2111-р сар, 2026Бямба гараг

Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

3 сар 12. 10:272 мин унших

Б.Батбаатарын гарт уур амьсгалын өөрчлөлтийн салбарын томоохон хурал болох СОP-17 үрэгдэх вий

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа анхаарах хандуулах шаардлагатай салбарт зүй ёсоор ордог. 

Харин манайх энэ салбартаа төдийлөн анхаарал хандуулдаггүй нь салбарын сайдын томилгооноос харагдана. Мэргэжлийн хүн биш гэхэд мэргэшсэн хүнд уг нь салбараа өгдөг баймаар.  Өдгөө манай улсын бэлчээрийн 70 гаруй хувь нь доройтолд орчихсон гэдэг харанга дэлдэж байна.

Мөн манайд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хоёр дахин хурдацтай явагдаж байна. Цөлжилт гэдэг зүйлтэй улсаараа нүүр тулахад тун ойрхон байгаа. Гэтэл үүнийг ойлгох төр засаг бий эсэх нь эргэлзээтэй. Сүүлийн хоёр ч удаагийн Засгийн газар  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарыг хамтарсан намууддаа бэлэглэв.  Нөгөө талд, салбар яамыг авсан ИЗНН-ын байж байгаа царай. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар ИЗНН-ын дарга учраас сайд болсон. Гэтэл сая намын хэсэг нөхөд нь хуралдаад түүнийг намын даргаас нь огцруулчихаж байгаа юм. 

Тиймээс намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт уур амьсгалын өөрчлөлтийн салбарын томоохон хурал болох СОP-17 үрэгдэх вий гэсэн болгоомжлол байна. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх "COP17" хурал 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдана.

АСЕМ-ын арга хэмжээ шиг чухал хурал. Өмнөх сайд С.Одонтуяа нь “Б.Бат-Эрдэнэ сайд байхдаа энэ арга хэмжээг амлаад авчихсан. Гэтэл 100 тэрбум төгрөг шаардлагатай байна” гэж хошуугаа унжуулж зогссон. Энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулж чадвал 100 тэрбум битгий хэл 7-8 их наядыг татах боломжтой юм билээ шүү дээ. Энэ том ачааг сайд Б.Батбаатар даадаг л байгаадаа.

Түүнийг энэ Засгийн газрын хамгийн сулхан сайд гэхэд ч хилсдүүлсэн болчихгүй байх. Ер нь Б.Батбаатарын зохион байгуулалт, идэвх, санхүүгийн ил тод тун сул байгаа тухай яригдаад эхэлчихсэн. Ийм нөхцөлд Монгол Улсын нэр хүнд, олон улсын хамтын ажиллагаа, уур амьсгалын чиглэлээр баримтлах стратегийн бодлого шууд эрсдэлд орж магадгүй гэдгийг анзаарах учиртай. Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий дээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин. № 45 (7787) 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

397

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

570


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.