Тамхи татах зуршлыг эрүүл мэндэд хортой, орчиндоо сөрөг нөлөөтэй гэдгийг урт хугацаанд туршигдсан хэрэглээний явцад шинжлэх ухаан нотолсон хэдий ч энэ нь тамхины хэрэглээг халах хангалттай шалтгаан болж чаддаггүй.
Харин хэрэглээг яаж хянах, хор нөлөөг нь хэрхэн бууруулах вэ гэдэг шийдэл рүү тамхийг хувиргах технологийн судалгаа, инновацид үйлдвэрлэгчид эрчимтэй хөрөнгө оруулсны үр дүнд янжуурыг орлох олон бүтээгдэхүүн бий болсон. Энэ нь ойрын ирээдүйд уламжлалт утаат тамхийг бүрэн халах чиг хандлага юм. Тийм ч учраас дэлхийн хөгжингүй улс орнууд тамхин хэрэглээг хянах бодлогоо энэхүү чиг хандлагатай нийцүүлээд удаж байгаа бол Монгол Улс Тамхины хяналтын тухай хуульдаа арав гаруй жилийн дараа өөрчлөлт оруулж, утаагүй тамхин бүтээгдэхүүнийг эрх зүйн зохицуулалттай болгохоор төсөл боловсруулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр зэхэж байна.
Утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээг бодлогоор зохицуулсан улс орнуудад янжуур тамхины хэрэглээ багасч, тамхидалтыг 30-50 хувиар бууруулсан үр дүн тэмдэглэгджээ. Тухайлбал, 2011-2023 оны хугацаанд нэг хүнд ногдох янжуур тамхины борлуулалт Японд 52.6 хувиар, АНУ-д 45 хувиар тус бүр буурчээ. Утаагүй бүтээгдэхүүнүүд нь тамхины гол найрлага болох никотиныг агуулдаг ч утаа бус уур буюу аэрозоль ялгаруулдаг нь эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний хувьд утаат янжуураас хавьгүй бага гэж үздэг. Тэдгээрийн нэг болох халаадаг тамхи нь технологи шингээсэн бүтээгдэхүүн учраас үйлдвэрлэлийн өртөг нь янжуур болон электрон тамхинаас өндөр байдаг тул бодлогын зохицуулалттай улс орнууд онцгой албан татварыг нь янжуурынхаас багаар тогтоож өгснөөр янжууртай ойролцоо үнээр худалдаалагдах нөхцөл бүрддэг байна. Монголчууд халаадаг тамхийг хэрэглэх болсон ч хууль зүйн орчин байхгүйгээс гадаадаас гар тээшээр зөөвөрлөн авчирч нэг нэгдээ худалдаалах байдлаар хэрэглэж байна . Дэлхийн дунджийг аваад үзвэл халаадаг тамхины онцгой албан татвар янжуурын татвараас 50 хувиар бага байгаа юм. Хөгжингүй орнууд багтдаг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орнуудад дунджаар 56 хувиар бага бол Европын Холбоонд дунджаар 60 хувиар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага байрладаг Швейцарь улсад бүр 78 хувиар бага байна. Учир нь шаталт явагдахгүй учраас янжуур тамхины утаатай харьцуулахад халаадаг тамхинд хортой болон хортой байж болзошгүй бодис дунджаар 90-95 хувиар бага болохыг нотолсон судалгаанд үндэслэн энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлдэг байна. АНУ-ын Хүнс, эмийн газраас халаадаг тамхины нэгэн брэндийг 3.5 жилийн турш шилжилсний үндсэн дээр түүнийг эрсдэл багатай тамхин бүтээгдэхүүн (modified risk tobacco products) хэмээн сурталчлахыг зөвшөөрчээ.
Тус бүтээгдэхүүнийг судалгааны дүгнэлтэд “тамхи халаах систем нь тамхийг шатаахгүй, харин халаадаг учраас янжуур тамхины утаатай харьцуулахад хортой болон хортой байж болзошгүй химийн бодис ялгаруулах нь мэдэгдэхүйц бага болохыг нотолсон” гэж дүгнэжээ. Хордолтын үнэлгээгээр янжуурын утаатай харьцуулахад түүний аэрозольд хорт хавдар үүсгэж болзошгүй бодис, мөн амьсгалын замын эсвэл нөхөн үржихүйн эрүүл мэндийг гэмтээх химийн хорт бодисуудын хэмжээ мэдэгдэхүйц бага болохыг мөн тогтоолоо” гэсэн байна. Мөн Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамны харъяа Нийтийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн судалгаагаар “ гол урсгалын утаанд агуулагдах хортой нэгдлүүдийн хэмжээ нь уламжлалт шатаадаг янжуур тамхитай харьцуулахад мэдэгдэхүйц бага” гэж дүгнэсэн байна. Янжуураас халаадаг тамхи, электрон тамхи зэрэг үл шатах бүтээгдэхүүн рүү шилжсэнээр янжуур үргэлжлүүлэн татсантай харьцуулахад зүрх судасны өвчний эрсдэл буурч байгааг БНСУ-ын 5,159,538 эрэгтэйн дундах үндэсний хэмжээний судалгаа мөн нотолжээ. Уг судалгааг БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яамнаас санхүүжүүлсэн байна.
