2111-р сар, 2026Бямба гараг

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

3 сар 13. 9:573 мин унших

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал аль дээрээс л яригдаж байгаа. Боловсролын сайд П.Наранбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд гээд хариуцлага хүлээх сайд нар бий. 

Тэгвэл удахгүй энэ өөрчлөлтийг танилцуулах бололтой. Улс төр хөшигний ард хамтарсан Засгийн газар хэвээр байна. 

 

Гэхдээ Боловсролын сайд П.Наранбаярын албан тушаалыг МАН өөрөө авч, ХҮН намд эрчим хүчний яамыг өгөх яриа гарч эхлээд байна. ХҮН намын квотоор ажиллаж буй Боловсролын сайд П.Наранбаярын хувьд уг нь мэргэжлийн хүн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд сулхан ажилласан нь үнэн. 

 

Энэ хэрээрээ Засгийн газар дээр хамгийн их галыг дууддаг гэхэд болно. П.Наранбаяр Боловсролын сайдаар томилогдсон цагаасаа боловсролын реформ, сургалтын чанар, багшийн асуудал, сургуулийн хүртээмж зэрэг олон асуудлыг хөндөж ирсэн. Гэвч бодит байдал дээр боловсролын салбарт шинэчлэлт өөрчлөлт гараагүй, үйл ажиллагаа нь тогтворжиж чадаагүй байна. Мөн түүнийг огцруулах акц байсгээд л идэвхижиж ирсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл нарын гишүүд П.Наранбаярыг огцруулахыг шаардсан албан шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байлаа. 

 

Мөн АН-ын гишүүн Г.Ганбаатар, Ц.Мөнхтуяа нарын гишүүд мөн л Ерөнхий сайдаас Боловсролын сайдыг огцруулахыг шаардаж албан бичиг хүргүүлж байсан удаатай. Тиймээс энэ удаа Б.Наранбаярыг явуулж, өөр хэн нэгэн ирэхээр яригдаж байгаа бололтой. 

 

Нөгөө талд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн албан тушаалаа өгнө гэдгээ мэдэгдчихсэн. Ерөнхий сайд Г.Занданшатар түүнд эрчим хүчний салбарт байгаа асуудлыг цэгцлэх 30 хоногийн хугацаа өгсөн ч цэгцэлсэн ч юмгүй дуусгачихсан. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч байна. Энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцно. Эрчим хүчний нэгдсэн бодлогоо шуурхай цэгцэл. Цэгцлүүлж байж чөлөөлнө. Хотын дарга Х.Нямбаатартайгаа хамтраад тавдугаар цахилгаан станцынхаа асуудлыг хурдан шийд” гэсэн. Эрчим хүчний сайдын хувьд нэг сарын хугацаа гэдэг бараг л чөлөөлөгдсөнтэй адил, уншигдаж байсан. 

 

Тэгэхээр Б.Чойжилсүрэн бараг л явах бэлтгэлээ хийж, өөрийнхөө хаяа хатавчны ажлуудаа цэгцэлж эхэлсэн байх. Харин түүний ажлыг ХҮН намынханд шилжүүлэхээр болсон уу. ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржхандын хувьд уг нь эрчим хүчний реформ хийнэ гэж ярьдаг хүн.

 

Гэвч өнгөрсөн жилүүдэд тэр сайдын албан тушаалтайгаа, харин эрчим хүчний салбар бахь байдгаараа явж ирсэн.  Харин ч бүүр дордож, Улаанбаатар маань лаан баатар болж хувирсан. Гэвч Шадар сайд саяхныг хүртэл эрчим хүчний реформ хийх амбийцтай байгаагаа илэрхийлнэ лээ.

Мөн ХҮН нам дотор эрчим хүчний салбарыг сайн мэддэг, зангидаад авч явах сайд хийчих боловсон хүчин байгаа гэж харсан уу. Ямартай ч Б.Наранбаяр сайдын суудлаа өгч, ХҮН нам эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ.

 

 

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

397

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

570


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.