Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Сангийн яамнаас өнгөрсөн долоо хоногт олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан “Сенчири-5” бондын талаар танилцууллаа.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас 2026 оны гуравдугаар сарын 03-нд олон улсын санхүүгийн зах зээлд 500 сая ам.долларын 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй “Сенчири-5” бондыг амжилттай арилжааллаа.
Ингэснээр 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондын хүүний зардлыг амжилттай бууруулж чадлаа.
“Сенчири-5” бонд шинэ төсөл арга хэмжээг санхүүжүүлэх зорилготой биш. 2026- 2028 он хүртэл үргэлжилж буй өндөр үнэтэй бондуудын хүүгийн зардлыг буулгах, мөн 2026, 2027, 2028 онд нэг дор орж ирэх өндөр төлбөрүүдийг хугацаагаар нь төсөвт дарамт багатайгаар таран байршуулах зорилготой байсан.
Өнгөрсөн долоо хоногт роуд шоуг 100 хувь цахимаар хийсэн. Өмнө нь жил бүр дахин санхүүжүүлэлт болон зохицуулалтын арга хэмжээг авахдаа биеэр хийж байсан.
Энэ удаагийн роуд шоуны үеэр өмнөхтэй харьцуулбал асуулт багатай болж өнгөрлөө. Энэ удаагийн өрийн зохицуулалтын арга хэмжээ эхлэх үед эрчимтэй цэргийн ажиллагаа явж буй байдал үүсээгүй байсан. Хаврын тодорхойгүй байдал үргэлжлэх эрсдэлтэй байгааг урьдчилан харж, цаг үеэ маш сайн тодорхойлж, эгзэгтэй үед тохиромжтой байдлаар гаргасан нь сайн хэрэг боллоо.
Бондын захиалгад Ази, Америк, Европ тивийн 93 хөрөнгө оруулагчийн 1.6 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Өөрөөр хэлбэл 500 сая ам.долларын бонд гаргахад 3.2 дахин өндөр санал ирлээ.
Энэ удаагийн бондын эрсдэлийн хувь нь 2.22 буюу Засгийн газрын бондын түүхэнд хамгийн бага эрсдэлийн түвшинтэй гарсан бонд боллоо. Эрсдэлийн түвшин ингэж бага гарсан нь Монгол Улсын макро эдийн засгийн хэтийн төлөв, өрийн удирдлагын бодлогод гадаадын хөрөнгө оруулагчид итгэл үзүүлж буй хэрэг болсон" гэв.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-ны сайд Т.Аубакир танилцууллаа.
Хүн амын ядуурлыг бууруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд тэрбээр дараах мэдээллийг хүргэсэн юм.
ГБХНХЯ-ны сайд Т.Аубакир хэлэхдээ "2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.4 сая хүн байгаагийн 1.5 сая нь ажиллах хүч, 886.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байдаг.
Нийт ажилчдын тоо 1.4 сая байгаа бол хөдөлмөрийн дутуу ашиглалт буюу ажил эрхэлдэггүй 115.3 мянган хүн байна. Эдгээр иргэнийг хөдөлмөр эрхлүүлэхийн тулд төр засгийн ямар бодлого явуулах ёстой вэ гэдгийг тодорхойлсон.
Өнгөрсөн хугацаанд ГБХНХЯ болон Азийн Хөгжлийн Банк хамтарч бага орлоготой иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлсэн байдаг.
Дээрх төслийг 1,259 өрхөд амжилттай хэрэгжүүлсэн туршлага бий. Тийм учраас ГБХНХЯ-наас энэ онд 5,000 өрхийг хөдөлмөрт зуучилж, орлоготой болгох зорилт тавин ажиллаж байгаа" гэлээ.
