
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үргэлжиллээ.
Парламент болон Засгийн газрын төлөөлөл орон нутагт ажиллаж хөдөөгийн хөгжлийг хурдасгах зорилтот санаачилга, хууль тогтоомжийн хэрэгжилт болон төрийн үйлчилгээний талаар иргэдийн санал, бодлыг сонсохоос гадна УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогыг танилцуулсан юм. Эрх чөлөөний дөрвөн замын эхнийх нь эдийн засгийн чөлөөлөлт гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгов. Энэ чөлөөлөлтийг эхлүүлэх болсон үндэслэл нь бүх шатанд хариуцлага, ил тод байдал нэхсэн олон нийтийн бодит шаардлага болон улсын төсвийн хэт тэлэлт, урсгал зардлын өсөлтөөс улбаатай аж. Уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр төсвийн орлого сүүлийн 5 жилд 3 дахин нэмэгдсэн талаар макро эдийн засгийн зарим үзүүлэлтийг танилцуулахдаа тэрбээр дурдлаа.
Харин нэгдсэн төсвийн нийт зарлага 2022 онд 16 хувиар, 2023 онд 24 хувиар, 2024 онд 36 хувиар нэмэгджээ. Иймд төсвийн урсгал зардлын хэт тэлэлтээс үүдэн төсвийн бодлогын орон зай хумигдаж байгааг онцлоод, сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх замаар урсгал зардлыг бууруулахаар төлөвлөж байгаагаа дурдлаа.
Тухайлбал, энэ оны улсын төсвийн батлахдаа хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонуудад үндэслэж,татвар төлөгчдийн ачаа, дарамтыг бууруулж төрийн хэт оролцоог хумисан гэдгийг тодотгов. Улмаар улсын төсвийн орлого, зарлагын ДНБ-д эзлэх хувь, хэмжээг бууруулж, хувийн хэвшлийг дэмжсэн татварын шинэчлэл хийхээр зорьж байгаа гэлээ.
Цаашид төрөөс татаас олгодог салбаруудыг чөлөөлж, зах зээлийн зарчим шилжүүлэх, нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зорилтот бүлэгт нь чиглүүлэх талаар тодотгож байв. УИХ-ын дарга хэлэхдээ, орон нутгийн хөгжлийг дэмжихийн тулд эрх мэдэл болон хөрөнгө оруулалтын төвлөрлийг сааруулж, аймаг, сумдад шилжүүлэх ёстойг онцлов. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, зарлагын хязгаарт багтаагүй төсөл, хөтөлбөрүүдийг орон нутаг бие даан хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэдгийг дурдлаа. Бизнесийн орчныг бодитоор тэлэхийн тулд хэт төвлөрсөн, олон шатлалт зөвшөөрлийн тогтолцоог халж, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлж, зах зээлийн өрсөлдөөнд саад болж буй төрийн хэт оролцоог багасгах хуулийн шинэчлэлийг эхлүүлсэн талаар жишээ татаж тайлбарлав.
Түүнчлэн нийгмийн даатгалын шинэчлэл, татварын реформын хүрээнд хэрэгжүүлэх ажлаас ч танилцуулсан юм. Удаах санаачилга болох Эрх зүйн чөлөөлөлтийн хүрээнд, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээ хийхэд шинэчлэх ажлын эхлэл болгож Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдах 90 орчим хуульд оруулсан өөрчлөлтийн хамт өргөн мэдүүлсэн гэлээ.
Мөн банкны салбарын реформыг эрчимжүүлж, гадаадын банк дотоодын зах зээлд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчныг салбарын хуулийн шинэчлэлээр бүрдүүлнэ гэдгээ тодотгов. Ногоон хөгжлийн чөлөөлөлт буюу түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах 3х100 санаачилга амжилттай хэрэгжиж эхэлснийг УИХ-ын дарга хэллээ.
