
“Монголын банкны холбоо”-ны /МБХ/ шинэ ерөнхийлөгч О.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр банкны салбар дахь зарим тулгамдсан асуудлын эргэн тойронд тодруулж ярилцав.
- Банкуудын чанаргүй зээлийн өрийн хувь хэмжээ сүүлийн жилүүдэд ялангуяа хэрэглээний болон цалингийн зээлийн эргэн төлөлтөд ихээр ажиглагдах боллоо. Өөрөөр хэлбэл, давхар зээлийн өрийн сүлжээнээс гарч чадахгүй байдалд орсон байна. Үүнийг хэрхэн зөв голдрилд нь оруулах вэ. Энэ асуудалд танай холбоо ямар байр суурьтай байна вэ?
- Зээл олголт дижитал технологид шилжсэнээр цахим зээлийн давхардал хамгийн сэтгэл зовоосон асуудлын нэг болж байна. Зээлийн шаардлагад нийгмийн даатгалын шимтгэлийг нэг жилийн хугацаанд тогтмол төлснөөр тухайн хүнд дунжаар 5-20 хүртэл сая төгрөгийн зээл олгодог.
Энэ байдлыг буруугаар ашиглаж давхар зээлийн өрийн сүлжээнд орж буй явдал. Өөрөөр хэлбэл, нэг зээлдэгч нэг банкнаас нэг удаа дээрх хэмжээтэй тэнцэх зээл авах байтал хэд, хэдэн банкнаас зээл зэрэг олгодог гэсэн үг.
Гэвч уг хүн 5-10 сая төгрөгийн зээлийг л даах санхүүгийн чадвартай атал нэмээд хэд хэдэн ББСБ-аас 20-30 сая хүртэл хэмжээнд зээл авах эрх нь нээлттэй байгаатай холбоотой. Мэдээж үндсэн зээл, зээлийн хүү хугацаандаа төлөгдөх зайлшгүй шаардлагатай учраас зээлээ төлж чадахгүй байгаагаас чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл өссөөр байгаа юм.
-Зээлийн мэдээллийн санд хугацаа хоцорч мэдээлэл ордог учраас үүнээс амжаад зээлээ давхардуулан авдаг мөн зээлээ амжаад төлдөг гэж ярьдаг. Тэгэхээр энэ сан бодит горимын цагаар ажиллах нөхцөл бүрдсэн үү?
-Цахим зээл олголтыг шийдэж байсан оргил үеүүдэд Зээлийн мэдээллийн сан бодит цагийн горимоор ажилладаггүй байсан. Тодруулбал, өдөр нь зээл авлаа. Шөнө нь зээлийн мэдээллийн санд ордог байсан гэсэн үг. Тэвэл одоо Зээлийн мэдээллийн сан бодит гормын цагаар ажиллладаг болсон учраас өмнө авсан зээлтэй хүмүүст эргэн төлөлтөд бодит дарамт үүссэн гэсэн үг. Нөгөөтээгүүр, зээлийн лавлагааг хийдэг /скоринг/ хийдэг компаниудын ажиллагаа эрс сайжирсан. Тиймээс цаашид давхардуулан зээл олголт хийгдэх боломжгүй, засагдсан гэсэн үг.
-Банкны эрх зүйн орчныг сайжруулах тухай ярьдаг. Ямар, ямар хуульд өөрчлөлт оруулснаар сайжруулах боломжтой гэж харж байна вэ?
-Тэгэхээр хамгийн бага зардлаар хийдэг хууль эрх зүйн орчныг хөгжүүлэх шаардлага бий. Тухайлбал, чанаргүй зээл төлүүлэхтэй холбоотой Шүүхийн процесс удаашралтай байгаа нь нэлээдгүй эрсдэлийг бий болгосоор байна.
Тухайлбал, 17 жилийн дараа зээл төлөгдсөн бодит жишээ байдаг. Шүүхэд шилжсэн гэдгээр хүү зогсоно, 17 жилийн эдийн засгийн алдагдал гээд олон хохирол үүснэ.
Тухайн үед ажиллаж байсан банкны удирдлага, ажилтан хэдэн ч удаа солигдсон байх уу гэх зэргээр. Тэгэхээр нэн түрүүнд шүүхийн процесийг хурдасгах хэрэгтэй. Ядаж нэг жилээр урагшлуулхад л зээлийн хүүг нэг хувиар бууруулах боломжтой. Гэх мэт хууль, эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатай зүйлүүд олон.
-Евразийн түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гадны банкуудыг оруулж ирэх асуудлыг төр засгийн зүгээс яриа, хэлэлцээр хийж байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Гаднын банк оруулж ирэх тухайд эсэргүүцсэн зүйл байхгүй. Гэхдээ хэдэн зүйлийг анхаарч, хууль эрх зүйн орчноо бэлтгэх хэрэгтэй. Манай улс 2023 онд Гадаадын хөрөнгө оруулалттай төрөлжсөн банкны тухай хуулиа баталсан. Гэхдээ энэ хугацаанд нэг ч банк орж ирээгүй.
Орж ирэхгүй байгаа шалтгаан нь манай хуульд заасан тодорхой хязгаарлалт тэдэнд таалагдахгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, манайх дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор хамгаалалт, хязгаарлалтуудыг хийсэн байдаг. Үүнд нэгдүгээрт, дотоодоос хадгаламж татахгүй байх.
Хоёрдугаарт, банкны эхлэх хөрөнгө 100 тэрбумаас доошгүй байх. Гуравдугаарт, мөн нэг зээлдэгчдэд олгох хэмжээ 100 тэрбум төгрөгөөс доошгүй байна. Энэ нь нэг зээлдэгч 30 сая ам.долларын л зээл авах эрхтэй байна гэсэн үг. Эдгээр хязгаарлалтуудын цаад санаа нь зөвхөн том, мега төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор л манай улсад банк байгуулж болно гэсэн үг. Гэвч өнөөдрийн байдлаар ажиллах хууль эрх зүйн орчин нь бүрдсэн хэдий ч нэг ч банк орж ирээгүй байна. Уг хуулийг батлах хэрэгцээ юу байсан вэ гэвэл “Оюу толгой” төслийн санхүүжүүлтэд хэрэгтэй зээлийн эх үүсвэрийг манай арилжааны 12 банк нийлээд гаргаж чадахгүй нөхцөлд байсан.
Тиймээс ийм хэмжээний том төслийг санхүүжүүлэх дэлхийн том банкууд орж ирэх боломжийг хуулиар нээлттэй болгосон. Гэвч хуулийг нь батлаад байхад орж ирэхгүй байна гэдгийн цаана асуудал байна гэсэн үг.
Харин тус хуулиар арилжааны статустай банкууд орж ирэхийг дээрх хязгаарлалтуудаар хааж өгсөн. Учир нь гадны арилжааны статустай банк оруулж ирэх нь геополитекийн талаас ч тэр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал. ОХУ-ын болон Унгер, Польш улсын банкыг оруулж ирэх тухай хөндөгдөж байна. Үүнд нэлээд холч, алсын хараатай, цэгцтэй бодлогоор хандах хэрэгтэй. Түүнээс биш гадны банк орж ирээд маргаашнаас нь шууд зээлийн хүү буурна гэсэн ойлголт байж болохгүй. Тиймээс энэ асуудалд нэлээд нухацтай хандах хэрэгтэй.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.