Аюулгүй байдал судлалын Доктор (Ph.D) Б.Жавзандоржтой ярилцлаа.
Саяхан Ардчилсан нам өөрийн цахим хуудсандаа Монгол Улсын иргэдийн мэдээллийг задруулсан асуудал гарсан. Кибер аюулгүй байдлаар мэргэшсэн хүний хувьд та энэ асуудлыг хэрхэн дүгнэж байна вэ?
Монгол Улсын хэмжээнд кибер аюулгүй байдал гэдэг асуудал сүүлийн 3-5 жилийн хугацаанд маш эрчимтэй яригдаж эхэлсэн. Зөвхөн Ардчилсан намын цахим хуудас ч биш банкнуудын асуудал, эрүүл мэндийн байгууллага эмнэлгүүдийн асуудал ч гарч ирсэн, яригдаж байгаа. Үүн дээр бид гурван зүйлийг ярих ёстой. Нэгдүгээрт тухайн байгууллага, хувь хүн ямар шугамаар, хаанаас эдгээр мэдээллийг олж авсан бэ? гэдэг асуудал яригдана.
Ардчилсан намын хувьд гишүүдийнхээ мэдээллийг бүртгэсэн байх магадлалтай. Хэрэв Ардчилсан намын гишүүн биш хүний мэдээлэл тухайн платформд орсон байгаа бол энэ нь шалгах ёстой асуудал болно. Тэр мэдээллийг хэн авсан бэ? Яагаад тухайн платформ дээр уг мэдээллийг байршуулсан бэ?
Намын гишүүн биш байхад яагаад тэр платформ дээр бүртгүүлсэн бэ? гэдэг асуудлууд яригдах ёстой. Энэ нь хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4.1 заалтыг зөрчиж байгаа. Мөн хувь хүний нууцлалтай холбоотой кибер аюулгүй байдлын дүрэмтэй холбоотой асуудлыг Монгол Улс эргэж харах цаг нь болжээ. Иргэд өөрсдөө регистерийн дугаар, утасны дугаараа өгчихөөд энэ мэдээллээр яав л гэж бодох нь ч байна. Гэтэл энэ нь хувийн эмзэг мэдээлэл буюу хувь хүний хамгийн нууцлалтай мэдээлэлд ордог. Үүнийг төр хамгаалж байдаг. Бидэнд яагаад Дан, Хур системээр дамжуулж өөрсдийн тоон гарын үсгээр гүйлгээ хийх эрхийг өгдөг вэ? гэхээр таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд хийж буй төрийн бодлого юм. Ардчилсан намтай холбоотой асуудал дээр хуулийн байгууллагууд дүгнэлт гаргах байх гэж бодож байна.
Кибер аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг, мэргэжлийн хүмүүсийн хувьд гишүүдийн асуудал өөр хэрэг. Гэтэл яагаад Ардчилсан намын гишүүн биш хүмүүсийн асуудал тэнд яригдаад байна вэ гэдэг нь нэг номерийн асуудал.
Хаанаас уг мэдээллийг авсан бэ? Хэзээ авсан бэ? Яагаад алдагдсан бэ? Зөөвөрлөх явцдаа алдсан уу? Системийн эвдрэлээс болж үүссэн үү? Магадгүй элдэв цахим гэмт хэрэгтэй холбоотой юу? гэдгийг төрийн байгууллагууд шалгаад, одоо яригдаж байгаа иргэдийн мэдээллийг өөрсдөөс асуулгүйгээр, зөвшөөрөлгүйгээр уг платформд оруулсан бол хувь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудал болно. Нөгөө талдаа 1 сая иргэний мэдээлэл хар зах дээр зарагдаж байгааг хуулийн байгууллага шалгаад, хэрэв бодитой бол Үндэсний аюулгүй байдлын асуудал ч яригдана.
Монгол Улсын иргэдийн мэдээлэл яагаад хар зах дээр зарагдаж байна вэ? Энэ бол зүгээр орхичих асуудал биш. Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа юм.