Айл, өрхийн хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг суурилуулж, төвийн шугамд холбох процессыг хялбаршуулж, журмыг шинэчилснээр ердөө 11 өдөрт шийдвэрлэх боломжтой болжээ. Ингэснээр нарны хавтан, батарейн системээр хэрэглээний цахилгаанаа хялбархан шийдвэрлээд зогсохгүй илүүдэл эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлснээр орлого олох боломжтой болж байгаа аж. Цаашид энэ жишгээр орон нутагт сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсгүүрийг олноор байгуулахад аймаг, сумдын удирдлагууд газар олголт болон холбогдох асуудлыг хүндрэлгүйгээр шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар хэрэгжүүлэхэд анхаарна гэдгээ илэрхийлэв. Эдгээр жижиг станцуудыг түшиглээд цахилгаан машин цэнэглэх цогцолборыг 100 байршилд байгуулахаар төлөвлөжээ.
УИХ-ын даргын зүгээс “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг санаачилж, малчдын орлогыг төрөлжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх зорилтот ажлуудыг эхлүүлснээ дурдав. Эрх чөлөөний дөрвөн замын сүүлийнх нь Авлигын эсрэг чөлөөлөлт байх болно гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал илтгэлийнхээ төгсгөлд онцоллоо.
“Транспаренси интернэйшнл” байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексээр манай улс 31 оноо авч, 182 улсаас 124 дүгээр байранд жагсчээ. Улмаар уул уурхайн салбарын ил тод байдлыг сайжруулах, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн хөрөнгийг хураахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ёстой гэсэн зөвлөмж гаргасан талаар дурдлаа. Энэ хаврын чуулганаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн санаачлан, өргөн мэдүүлсэн Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдлээ.
Иргэдийн зүгээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт бусад хууль тогтоомжтой нийцэхгүй байгааг хөндөж, төрийн албаны цомхотгол зарим газар “байгаа онохгүй” байгааг шүүмжлэв. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн, ахмадын хөгжлийн төв байгуулах, иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж өгөхийг захилаа. Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих болон ахмадын орон сууц, залуучуудад чиглэсэн ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах зэрэг саналуудыг дэвшүүлэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг сайжруулж, парламентын танхимд бодлогоороо мэтгэлцдэг байхыг уриалж байлаа. УИХ-ын даргаас гадна төвийн бүсээс сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариуллаа. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батбаяр, Ц.Туваан, С.Лүндэг нар оролцлоо

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
"Онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм"
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
ҮСХ: Сүүлийн таван жилд умайн хүзүүний болон хөхний хорт хавдраар 1316 хүн нас баржээ
Гаалийн байгууллага карго ачаанаас 1.6 килограмм мансууруулах бодис илрүүлжээ
Хууль төрөхийн өмнө: Эхний гурван жил зургаан хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэйгээр бэлэн болсон орон сууцнуудаа олгоно
АН-ын УИХ дахь бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр гэж улс төр ажиглагчид ярьж байна
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав
ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийг олгох хуваарь
Т.Даваадалайн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн: Би хүүгүй мөнгө зээлсэн
12 дугаар ангийн сурагчид эвхдэг самаар тоглож байх үедээ нэгнээ хутгалж гэмтээжээ
БИЧЛЭГ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал завсарлав
Ж.Баясгалан: Засгийн газар болон иргэдийнхээ эсрэг ажилладаг сайд Т.Аубакирыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна
Г.Энхтамир: Технологийн дэвшлийг ихээр ашигладаг болчихсон хүүхдүүдийг багш зөв чиглүүлэх хэрэгтэй
Ц.Идэрбат: Хятад улсаас хууль бусаар ухна ямаа оруулж ирж, годрон өвчин тараасан байж болзошгүй байна
Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа
Улстөрчдийн хэн нь юу хэлэв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Сурагчид аравдугаар сарын 30-нд хичээллээд нэг долоо хоног амарна
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна
Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.