
Эрх баригч МАН дотооддоо санаанд оромгүй шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийж байна. Саяхан болж өнгөрсөн Бага хурлынх нь уур амьсгал, МАН-ын удирдлагуудын тавьсан илтгэл тайлангууд, Эх орончдын өдрөөр МАН-ын даргын мэндчилгээ зэргээс тус нам хатуу зүүний үзэл баримтлалаас огт өөрийг зарлаж байгаа нь анзаарагдлаа.
Одоогоос 100 гаруй жилийн тэртээ “Иргэн баян бол улс баян” хэмээсэн анхны дарга С.Данзангийнхаа бодлогыг МАН-ын дарга Н.Учрал онцоллоо.
Тэрээр “МАН-ын анхны дарга С.Данзангийн “Иргэн баян бол улс баян”, намын мөрийн хөтөлбөрийн эх зохиогч Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээл, МАН-ын үүсгэн байгуулагдах цагаасаа баримталсан өөрийн төр, шашин, соёлыг бадраах үндэстний ардчилсан дэвшилтэт үзэл санаа, үнэт өвөө сэргээн амилуулж, уламжлал шинэчлэлийг хослуулан өөрчлөгдөн шинэчлэгдэж, түмнийхээ итгэлд дахин төрнө. Тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархалж, монгол хүний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр гагнаж ард түмэндээ эргэн ирнэ” гэв.
Угтаа “Иргэн бүр баяжигтун” хэмээх С.Данзангийн уриа нь иргэний өмч, хувийн санаачилга, худалдаа, зах зээлийн харилцаанд суурилсан эдийн засгийн үзэл санаа юм. Гэвч энэ нь тухайн үедээ коминтернийн мөрдүүлж байсан улсын өмч хэмээх хийсвэр ойлголт давамгайлсан социалист тогтолцоотой зөрчилдсөн. С.Данзанг “Баруунтан, капиталист чиг баримжаатай” хэмээн буруутгасан. Тиймээс гэмт хэрэг шахуу үзсэн түүхтэй.
Үүнээс гадна, намаасаа гарсан, тэр байтугай эх орноосоо явсан олон хүнийг МАН сүүлийн хэдэн сард “элсүүлж” оруулж ирэв. Тухайн үедээ 60 тэрбумын асуудалд холбогдож байсан НИТХ-ын дарга асан, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй МАН-ын дарга Н.Учралын зөвлөх болсон байна.
МАН-д Хотын фракц хүчээ авч байхад тус намын “сүүдрийн удирдагч” гэгддэг байсан Т.Бадамжунайг НПГ-аас төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт 2018 онд буруутгасан. Т.Бадамжунай 2019 онд хилээр гарч яваад, 2024 онд “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас баригдаж ирсэн.
Харин тэрээр “Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулиар МАН-ын сонгуулийг чиглүүлэн зааж, стратеги гаргах үүрэг хүлээсэн” тухай улс төрийн хүрээнд яригдаж байна. Саяхан болж өнгөрсөн цагаан сараар нөлөө бүхий хүмүүсийг дуудаж Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуультай холбоотой гол гол чиглэлүүдийг ярилцжээ.
Түүнээс гадна, нэгэн цагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж явсан Ж.Мөнхбат саяхан болсон намынхаа Бага хурлын содон зочин болж очсон. Тэрээр 2023 онд нүүрсний хэргийн дуулианы үеэр АТГ-аас эрүүгийн хэрэгт татагдаж байв. Ж.Мөнхбатыг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг зүйл ангиар шалгаж эхэлсэн байдаг. Харин тэр 2023 оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ хүргүүлээд чөлөөлөгдсөн байдаг. Ж.Мөнхбат 2023 оны аравдугаар сард Монгол Улсын хилээр гарч яваад энэ оны эхээр эх орондоо ирсэн юм.
Товчхондоо, удахгүй үйл ажиллагаа нь эхлэх Ерөнхийлөгчийн 2027 оны МАН-ын сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах бололтой. Гэхдээ МАН-ын эдгээр өөрчлөлтүүдэд улс төрийн хүрээнийхэн цочирдохгүй байгаа аж. Учир нь, тэд “Францын зохиолч Жак Пешегийн “Шинэ зүйл гэдэг чинь мартагдсан хуучин шүү дээ” гэдэг үг бий” гэлцэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
М.Энхсайханыг АН-ынхан намдаа урьж ажиллуулаасай
Ардчилсан намын бүлгийн даргын суудалд Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөнө
АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо

Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.