Монгол Улс гурван сая гаруй иргэнтэй жижиг улс. Гэтэл энэ улсын 1 сая гаруй иргэний мэдээлэл алдагдсан бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шууд яригдана. Үүн дээр хуулийн байгууллагууд болон энэ чиглэлээр ажилладаг хүмүүс байр сууриа илэрхийлээсэй. Магадгүй Ардчилсан намын гишүүнчлэлгүй, элсээгүй гэж байгаа хүмүүс байгаа бол хуулийн байгууллагад хандаад шалгуулаасай гэж хүсэж байна.
Монгол Улсын иргэдийн мэдээлэл өмнө нь DARK WEB буюу олон улсын хар зах дээр зарагдсан тохиолдол бий юу? олон улсад ийм тохиолдлууд хэр их байдаг бол?
Монголчууд кибер аюулгүй байдлыг хакер гэж хараад байгаа. Гэтэл үүнд зөвхөн мэдээллийн аюулгүй байдал биш маш олон асуудлууд яригддаг. Хувь хүний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал гээд бүх аюулгүй байдлын суурь зарчим яригддаг. Олон улсад ийм тохиолдол өдөр бүр болдог.
Үүнтэй ижил кейсүүд байнга болж байдаг. Гэхдээ улс орнууд үүнийг бодлогоор хамгаалж өгдөг. АНУ зэрэг орнуудад хувь хүний нууцлалын дүрэм журмууд үйлчлээд явдаг. Энэ төрлийн гэмт хэргийг шийдэх нь зөвхөн төр гэхгүй хувь хүний асуудал болж байгаа.
Энэ төрлийн гэмт хэргийн талаар ойлголттой болох хэрэгтэй. Монгол улсын хэмжээнд энэ төрлийн хууль дүрмүүдээ шинэчлэх шаардлагатай болж байна. Үнэхээр мэдээллийг алдсан бол хуулийн буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй. Ингэж байж ойлгомжтой байдлаар явах болов уу.
Иргэдийн мэдээлэл олон улсын хар зах дээр зарагдсанаар зөвхөн санхүүгийн гэлтгүй өөр ямар хор хохирол учрах боломжтой вэ?
Үүнд мэдээж таны хувийн мэдээллийг ашиглаж банкны систем рүү нэвтрэхээс эхлэн эрсдэл үүснэ. Мөн таны хувийн бусад мэдээллүүд, үл хөдлөхийн мэдээллүүд гэх мэт таны талаар бүх мэдээллийг авах боломжтой. Хүмүүс хувийн мэдээллээ алдаад хохирлууд үүсэх юм бол төр хариуцах уу? Тухайн мэдээллийг алдсан байгууллага хариуцах уу? Иргэд хохирох уу? Гэдэг асуудал байгаа. Яг одоо Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд иргэд л хохирч байна.
Цахим залиланд өртлөө гэхэд иргэд өөрсдөө л хохироод үлдэж байна шүү дээ. Энэ бол хууль эрхзүйн орчин сул байгаагийн илрэл. Сүүлийн үед цахим гэмт хэрэг, кибер гэмт хэрэг энгийн үзэгдэл мэт болчихсон байна. Иргэд өөрсдөө ямарваа нэгэн байгууллагад регистерийн дугаараа зүгээр л өгөх ёстой зүйл гэж бодоод байна.
Энэ нь маш буруу. Нууцлалтай байх ёстой мэдээллээ бид өөрсдөө өгөөд байна гэсэн үг. Нэг байгууллага дээр очиход харуул нь утасны дугаар асуудаг. Энэ бүхнийг Монголчууд энгийн зүйл гэдэг ойлголттой болчихсон. Бусад улс орнуудад үүнийг миний хувийн мэдээлэл гэж хардаг. Үүнийг олж авснаараа юунд ч ашиглаж болно. Магадгүй гэмт хэрэгт ашиглаж болно. Тан дээр ямар нэгэн ажиллагаа хийж хохирол амсуулах ч боломжтой.
