2111-р сар, 2026Бямба гараг

Хөгжлийн банкны хэрэг: Хэн, хэн юу өгүүлэв

3 сар 4. 12:192 мин унших

Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүх

Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн, 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож  шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс өнгөрсөн оны есдүгээр сард хэргийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцээд, 19 хүн, 3 хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 23 хүний хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон. Энэхүү шийдвэр Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичиж, 25 оролцогч гомдол гаргасан.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм. 

Тэгвэл эл хэрэгт холбогдогчид тайлбартаа юу өгүүлэв гэдгийг онцлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Би та нарт Ч.Сайханбилэг гэдэг нэг л нэр хэлээд байгаа. Тэр нэрийг мөрдөгч яагаад хасаад байгаа вэ. Бид хоёрыг л хуйвалдсан гэж хэлэх гээд байгаа. Мөрдөгч хоёр дахь удаагаа яллагдагчаар татах саналыг прокурорт явуулахдаа Н.Батбаяр бид хоёрыг үлдээгээд, Ч.Сайханбилэгийн нэрийг хасчихсан байсан. Ингэж л хонгилддог байхгүй юу.

Намайг энэ хэрэгт хахуулиар байр авсан гэдэг асуудал яриад болохгүй болохоор процедур яриад эхэлсэн. Аль ч Засгийн газарт улсаа цөмлөчихье гэх сэтгэхүйтэй хүн байдаггүй гэж би хардаг.

...MCS-ийнхэн надад гомдоно байх. Ний нуугүй хэлэхэд манай Засгийн газар гарч ирэх үед Тавантолгойгоос хил гарах, Сайншанд руу гарч байгаа төмөр замыг хаа гуяар нь хувийн компаниудад өгчихсөн байсан. Нэг нь MCS, нөгөө нь Б.Дэлгэрсайханы компани. Бид бодлого л ярьж, төрд буцааж авсан.

Би 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээс л эхэлж адлагдаж эхэлсэн. 2022 онд архивт байгаа материалыг өөрчлөн байж намайг хэрэгт хутгасан. Би УЕП-т “Та яагаад ХБ гэх үг, үсэггүй хэрэг оруулж ирээд намайг УИХ дээр шившиглээд байгаа юм бэ. Үүнийгээ зогсоо. Намайг цагаатга” гэж зургаан удаа өргөдөл өгч байсан. 

Шүүгдэгч Г.Одонтуулын өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч “Би Монгол Улсын хөгжлийн төлөө гарын үсэг зурсан” гэдгээ мэдүүлсэн” гэв. Г.Одонтуул нь Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан.

Өнөөдрийн шүүх хуралдаан дөнгөж сая зөвлөлдөхөөр түр завсарлалаа. Шүүх хуралдааны шийдвэрийг бид эргэн мэдээлнэ.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

554

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 365

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

675


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.