2111-р сар, 2026Бямба гараг

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг 11 настай эрэгтэй хүүхдэд ч тарина

3 сар 13. 14:022 мин унших

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг 11 настай эрэгтэй хүүхдэд ч тарина

Ерөнхий боловсролын сургуулийн 11 настай сурагчдыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцинд хамруулж буй. 

Харин вакцины тухай Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Н.Наранбаатар "Ерөнхий боловсролын сургуулийн 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг АНУ-д үйлдвэрлэсэн Gardasil вакциныг товлолт байдлаар хэрэглэж байна. 

2006 онд анх үйлдвэрлэгдсэн уг вакциныг дэлхийн 194 орны 500 гаруй сая хүүхэд хэрэглээд байна. Энэ үед эмгэг, гаж урвал, хүндрэлийн тохиолдол бүртгэгдээгүй, тийм судалгааны ажил ч алга.

2007 оноос АНУ, Швед, Австрали зэрэг улс товлолт байдлаар хэрэглэж умайн хүзүүний хорт хавдар өвчнийг устгаж чадсан. Өөрөөр хэлбэл энэ хавдар хожуу оношлогдож нас барахаа больсон гэсэн үг. Үүнийг ДЭМБ-ын дарга, доктор Тедрос Адханом Гебрейесус зарласан байгаа.

Gardasil вакцин нь умайн хүзүүний хорт хавдар бус ам, залгиур, үтрээ, шодойн хавдар болон бусад өвчнүүдийн эсрэг дархлаа тогтоодог. 

2025 онд зөвхөн нийслэлд 314 ээж умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон. Үүнээс 62% нь хожуу оношлогдож, 66 ээж нас барсан. Вакциныг зорилтот бүлэгт 100% тарьж чадвал энэ өвчнийг устгаж чадах юм. Харамсалтай нь нийт зорилтот бүлгийн 50%-ийг ч хамруулж чадахгүй байна.

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг энэ онд есөн дүүргийн 257 сургуулийн 1,184 бүлэгт суурилан 40,377 тарихаар ажиллаж байна.

Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө вакцинд нь заавал хамруулаарай. Та бүхэнд үүрэг бий шүү" хэмээн мэдээллээ.

Улсын хэмжээнд 2024 онд 8,162, 2025 онд 8,016 хүн умайн хүзүүний хорт хавдартай гэж оношлогджээ. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.