Олон янзаар ашиглаж болно. Тийм учраас иргэд үүн дээр маш сайн ойлголттой болох хэрэгтэй байна. Таны мэдээлэл, аль нэгэн намын гишүүн биш хүний мэдээлэл тэр платформ дээр явж байгаа бол яагаад миний мэдээллийг авсан бэ гэдгийг төрийн байгууллагаас шүүлгэх хэрэгтэй.
Хувь хүний мэдээллийг авахдаа таны мэдээллийг ийм зүйлд ашиглах гэж байна гэж заавал тухайн хүнээс зөвшөөрөл авч, гарын үсэг зуруулах ёстой. Зөвшөөрөл өгөөгүй байхад тэр хүний мэдээлэл байгаа бол эрсдэл үүсчихсэн байна гэсэн үг. Тийм учраас хуулийн байгууллага хурдан арга хэмжээ авч, тодорхой хэмжээний хяналт шалгалт хийх ёстой.
Та мэргэжлийн хүний хувьд Монгол Улс өнөөдөр кибер аюулгүй байдал, иргэдийн хувийн мэдээллийг хадгалах хамгаалах тал дээр ямар нөхцөл байдалтай байгаа талаар хэлж өгөхгүй юу?
Монгол Улсын хэмжээнд кибер аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын асуудал болчихсон. Монгол Улс гуравхан сая хүн амтай. Олон хүмүүс үндэсний аюулгүй байдал, кибер аюулгүй байдал гэдгээ ойлгохгүй байна. Энгийнээр хэлэхэд төрийн байгууллагын удирдах шатанд байгаа албан хаагчдаас эхлээд иргэдийн мэдээлэлтэй ойр байдаг хүмүүс хамгийн түрүүнд энэ талын мэдээллийг авах шаардлагатай.
Ингэснээр төрийн байгууллагад иргэдийн мэдээлэлтэй ойр ажилладаг хүмүүс энэ мэдээллүүдийг хамгаалаад, иргэд мөн өөрсдийн хувийн мэдээллээ хамгаалчихсан байхад тодорхой дүрэм журмын хэмжээнд шийдэгдээд явах асуудал.
Төрөөс дүрэм журам батлаад, судлаачид үүнийг үгүйсгэлээ ч гэсэн төрийн байгууллага иргэд хоорондын хамтын ажиллагаа чухал байгаа юм. Монгол Улсад стратегийн, болон кибер аюулгүй байдлын тухай хууль, хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, аюулгүй байдлын тухай хууль гээд маш олон хууль дүрмүүд үйлчилж байна. Үүнд тусгагдсан нэг заалт нь тухайн иргэн өөрийн хувийн мэдээллийг өгөхдөө юунд ашиглах гэж байгааг нь мэддэггүй. Зүгээр л өгчихдөг.
Дараа нь тухайн иргэн хохирсон тохиолдолд хэн хамгаалах нь тодорхой биш нь хууль эрхзүйн орчин дутмаг байгаагийн шинж. Үүн дээр тодорхой хэмжээнд бодлогууд бидэнд хэрэгтэй байна.
Мөн үндэсний аюулгүй байдлын мэдээллүүд алдагдаж байгаа асуудлууд дээр хувийн мэдээллийг авч байгаа платформууд дээр төрөөс хяналт тавих хэрэгтэй байна. Үүнийг цэгцэлж байж дараа дараагийн хөгжлийн асуудлууд яригдана. Залгуулаад хиймэл оюун ухаанд суурилсан халдлагууд гараад эхэллээ. Үүнд Монгол улс бэлэн үү? гэдэг асуудал яригдана. Хамгийн сүүлд нь бид цахим Монгол, хиймэл оюун ухаанд суурилсан төрийн бүтээмж нэвтрүүлэх гэж байна. Түүнээс өмнө хамгаалалтуудаа, системүүд дээр халдлага илрэхэд Монгол Улс бэлэн байгаа юу? гэдгээ хамгийн эхэнд харах ёстой. Тэгж байж инновациуд шингэсэн бусад зүйлээ ярих ёстой болов уу.
Танд баярлалаа.
Ярилцсан М.Чойжал
sonin.mn


Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.