
АН-ын дарга О.Цогтгэрэл багаа бүрдүүлж, ажиллах дүрэм журмаа танилцуулаад удаагүй байна. Түүний сөрөг хүчний даргаар томилогдсон энэ цаг үе тун чухал. Эрх баригч намын рейтинг олон нийтийн дунд уналттай байгаа учраас АН ирэх сонгуулиудад амжилт олох боломжтой. Үүний төлөө О.Цогтгэрэл ажиллана. Гэвч АН-ын даргын үйл ажиллагаа анхнаасаа мордохын хазгай гэдэг шиг болчихлоо. Тэд гишүүддээ зориулсан AN.mn вэб сайтыг хөгжүүлж сонгуулийн насны хоёр сая гаруй иргэний мэдээллийг байршуулжээ. Мэдээж гишүүддээ зориулсан вэб сайт хөгжүүлж болно. Гэхдээ дурын иргэн регистрийн дугаар хийхэд хувийн мэдээлэл гарч ирэх байдлаар оруулж болохгүй. Эндээс тухайн иргэдийн хувийн мэдээллийг хаанаас олж авсан бэ гэдэг асуулт гарч ирж, АН иргэний хувийн мэдээлэлд халдсан асуудлаар хариуцлага хүлээх үү гэдэг асуудал яригдаж эхлэв. Ардчилал гэдэг зөвхөн сонгуульд оролцох эрх чөлөө биш.
Иргэнийхээ хувийн мэдээллийг хамгаалах, хүний халдашгүй орон зайг хүндэтгэх соёл юм. Гэтэл улс төрийн өрсөлдөөн ширүүсэх тусам “мэдээлэл” зэвсэг болж, иргэний “хувийн орон зай” улс төрийн тулааны талбар болон хувирч байна. Тэгэхээр АН-ын энэ удаагийн асуудал нам хоорондын маргаан биш, Үндсэн хуулийн суурь зарчимд халдсан ноцтой кейс болж мэдэхээр нөхцөл байдал үүсэв. Манай улсад хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль бий. Тэр хуулиар иргэний зөвшөөрөлгүйгээр түүний мэдээллийг цуглуулах, боловсруулах, дамжуулахыг хориглосон. Улс төрийн нам бол хууль дээдлэх ёстой институц. Харин өөрсдөө хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл үүсвэл хариуцлагаас зугтаж чадах болов уу.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан. Үүнд, халдашгүй, чөлөөтэй байх эрх, хувийн нууц, захидал харилцааны нууц, нэр төр, алдар хүндээ хамгаалуулах эрхийн хамгаалахаар заажээ. Тэгэхээр улс төрийн нам энэ эрхэд халдвал Үндсэн хуулийн зөрчил болно. Харин Үндсэн хуульд улс төрийн намын хариуцлагын асуудлыг шууд байдлаар тусгаагүй ч нам нь Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нам хууль зөрчвөл “улс төрийн байгууллага” гэх нэрээр хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэсэн үг юм.
Мөн улс төрийн намын тухай хуульд намын хариуцлагын асуудлыг Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх, ардчилсан зарчим баримтлах, санхүү, үйл ажиллагаагаа ил тод байлгахаар тусгасан. Хэрэв нам хууль зөрчвөл, сануулга өгөх, төрийн санхүүжилтийг зогсоох, бүртгэлийг түдгэлзүүлэх, улсын дээд шүүхийн шийдвэрээр татан буулгах хүртэл арга хэмжээ авна гэж заажээ. Тэгэхээр АН иргэний хувийн мэдээлэлд халдсан нь тогтоогдвол хариуцлагаас бултах аргагүй болж байна. Ер нь иргэний хувийн мэдээллийн хамгаалалт бол ганц намын асуудал биш. Өнөөдөр АН, маргааш МАН, нөгөөдөр өөр ямар нэг нам бидний мэдээлэлд дураараа халдаж болох нөхцөл байдал үүссэн гэдгийг харуулав.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 41 (7783)

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
М.Энхсайханыг АН-ынхан намдаа урьж ажиллуулаасай
Ардчилсан намын бүлгийн даргын суудалд Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөнө
АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо

Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.