2111-р сар, 2026Бямба гараг

Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс тусгай үүргийн нислэгээр авчирлаа

3 сар 11. 12:091 мин унших

Ойрхи Дорнодод үүсээд буй мөргөлдөөний нөхцөл

Ойрхи Дорнодод үүсээд буй мөргөлдөөний нөхцөл байдлын улмаас зарим улс орнууд агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарлаад байна. Үүнтэй холбоотойгоор улс орнууд тус бүс нутгаас иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа явагдаж буй бүс нутагт зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлтийн тусгай үүргийн нислэгүүд, мөн гадаад улс орнуудын иргэдээ татан авах ажиллагааны нислэгүүд л үйлдэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдээ эх оронд нь татан авах шийдвэр гаргасны дагуу Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар–Дубай–Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэгийг амжилттай үйлдлээ.

Тус нислэгээр Монгол Улсын 91 иргэн эх орондоо ирсэн бөгөөд нислэг өнөөдөр /2026.03.11/ 04:41 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан байна.

МИАТ ТӨХК-ийн зүгээс дайны бүсэд буй иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор 20 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээсэн бөгөөд уг ажиллагааг Арабын нэгдсэн Эмират улсын агаарын цэргийн хүчин болон иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.