2111-р сар, 2026Бямба гараг

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!

3 сар 11. 11:023 мин унших

Түүнчлэн намынхаа санхүүжилттэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт дуудагдсан гэх мэдээлэл ч гарсан нь улс төрийн нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлж, 2025 оны хоёрдугаар сард НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар болон Монгол Улсын Засгийн газар хооронд албан ёсны гэрээ байгуулснаар уг хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Энэ бол Монгол Улсын хувьд олон улсын тавцанд нэр хүндээ өсгөх, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоо дэлхийд танилцуулах түүхэн боломж юм.

Гэвч энэхүү том боломжийг бодлого, зохион байгуулалтын алдаа, хэт өндөр зардал, улс төрийн маргаан “бүүдийлж” эхэлсэн нь анхаарал татаж байна. НҮБ-тай байгуулсан гэрээний дагуу зохион байгуулагдах энэхүү томоохон олон улсын арга хэмжээ хэр амжилттай болохоос Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимын чадавхид дүгнэлт өгөгдөнө.

Гэтэл байгаль орчны асуудал хариуцсан сайд Б.Батбаатар нь бэлтгэл ажлын нэрээр өндөр зардалтай гадаад томилолтуудад явсан асуудлаар шүүмжлэлд өртөөд байна.

Түүнчлэн намынхаа санхүүжилттэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт дуудагдсан гэх мэдээлэл ч гарсан нь улс төрийн нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.

Үүнээс гадна түүний удирддаг Иргэний зориг ногоон нам (ИЗНН) дотооддоо хуваагдалд орж, Онц их хурлаа зарлан намын даргаа чөлөөлөх шийдвэр гаргасан нь анхаарал татаж байна. Намын гишүүд нь Улс төрийн намын тухай хуульд заасан эрхийн хүрээнд намын удирдлагаа шинэчилж, сайд Б.Батбаатарыг намыг төлөөлөх “мандат”-гүй болсныг мэдэгдсэн нь улс төрийн том дохио болж байна. Парламентад суудалтай намын удирдлагаа авч явж чадахгүй байгаа хүнд төрийн сайдын хариуцлагатай албыг бүрэн дүүрэн үүрэх чадвар байна уу гэх асуулт эндээс гарч ирж байна.

Засгийн газар ч энэ нөхцөл байдлыг анзаараад, COP17 хурлын зохион байгуулалтын ажлыг дэд сайд Б.Мөнхтамирт шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Гэсэн ч сайд Б.Батбаатарын гадаад томилолтын зардал олны анхааралд өртөөд байна. COP17 хурлын бэлтгэл уулзалтад оролцох нэрээр дөрвөн улсад хийх томилолтын зардлыг нэг тушаалаар баталсан бөгөөд нийт дүн нь 1 тэрбум 412 сая 936 мянга 740 төгрөг болжээ. Үүнд:

• АНУ – 37,268,348 төгрөг

• Бразил – 685,007,858 төгрөг

• Панам – 312,577,210 төгрөг

• Кени – 378,083,324 төгрөг Нийт: 1,412,936,740 төгрөг Төрийн ажил зардалтай гэдгийг хэн ч үгүйсгэхгүй.

Гэвч улсын төсвөөс гарч буй зардал үндэслэлтэй, ил тод, хяналттай байх ёстой. Салбарын сайдын бэлтгэл уулзалтын томилолтод тэрбум гаруй төгрөг зарцуулж байгаа энэ нөхцөлд COP17 хурлыг бүхэлд нь зохион байгуулахад нийт хэдий хэмжээний төсөв зарцуулагдах вэ? гэдэг асуулт зайлшгүй гарч ирнэ.

Өмнө нь Монгол Улс олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Улаанбаатар хотноо зохион байгуулсан АСЕМ-ийн уулзалтын дараа төсөв, зарцуулалтын асуудал олны анхааралд өртөж байсан билээ. Иймээс энэ удаад алдаа давтагдах ёсгүй.

COP17 бол Монгол Улсын хувьд зөвхөн хурал биш, дэлхийд өөрсдийгөө харуулах боломж юм. 12 хоногийн турш 190 гаруй орны 8-10 мянган төлөөлөгч Монгол Улсад ирж, Монголын бодлого, соёл, хөгжилтэй танилцах юм. Тиймээс энэ арга хэмжээг улс төрийн маргаан, төсвийн эргэлзээ, зохион байгуулалтын сул талд “живүүлэх” биш, харин үндэсний нэр хүндийн асуудал болгон авч үзэх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын үйлдлүүд нь өнөөдөр Засгийн газрыг бүхэлд нь “муухай” харагдуулж байна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар анхааралдаа авах цаг иржээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.