2111-р сар, 2026Бямба гараг

Э.Бат-Үүл: МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү, Баабар минь

3 сар 11. 12:412 мин унших

Э.Бат-Үүл: МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү, Баабар минь

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жамбын Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд /2026.03.10/ боллоо.

Уг арга хэмжээнд оролцсоныхоо дараа Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нийгмийн сүлжээнд: "1990 оны 3-р сарын 9 нд талбай дээр тэмцэж байсан залуус руу пуужинт нисдэг тэргээр дайралт хийх санал гаргаж байсан гэдгийг Батмөнх гуайн 100 жилийн арга хэмжээний үеэр анх сонслоо!

90 оны эл үйл явдлын үеэр хуягт тэрэг татсан байсан, Ганц худгийн хоёр давхарыг бэлдсэн байсан гэж миний хэлснийг эгдүүцсэн Баабар, тус арга хэмжээн дээр үг хэлэхдээ  "үнэний" нэрийн өмнөөс зэвүүцэн намайг няцаав?!

Харин,яг тэр үед Батмөнх гауйн баруун гарын туслах асан Батаа (өнөөдөр бас 84 насны ойн өдөр) гуай,Баабарын дараа үг хэлэхдээ:хүч хэрэглэх санаа байсан гэж Батүүлийн хэлсэн нь үнэн гэдгийг нотлон хэлээд,тэр бүү хэл Алтанбулагаас (бодвол Төв аймгийн Алтанбулаг байлгүй?) байлдааны нисдэг тэрэг авчирч пуужиндая гэж санал гарч байсныг нэмж хэлэв. 

Тэр үед өлсгөлөнг хамгаалахаар оюутнууд жагсаж ирээд талбай дүүрсэн байсан.Бид болон тэднийг нийлүүлээд байлдааны нисэх тэрэгний пуужингаар харвах санал гарсан юм байж л дээ!

Баабар тэр үед МАХН-ын удирдлагуудтай уулздаг байсан байх, тэд яалаа гэж түүнд тэнэг юм шиг бид, хүчээр дарах гэж байгаа гэж хэлэх вэ дээ.Хүч хэрэглэх үйл ажиллагаа бол ямагт өөрөө нууц байдаг!

Миний хэлээд байгаа мэдээлэл бол манай төв штабаас өлсгөлөн зарлаж суугаа бидэнд өгсөн мэдээлэл. Ардчиллыг дэмждэг НАХЯ-ны залуус сэрэмжлүүлж нууцаар мэдээлэл өгсөн юм билээ.Энэ мэдээллийг аваад С.Зоригийг хүртэл нууц байдалд оруулсан байсан!

МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү,Баабар минь! Ардчилсан хүчин гарч ирж тэмцээгүй бол "зөвлөлтийн өөрчлөн байгуулалт" гэх хог л Монголд байх байсан юм. Монголын Ардчилсан хувьсгалаас хойш 1 жил 5 сарын дараа дөнгөж сая л Москвад "ардчилсан хувьсгал" болсон юм шүү,Баабар минь. Юу үнэн энэ үнээн!" гэж бичжээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

597

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

781400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

566


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.