Өнгөрсөн жил нийтлэгдсэн клиникийн судалгаагаар янжуур тамхинаас гарч, хоёр ба түүнээс дээш жил халаадаг тамхи хэрэглэсэн хүмүүсийн хүчилтөрөгчийн хангамж, хүний генд үзүүлэх хор нөлөө, үрэвсэл, исэлдэлтийн стресс, өөх тосны солилцоо, эндотелийн үйл ажиллагаа, ялтасны идэвхжил, амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зэрэг боломжит хор хөнөөлийн есөн биомаркерийн (BoPH) үзүүлэлт янжуур татагчдынхаас хавьгүй илүү сайн гарчээ.
Харин манай УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан Онцгой албан татварын тухай хуулиар янжуур болон халаадаг тамхийг нэг ангилалд оруулан ижил хувь хэмжээгээр татвар ногдуулахаар өргөн мэдүүлээд байгаа юм. Хэрэв онцгой албан татварын хэмжээ ижил тогтоох тохиолдолд борлуулалтын үнийн хувьд янжууртай өрсөлдөх боломжгүй аж. Хуулийн төсөлд заасны дагуу онцгой албан татварын хувь хэмжээг 2026 онд 139%, 2027 онд 100%, 2028 онд 50%, 2029 онд 33%, 2030 онд 25%-иар цаашид нэмэгдүүлэх явцад дээрх үнийн ялгаа улам бүр ихсэх бөгөөд насанд хүрэгчид янжуураас өөр сонголтгүй болохоор байна. Түүнчлэн энэ тохиолдолд албан ёсны импортын худалдаа Монголын зах зээлд хөл тавихгүй. Иргэд ингэлээ гээд хэрэглээгээ зогсоохгүй учраас өмнөхийн адил гар тээшээр татваргүй зөөсөөр байх нь тодорхой бөгөөд албан ёсны импортлогчдоос авах татварын орлогыг алдана гэсэн үг юм. Мөн бүх шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн болон дагалдах хэрэгсэлд 30 хувийн гаалийн татвар ногдуулахаар холбогдох тогтоолын төсөлд тусгасан нь Монгол Улсаас Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) амласан гаалийн татварын дээд хязгаар 6.5-20 хувиас хэтрэхгүй байх тохиролцоог зөрчиж, ДХБ-ын гишүүн орнууд гомдол гаргах нөхцөлийг бүрдүүлэхээр байна. Ийнхүү хуулийн төслийг санаачлагчид хатуу байр суурь илэрхийлж байгаа нь янжуурын зах зээлийг хамгаалах зорилготой гэх хардлагыг ч төрүүлээд буй юм.

Түрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг
Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй
Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг
Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой
ШИНЭ КЛИП: ДУУЧИН Д.БОЛД "БАЯРЛАЛАА"
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна
СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг: Сайхан мэдээтэй, намайг хохироосон этгээдүүдийн хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо
Өчигдрийн байдлаар ₮10000 доош дүнгээр шатахууны худалдан авалт хийсэн 1500 баримт бүртгэгджээ
Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд ГУРАВ хоног үлдлээ
Энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө
Эрэн хайж байна
С.Амарсайхан: Орон сууцны залилангаас сэргийлэхийн тулд барилгатай холбоотой бүх мэдээллийг харуулах шинэ цахим систем танилцуулна
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ
Орон сууц, нийтийн аж ахуй, авто зам, тохижилт үйлчилгээний ажилтнуудын ХАРИЛЦАА хандлагатай холбоотой ГОМДОЛ их байгааг дурдлаа
Бариста хийх нь залуусын дунд яагаад трэнд болов
Өмгөөлөгч Б.Оюунбилэг: "Урьхан" Б.Чинбат гэж хүн бизнес хамтрагчаа гүтгэж хууль хяналтын байгууллагаар шалгуулж, торны цаана суулгана гэх мэтээр дарамталдаг
Д.Амарбаясгалан: Шатахууныхаа 97 хувийг нэг улсаас авдаг хараат байдлаа зогсоож, Арабын орнуудаас нийлүүлэх ажлыг сэргээх ёстой
Худалдагч Н.Амарзаяа: Дэлгүүрийн 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг
АИ-92 шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байна
I ангийн цахим бүртгэл энэ сарын 17-ноос эхэлнэ
Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяа, үндэсний эв нэгдэлд харшилсан М.Нарантуяа-Нара нарт хэзээ хариуцлага тооцох вэ?
Нефть импортлогч компаниуд татварын өртэй байсан ч дансыг нь битүүмжлэхгүй
I хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна
ХЗДХ-ын сайд С.Амарсайхан: Авлигаар авсан хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайхны хөгжилд зориулах бөгөөд үүнийг хэд хэдэн эрх бүхий байгууллагаас санал авна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.