амьд үлдэх. Хүүхдэдээ аав нь байж л байх юмсан гэж боддог байлаа. Амьд үлдэх боломж гарч ирсний дараа дараагийнхаа зорилгыг боддог юм байна. Миний хамгийн хүнд үед намайг орхиогүй зүйл бол миний мөрөөдөл. Тэр мөрөөдөл надад “Чи зөвхөн өөрийнхөө төлөө биш, бусдын өмнө хариуцлага хүлээх ёстой” гэж хэлсэн. Тиймээс би улс төрийг сонгосон.
-Та анх гишүүний тангараг өргөх үедээ хүртээмжийн асуудлыг хөндөж байсан. Төрийн ордны нөхцөл байдал одоо ямар байна. Нэг үеэ бодоход хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг хэрхэн хангаж чадсан гэж та харж байна вэ?
-Анх тангараг өргөхөд индэрт гарах боломж бүрдээгүй байсан. Байнгын хорооны санал, дүгнэлтийг уншихад ч хүндрэлтэй байлаа. Гэтэл 126 гишүүнтэй парламент дотор хөгжлийн бэрхшээлтэй гишүүн байсаар байхад орчныг нь шийдээгүй байна гэдэг байж болохгүй асуудал. Аз болоход тухайн үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ асуудлыг дэмжиж, шийдвэр гаргаснаар индэртэй болсон. Явах замтай болсон. Энэ бол нэг хүний асуудал биш, зарчмын асуудал. Энэ зарчим төрийн ордоноосоо эхлээд бүх шатандаа хэрэгждэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг нь хангадаг байх ёстой.
Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн ивээл дор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрөөр Засгийн газрын ордонд томоохон форум болсон. Тэр үеэр тэргэнцэртэй эмэгтэй илтгэл тавихаар ирэхэд тайз руу гарах боломжгүй байлаа. Тухайн үед тэнд байсан хүмүүс нийлж өргөж байж гаргасан. Энэ бол XXI зууны Монгол Улсад байж боломгүй дүр зураг. Нөгөөтэйгүүр зарим хүн намайг энэ асуудлыг ярихаар өөртөө юм нэхэж байна гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Хэрвээ орчин тэргэнцэртэй хүнд ээлтэй байвал ахмад настанд, жирэмсэн эмэгтэйд, бэртэж гэмтсэн хүнд бүгдэд нь аюулгүй, таатай орчин бүрдэнэ. Энэ бол хүний эрхийн суурь асуудал. Өнөөдөр Төрийн ордонд хүртээмжийн асуудлыг илүү нухацтай ярих шаардлагатай байна.
Гаднаа налуу шаттай мөртлөө дотогш ороход 3-4 шаттай довжоотой. Стандарт хангахгүй, нүд хуурсан шийдлүүд их байна. Налуу шат нэртэй боловч ашиглах боломжгүй байдалтай. Ийм байдлыг засах ёстой.
-Чуулганы завсарлагааны энэ үед, мөн намрын чуулганы хугацаанд ямар хуулийн төслүүд дээр ажиллав?
-Намрын чуулганаар Ардчилсан намын гишүүдтэйгээ, тэр дундаа Х.Тэмүүжин багштайгаа хамтран хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан. Нөгөө талаар өөрийнхөө эрх зүйч мэргэжлийнхээ хүрээнд нэгдүгээрт, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж өргөн барьсан. Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, гуравдугаарт, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж, өргөн барьсан байна. Мөн цусны донорын асуудлаарх ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Эд эрхтний донорын ажлын хэсэгт ч идэвхтэй оролцож байгаа. Эдгээр нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэхээс илүү хүн бүрд хамаатай асуудал. Өвчин зовлон хүн бүрд тохиолддог. Иймээс эмчилгээ, донор, нийгмийн хамгааллын бодлого бол Монгол Улсын иргэн бүрийн эрх ашигтай холбоотой асуудал. Нөгөөтэйгүүр хуулийн төсөл боловсруулах нэг хэрэг. Харин УИХ-аар хэлэлцүүлж, батлуулж, бодит ажил болгох нь хамгийн том сорилт байдаг.
-Өнгөрсөн чуулганы үеэр та эмийн чанарын асуудлаар нэлээд дуугарсан. Монголд зарагдаж буй эмийн чанар муу байна гэж үздэг үү?
