
Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авч, ТӨХК, дараахан нь ТӨҮГ-ын статустай болгож байв. Ингэсний дараа цар тахал залгаж, тэр үеэр “Эрдэнэт үйлдвэр” улс даяар төр, хувийн хэвшил, иргэдийн цахилгаан дулааны хэрэглээний төлбөрийг дааж байв. Түүнээс гадна, өнгөрсөн хугацаанд нөөц нь нэмэгдэж, ажиллах жил нь сунгагдсан. Мөн, жил бүр улсын төсөвт хэдэн их наядаар нь нэмэр болдог саалийн үнээ хэвээр байгаа юм.
Анх 2017 оны хоёрдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Энэ нь товчхондоо, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах тухай тогтоол байв.
Ингэснээр, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувь ОХУ-аас худалдаж авсан “Монголын зэс корпорац”-ын мэдэлд 2016 оны зургадугаар сард шилжиж, үүнээс ердөө найман сарын дараа төрийн мэдэлд очих эрх зүй батлагдсан юм. Улмаар, 2019 оны гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаас “…УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, ҮАБЗ-ийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосугай” хэмээх шийдвэрийг гаргасан. Дараа нь, Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болгон өөрчлөн байгуулсан.
Сүүлд, 2022 онд Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Зэс, металлын группийн бүрэлдэхүүнд оруулсан. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” корпорацаас худалдаж авсан “Монголын зэс корпорац”-ынхан энэ хооронд зүгээр суугаагүй байна.
Тус компаниас “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрд шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол хууль зөрчсөн” гэх гомдлыг шүүхэд гаргасан. Энэ нь 2017 оны арванхоёрдугаар сард Дээд шүүхээр эцэслэгдэж, тэгэхдээ “…“Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилсон шийдвэр нь хууль зөрчсөн” гэж шийдвэрлэсэн. Мөн нэр бүхий дөрвөн хуульч Үндсэн хуулийн Цэцэд 1991 оны нэгдүгээр сарын 4-ний Засгийн газарт эрх олгох тухай БНМАУ-ын Бага хурлын баталсан хуулийг хэрэглэж 2019 оны гуравдугаар сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаас дээрх компаниудад онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулийн зөрчил болох талаар мэдээлэл гаргасан. Үүнийг Цэц 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд хэлэлцээд “…Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн “…Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэснийг уг хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэсэн дүгнэлт гаргасан.
Цэц дараа нь 2024 оны арваннэгдүгээр сард уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Ингэснээр Цэцэд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах эрх нээгдсэн.
Нөгөөтэйгүүр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авснаас хойш Засгийн газар “Монголын зэс корпорац”-ын хооронд төлдбөр тооцооны асуудлыг шийдэх хэлцэл хийж эхэлсэн. Гэвч өнөөдөр тэр нь дуусаагүй байна. Харин өдгөө тэдний зүгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлаар дахин маргаан үүсгэжээ. Энэ удаад уг 49 хувь өөрсдөд нь гарцаагүй буцах маргааныг эхлүүлсэн бололтой.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголд худалдаж авчирсан гол хүн болох Д.Эрдэнэбилэг ч тун удахгүй Монголдоо буцаж ирэхээр болсон байна. Тэрээр хууль хяналтын байгууллагад дээрх мэт асуудлуудаар шалгагдаж байхдаа 2023 оны өдийд хилээр гарч яваад буцаж ирээгүй байсан юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.