2111-р сар, 2026Бямба гараг

"Counter Strike 2" буюу цахим спортын ДАШТ-ийг ирэх XII сард Монголд зохион байгуулна

3 сар 11. 15:581 мин унших

"Counter Strike 2" буюу цахим спортын ДАШТ-ийг ирэх XII сард Монголд зохион байгуулна

​​​​​​​

Засгийн газраас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцуулсан. Энэ үеэр сэтгүүлчид Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд Ч.Ундрамаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авсан юм.

Тэрбээр "Энэ жил манай улсад тив, дэлхийн олон улсын найман тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Хамгийн түрүүнд сонирхогчдын боксын тивийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 19-нөөс "Аса" аренад болно.

Мөн цаашид шатрын тивийн аварга шалгаруулах тэмцээн, Counter Strike 2 буюу цахим спортын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг ирэх арванхоёрдугаар сард анх удаа Монголд хүлээж авна.

Үүнээс гадна Азийн волейболын цом, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээн гэх зэрэг тэмцээн бий. Бид нийт 120 гаруй орны 1,000 гаруй тамирчин, 3,000 орчим албаны хүмүүс оролцоно гэж тооцоолж байна" гэв.

Сонирхуулахад боксын тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-наас дөрөвдүгээр сарын 11-нийг дуустал Улаанбаатар хотод болох хуваарьтай.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ. Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм

1 100

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчидтайгаа уулзлаа. “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг, тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ. Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдаг

844

“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн Кени улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос допинг илэрчээ

2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос тухайн өдөр авсан допингийн хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр Триметазидин (Trimetazidine) илэрч, шинжилгээний сөрөг дүн (Adverse Analytical Finding) тогтоогдлоо. Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамаарах бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис юм. Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулж байна. Шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй бөгөөд тамирчинд тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх болон үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрх бий. Үр дүнгийн удирдлагын ажиллагаа үргэлжилж байгаа тул эцсийн шийдвэр гарах хүртэл нэмэлт мэдээллийг нийтэд мэдээлэх боломжгүй

1 644


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.