
Мэдэгдэл, 2026.03.02.
ШХАБ-ын гишүүн орнууд Ойрхи Дорнодод өрнөж буй үйл явдал, мөн ЛБНИУ-ын нутаг дэвсгэрт өгч буй цэргийн цохилтод сэтгэл гүнээ түгшин байна. Хүч хэрэглэхийг зөвшөөрч болохгүй, оршиж буй зөрчлийг яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэл, бүх талуудын хууль ёсны эрх ашгийг харгалзан олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын Дүрмийн зарчмуудын дагуу энхийн арга замаар шийдвэрлэх хэрэгтэй хэмээн ШХАБ-ын гишүүн орнууд үзэж байна.
Ираны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай, бүх талууд нөхцөл байдлыг даамжруулах ажиллагаанаас татгалзаж тэвчээртэй хандахын чухлыг ШХАБ-ын гишүүн орнууд тэмдэглэж байна. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бусниахын эсрэг яаралтай арга хэмжээ авахыг НҮБ ба НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд ШХАБ-ын гишүүн орнууд уриалж байна. Халдлагад өртөж амиа алдсан гэр бүлийнхэнд ШХАБ-ын гишүүн орнууд гүнээ харамсал илэрхийлэхийн сацуу Ираны Засгийн газар ба ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байж дэмжихээ илэрхийлье гэжээ.
Мэдэгдлийн цаана, хөшигний ард юу өрнөж байна вэ? Яг бодитойгоор. Миний ажигласнаар, Ираны эргэн тойрны асуудлаар ШХАБ дотроо зөрчилдөх магадлалтай боллоо. ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш Бахрейн, Катар, Кувейт, Саудын Араб, АНЭУ, ажиглагчаар элсэх өргөдөл өгсөн Израильтай ШХАБ-ын үндсэн гишүүн Иран одоо байлдаж байна. Байлдаан хайр найргүй, өршөөлгүй өрнөж байна. Яриа хэлэлцээний түнш Турк ба ажиглагчаар элсье гэсэн Ирак, Сири хоёр улс энэ дайнд татагдан орсон буюу орох магадлалтай байна. Иймд ШХАБ нь 100% эв нэгдэлтэйгээр Ираны талд зогсож байна гэдэг мэдэгдэл эргэлзээтэй боллоо. Ираны цохилтод өртсөн Булангийн орнуудтай эв санааны нэгдэлтэй байгаагаа ШХАБ-ын үндсэн гишүүн Казахстан илэрхийлсэн нь ШХАБ-ын мэдэгдэлтэй шууд зөрчилдлөө.
ШХАБ-ын үндсэн гишүүн Энэтхэгийн байр суурь Орос, Хятадынхаасаа тэс зөрж байна. ШХАБ-ын мэдэгдэлтэй авцалдсангүй. Харин ч эсрэгээрээ байх нигуртай. Израиль-Ираны хооронд дайн дэгдэхийн босгон дээр, тэгэх тусмаа Орос, Хятад хоёр Иранд пуужин нийлүүлж байсан тэр халуун өдрүүдэд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Израильд айлчлан очиж, Израилийн Кнессетэд (парламент) алдарт үгээ цуурайтуулсан ба Израилийг тууштай дэмжинэ гэдгээ алга нижигнэсэн зааланд зарлаж харагдсан. Энэтхэгээс Израилаар дамжин Европ руу гарах худалдааны коридор байгуулах IMEC гэх төсөл Кнессет дээр зарлагдсан. Энэ төсөл бол Энэтхэгийг Арабын хойгоор дамжин Израилийн Хайфа боомт, тэндээс Газар дундын тэнгис рүү, улмаар Европ руу шууд холбох хуурай газар-далайн зам байх болно гэж ярьсан. Ийнхүү Энэтхэгийн Ерөнхий сайд Израильд дуулиантай айлчлал хийж стратегийн түншлэл (арван хэдэн хэлэлцээр!) тогтоосны бараг маргааш нь Иран руу цохилт өглөө. ШХАБ-ын үндсэн гишүүн Энэтхэг нь ШХАБ-ын үндсэн гишүүн Иранаа золив уу, яав? Нөгөө “Шанхайн үзэл санаа” хаачив аа хэмээн уулга алдмаар бодогдож байв.