-Хардлага бол үргэлж байдаг зүйл. Нөгөө талдаа бодит байдлаа бид зөв дүгнэх, үнэнээр нь гаргаж ярих ёстой гэж боддог. Энэ утгаараа Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ. Яагаад гэвэл би өөрөө хэрэглэгч. Хэн нэгнээс сонссон яриа биш. Би өдөр бүр 13 төрлийн, нийт 26 ширхэг эм хэрэглэдэг. Өглөө бүр эмээ уугаад биеийн байдлаа шалгаж явдаг. Өөрөөр хэлбэл, би өөрөө “амьд лаборатори” гэсэн үг. Ижил нэртэй мөртлөө гаднаас авсан эмийн үйлчилгээ, Монголд зарагдаж буй эмийн нөлөөлөл хоёрын хооронд ялгаа мэдрэгддэг. Эмийн чанарын асуудлаар бид маш их дуугарсан, шаардлага тавьсан. Энэ бол зүгээр нэг эрүүл мэндийн асуудал биш. Иргэд эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй санхүү, цаг хугацаа, амьдралын боломжоо давхар алдаж байна. Муу эм уугаад эдгэж байна гэж итгэсээр байгаад өвчнөө хүндрүүлж, эцсийн шатанд очсон тохиолдол цөөнгүй. Энэ бол харамсалтай бодит байдал. Харин одоо Монгол Улсын эмийн чанарын лаборатори тун удахгүй ажиллаж эхлэх гэж байна. Энэ бол маш чухал алхам. Өнөөдрийг хүртэл Монгол Улс эмийн чанарыг бүрэн шалгах лабораторигүй явсан гэдэг гунигтай үнэн. Энэ нь хариуцлагын тогтолцоо сул байсны илрэл. Лаборатори ажилласнаар бид бохир тогтолцооноос гарах нэг гарц нээгдэнэ гэж харж байна.
-Хаврын чуулганаар та ямар асуудалд төвлөрч ажиллах вэ?
-Олон хүн надаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг л хүлээж байна. Мэдээж би тэдний төлөөлөл. Гэхдээ зөвхөн нэг бүлгийн асуудал ярьж болохгүй. Нэгдүгээрт, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль дээр төвлөрнө. Энэ бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хууль биш. Хүртээмж гэдэг нь ахмад настан, жирэмсэн эмэгтэй, өвдсөн хүн, чемодантай жуулчин гээд хүн бүрт хамаатай. Нийгмийн дэд бүтэц, барилга байгууламж, нийтийн үйлчилгээ хүн бүрд ижил тэгш боломж олгох ёстой. Ийм стандарт бий болгохгүйгээр бид жинхэнэ утгаараа хүний эрхийн тухай ярих боломжгүй. Гуравдугаарт, Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай болон Цусны донорын тухай хуулийн төслүүд. Би УИХ-аас байгуулагдсан Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж, Цусны донорын тухай хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Хуулийн төсөл санаачлах нэг хэрэг. Санаачилсан хуулиа батлуулж, бодит амьдрал дээр 100 хувь хэрэгждэг болгох нь хамгийн чухал. Монгол Улсад өнөөдөр 880 орчим хууль үйлчилж байна. Иргэд “Дахиад битгий ачаа нэм. Байгаа хуулиа ойлгомжтой, хэрэгждэг болго” гэсэн шаардлагыг хууль тогтоогчдод тавьж байна. Тиймээс би шинэ хууль нэмж батлахаасаа илүү одоо байгаа хууль, эрх зүйн орчинг илүү оновчтой, боловсронгуй болгож, зохицуулалтыг иргэдэд ойр болгох тал дээр түлхүү анхаарч ажиллана.
-Намын дүрэм шинэчлэгдсэн. Гишүүдэд олгож байгаа паспорттой холбоотой санал, шүүмжлэл байна. Ер нь намын шинэчлэл, дүрмийн асуудалд таны байр суурь ямар байгаа вэ?
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар Ардчилсан намын хөтөлбөр болон Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хуульд нийцсэн хэмээн үзэж албан ёсоор бүртгэснээр Ардчилсан намын дотоод зохион байгуулалт, дүрэмтэй холбоотой шинэчлэлийг баталгаажуулсан.