"Сонгуулийн үеэр л иргэдийг хөтөлж авч явж, санал өгүүлдэг болохоос биш тэднийг орлоготой болгоход санал санаачилга гаргадаггүй"
Үргэлжлүүлэн "Ядуурлыг бууруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндсэн үүрэг Засаг дарга нарт бий. Гэтэл бодит байдал дээр Засаг дарга нар энэхүү арга хэмжээнд төдийлөн санаачилгатай ханддаггүй.
Иргэдийн хурлын төлөөлөгчид маань иргэдийн хуралд сонгогддог сум, аймагтай. Гэхдээ сумынхаа ядуурлыг бууруулж, иргэдийг хөдөлмөрт зуучилж, мэргэжил эзэмшүүлэх санал санаачилга төдийлөн биеллээ олохгүй байна.
Иймд цогц арга хэмжээ, санаачилга зохион байгуулж 25,000-30,000 өрхийг орлоготой болгох боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа.
Аймаг, сумын төлөөлөгчид, Засаг дарга нар тухайн сум орон нутгийнхаа иргэдийг сонгуулийн үеэр хөтөлж авч явж санал өгүүлдэг болохоос биш тэр иргэнийг хэрхэн яаж орлоготой болгох вэ гэдэгт бодитой санал санаачилга гаргаж байна уу. Энэ ажил учир дутагдалтай.
Ялангуяа хөдөө орон нутагт ядуурлын хамрах хүрээ их хэвээр байгаа тул засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын үүрэг оролцоог хангасан өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилгыг өрнүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан" хэмээв.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг өргөн барихаар шийдвэрлэснийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хэллээ.
Тэрбээр "Энэ хууль бол одоо үйлчилж байгаа Төрийн болон албаны нууцын тухай хуулиудын шинэчилсэн найруулга гэсэн үг.
Гол өөрчлөлт нь төрийн байгууллага, албан тушаалтнууд "албаны нууц" хэмээн дур зоргоороо шаардлагагүй мэдээллийг нууцалж болдог байсан эрх зүйн зохицуулалтыг хуулиас хасахаар оруулж ирж байна.
Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ)-т бүртгэлтэй байгаагаар 894 гаруй албаны нууц бий. Эдгээр албаны нууцыг цаашид ил болгоно гэсэн үг.
Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн байгууллагын бүх шатанд ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр хийж байгаа томоохон зарчмын хуулийн төсөл болж байна.
Бид энэ хуулийн төслөө ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа" гэлээ.

ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ
ТАНИЛЦ: Ирэх оны төсөвтэй холбоотой есөн шийдвэр
Төр бүсээ чангалж 1.4 их наяд төгрөг хэмнэсэн төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Б.Оюутболд: Нэр төрөө сэргээлгэж, С.Амарсайханаар уучлал гуйлгана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
Т.Аубакир огцрох ёстой!
“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
"Онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм"
ТАНИЛЦ: Шахмал түлш худалдан борлуулж буй 440 цэгийн байршил
Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов
Бичлэг: УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Д.Тогтохсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэв
Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална
2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө
А.Намсаманд: С.Амарсайхан сайд жолоочийнхоо эхнэр болон дүүг дарга болго гэхэд нь болгосон. Зарим томилгоог нь хийхгүй байхаар сүрдүүлдэг
Л.Энх-Амгалан: Монголын төрийг маш их хагалан бутаргаж буй бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа бол А.Ариунзаяа гишүүн ба түүний нөхөд
SmartCar-ын ₮2000-ын луйвар | жолооч нар E-Mongolia-гаар торгуулиа төлөх боломжгүй болов
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт явагдана
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа
Хуульч О.Баасанхүү: Надад олон казах найз бий. Надтай уулзаж, танилцаж явсан казах хүмүүсийн дунд муу, муухай хүн нэг ч таарч байгаагүй
Иргэдийг автомашинаар нь далимдуулан ингэж шулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ эв нэгдэлтэй байж, томоохон төсөл, хөтөлбөрийг гацаадаг бусармаг үйлдэл гаргахгүй байхыг уриалав
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.