Гэтэл сүүл рүүгээ ШХАБ-ыг үндэслэгч БНХАУ өөрөө Иранд дипломат шахалт үзүүлээд эхэллээ. Дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворгүй болгож байна хэмээн Иранаа буруушаав. Иймд Ормузын хоолойд болон тэр бүс нутгийн газрын тос, байгалийн хийн худалдааны хаб ба баазууд, улмаар нефтийн экспортод цохилт өгөхгүй байх, Катараас дамжуулах байгалийн хийн экспортод саад учруулахгүй байхыг Хятад Иранаасаа шаардав. Ираны цохилтод учирсан Катарт ОХУ туслах тухай аман мэдэгдэл хийгээд эхэллээ. Нөгөө ЛБНИУ-тай эв санааны нэгдэлтэй байж дэмжих болно гэсэн ШХАБ-ын сүрлэг мэдэгдэл хаачив аа гэж ам асуумаар ч юм шиг.

Харин Бээжинд ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт ШХАБ-ын мэдэгдлийнхээ үг үсгийг давтан эв санааны нэгдлээ илэрхийлсээр суугаа ШХАБ-ын ЕНБД Нурлан Ермекбаевыг (Казахстаны Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал) би хувьдаа ойлгож байна аа. Өчигдөр гуравдугаар сарын 3-нд тэрбээр ЛБНИУ-ын Элчин сайд Абдолреза Рахман-Фазлитай уулзан нөгөө л эмгэнэлийн үгсээ давтан хэлж, Ираны ард түмэнд хатуу чанга нугаршгүй байхыг уриалан дуудаж, улс оронд нь энх тайван хөгжил цэцэглэлийг ерөөжээ.
Иран тойрсон асуудлаар ШХАБ-аас явуулж буй улс төр-дипломатын чармайлтыг дурдаж, Ираны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахын чухал болох тухай ШХАБ-ын эв санааны нэгдлийн байр суурийг дахин илэрхийлж, НҮБ-ыг нэр зааж мэдэгдэлд дурдсан нөгөөх шаардлагуудаа давтжээ. Хариуд нь Ираны Элчин сайд ЕНБД-ын дэмжлэгийн үгсэд талархаж, ШХАБ-ын гишүүн орнуудын хууль ёсны эрх ашгийг олон улсын хууль-эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын Дүрмийн дагуу хамгаалах талаар ШХАБ-аас тавьж буй хүч чармайлтаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Аман ба цаасан мэдэгдэл, бодит ажил хэрэг хоёр ШХАБ-д авцалдахгүй байгаа нь харагдаж байгаа нь энэ биш гэж үү?
Судлаач, профессор Олхонуд БАЯРХҮҮ

25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Талын наадмыг өөр өөрөөр өнгөрүүлж болно
ФОТО: ӨМӨЗО-ны 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нээлтээ хийлээ
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай
ТАНИЛЦ: УИХ-ын гишүүн У.Отгонбаярын санаачилсан "Үндэсний их баяр наадмын тухай хууль"
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал эхэллээ
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Гаалийн улсын байцаагчид 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ж.Мядагбадам: Иргэн Г.Уянгаа миний нэр хүнд, бизнесийн алдар хүндэд халдаж мэдээлэл түгээсэн байдлаараа надаас уучлалт гуйх ёстой
Хуурамч баримтаар 2.5 тэрбум төгрөгийн урамшуулал авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэрэмжлүүлэг: ХХБ-ны системийн шинэчлэлийг далимдуулж иргэдийг залилж байна
“Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа
Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?
“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
М.Энхсайханыг АН-ынхан намдаа урьж ажиллуулаасай
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.