Шинэчилсэн дүрэмд намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хуульд нийцүүлэх өөрчлөлтүүдийг тусгаж чадсан гэж миний хувьд үзэж байгаа. Ардчилсан нам шинэчилсэн дүрэмдээ дэргэдээ харьяа таван байгууллагатай байхаар заасан. Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан оюутны холбоо гэсэн дөрвөн байгууллагаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдний оролцоог нь хангах зорилгоор шинээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төв”-ийг байгуулахаар заасан. Энэ нь намын гишүүдийн тэгш оролцоог хангах, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг оролцуулах үзэл санааны хүрээнд хийгдэж буй зохион байгуулалтын томоохон өөрчлөлтүүдийн нэг гэж үзэж, баяртай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төрийн бодлого зөвхөн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын явцуу хүрээнд биш, хүн бүрийн ижил үнэ цэнийг хүндэтгэн зөвшөөрч, нийгэм, улс төрийн амьдрал, үйл хэрэгт тэгш дүүрэн оролцуулах боломжийг хангахад байдаг гэж би үздэг.
ХЭҮК-оос хийсэн судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 8.0 хувь нь сонгох, сонгогдох эрхээ хангалттай, 33.5 хувь нь дунд түвшинд эдэлж байна гэж, харин 58.5 хувь нь эдэлж чадахгүй байгаа гэж үнэлжээ. Мөн сонгуульд санал өгөх, улс төрийн байр сууриа илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг улс төрийн биет оролцооны хувьд судалгаанд оролцогчдын 12.0 хувь нь маш идэвхтэй, 40.5 хувь нь дундаж байхад 17.6 хувь нь огт идэвхгүй, 15.0 орчим хувь нь сул идэвхтэй байна. Энэ судалгаанаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгох, сонгогдох эрхээ хангалттай эдэлж чаддаггүй, улс төрийн биет оролцооны хувьд хангалтгүй байгаа нь харагдаж байгаа юм.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төв” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ санал, санаачилгыг бүрэн дэмжиж, нийгэм, улс төрийн оролцоог хангах, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллана.
Ардчилсан Намаас “Нээлттэй, цэгцтэй АРДЧИЛСАН НАМ” үндэсний аяны хүрээнд "AN PLUS" аппликэйшнийг ашиглалтад оруулж, гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 10-ны хооронд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын цахимаар явуулж байна. Энэ аппликэйшн нь намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл, намын санхүү, хандив, дэмжлэг, татварын ил тод байдал, гишүүдээс судалгаа авах, санал хүсэл авах зэрэг оролцоог бүрэн дэмжих, ERP датанд суурилсан дотоод удирдлагаар бүрэн хангагдсан гэж үзэж байгаа.
Ардчилсан намд элсэхээр шийдсэн, эсвэл гишүүн нь бол цахим бүртгэлд бүртгүүлж, гишүүний татварын хураамжаа төлж, гишүүний үнэмлэх болох ГЭРЭГЭ ПАСПОРТаа авах эрх Монгол Улсын 18 насанд хүрсэн, аливаа өөр намын гишүүнчлэлгүй, Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийг сайн дураараа дэмжиж байгаа иргэдэд нээлттэй байгаа шүү гэж хэлье.
-Ерөнхийлөгчийн сонгууль эхэлчихсэн байна. Улс төрийн намууд дотор хэн нь ерөнхийлөгч болох вэ гэдэг уралдаан хэдийнэ эхэлж. Таны хувьд намаас ямар хүн кандитад болоосой гэж бодож байна вэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийг Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлж, бүх ард түмний сонгуулиар шууд сонгодог. 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно.
Сонгуультай холбоотойгоор Улсын Их Хуралд суудалтай нам тус бүр Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, ямар хүнийг нэр дэвшүүлэх тухай асуудал яригдаж байна. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл намын шинэчлэлийн талаарх бодлогоо танилцуулахдаа 3 дугаар сардаа багтааж намынхаа дотоод сонгуулийг хийж, 4 дүгээр сард Намынхаа их хурлаа хийж удирдах дээд байгууллагаа сонгоно. Үүний дараагаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгааг эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Тиймээс нам доторх Ерөнхийлөгчийн сунгаа 5 дугаар сараас эхлэх байх гэж харж байна. Ардчилсан Намын хувьд олон хүн энэ нэр дэвших сунгаанд чөлөөтэй, нээлттэйгээр оролцоосой гэж би хүсэж байгаа. Тухайн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй, Монгол Улсын 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, ууугуул иргэн байна гэсэн шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан байдаг.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН

Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй
М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?
О.Саранчулуун: Чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр ийм олон удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар ярьж байсан түүх байхгүй
Э.Галбадрал: Манай Ардчилсан намын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр ибаримт үүсгэж 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ
Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулав
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Түүхийнхээ түүхийрлийг арилганаа гэдэг хялбархан ажил огт биш
Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.