2111-р сар, 2026Бямба гараг

Б.Энхтүвшин: АИ-92 бензиний үнэ ойрын гурван сар өөрчлөгдөхгүй. Евро-5, дизелийн түлшний үнэ хэлбэлзэх магадлалтай

3 сар 13. 12:392 мин унших

Б.Энхтүвшин: АИ-92 бензиний үнэ ойрын гурван сар өөрчлөгдөхгүй. Евро-5, дизелийн түлшний үнэ хэлбэлзэх магадлалтай

​​​​​​​

Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдал газрын тосны зах зээлд сөргөөр нөлөөлж, үнэ өсөж байна. 

Үүнээс улбаалж автобензин, дизелийн түлшний үнэ нэмэгдэх эрсдэлтэйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр "Иран, Америкийн дайнтай холбоотойгоор Ормузын хоолой буюу дэлхийн нефтийн бүтээгдэхүүний 20 орчим хувийг дамжуулдаг хоолойд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Ингэснээр брент маркийн газрын тосны үнэ 30 хувь нэмэгдлээ. Энэ нь манай хил үнэд шууд нөлөөлнө.

БНХАУ нефть бүтээгдэхүүн гаргахаа хориглохоор шийдвэрлэсэн тул энэ онд тус улсаас импортоор нефтийн бүтээгдэхүүн авч чадахгүй. Зөвхөн ОХУ-аас 100 хувь авахаар болж байна.

Өмнө мэдээлж байснаар энгийн АИ-92 автобензины үнийг тогтворжуулсан. 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ. Тонн тутамд 705 ам.доллар. Гэхдээ энэ үнэ дээш, доош 30 хувь хөдөлбөл аль нэг улсын санаачилгаар өөрчлөлт оруулах заалттай. Ойрын гурван сард энгийн АИ-92 автобензин дээр үнийн өөрчлөлт гарахгүй.

Харин үнэ чөлөөлсөн евро-5, дизелийн түлш дээр үнийн хэлбэлзэл үүсэхийг үгүйсгэхгүй" гэлээ.

Гуравдугаар сарын 10-ны байдлаар манай улс

  • АИ-92 автобензин 84,000 тонн буюу 40 хоногийн 
  • Дизелийн түлш 27 хоногийн 
  • АИ-95 автобензин 75 хоногийн нөөцтэй байна. 

"Үнийг аль болох тогтвортой байлгахаар хичээж буй хэдий ч үүссэн нөхцөл байдал нь биднээс шалтгаалахгүй гэдгийг ард түмэн ойлгох байх" хэмээн дэд сайд дурдаж байв. Монгол Улс гуравдугаар сард 40,000 орчим тонн АИ-92, 135,000 тонн дизелийн түлш захиалсан бөгөөд нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгааг мөн онцоллоо.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.