2111-р сар, 2026Бямба гараг

Б.Энхбаяр: Оптейк гэрээг хийсэн Засгийн газар нь өөрөө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байсан

3 сар 16. 13:093 мин унших

Б.Энхбаяр: Оптейк гэрээг хийсэн Засгийн газар нь өөрөө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байсан

УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Б.Энхбаяр УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

​​​​​​​

Энэ үеэрээ тэрээр: "Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн нэвтрүүлгийг үзсэний маргааш би Завхан аймгийн иргэдтэй уулзсан. Тухайн үед долоон суманд ажиллах томилолттой явж байгаад ирсэн юм. Ерөнхий сайд асан эхлээд 500 мянган ам.долларын тухай ярьчихаад, хэдхэн хормын дараа 1.5 сая ам.долларын хахууль авсан гэж мэдэгдсэн. Мөн хахууль авах үед нэг хүн хажууд нь байсан, тэр хүн өөрөө гуйсан учраас нэрийг нь хэлэхгүй гэсэн тайлбар өгсөн.

Миний хувьд энэ бүхнийг ор үндэсгүй гүтгэлэг гэж үзэж байна. Ийм үйл явдал огт болоогүй, тийм хүн байхгүй, ийм хэмжээний мөнгө ч байхгүй. Тиймээс өөрөө худал гэдгийг мэдсээр байж яагаад ийм мэдэгдэл хийж байгааг нь дүгнэх хэрэгтэй гэж бодож байна. Миний бодлоор тэр хүн өөрөө олон асуудалд холбогдож, нөхцөл байдал нь хүндэрсэн учраас ийм мэдэгдэл хийж байгаа бололтой.

 

Өнгөрсөн оны намрын чуулганы үеэр, есдүгээр сарын 24-нд хаврын тойм хэлэлцэх үеэр би тодорхой асуудлуудыг ярьж байсан. Тэр үед нэг зүйлийг онцолж хэлсэн нь: энэ хүний үгэнд би итгэхээ больсон. Учир нь хамт сууж ярилцах үед худал мэдээлэл их ярьдаг, дотор нь ганц хоёрхон үнэн үг байж магадгүй ч ихэнх нь бодит байдалтай зөрчилддөг байсан. Тэр үед хэлж байсан миний байр суурь одоо бүр илүү тодорхой болсон.

Намайг ойролцоогоор 6 тэрбум төгрөгийн хэмжээтэй хахууль авсан гэж ярьж байна. Энэ асуудлыг сонсголын өмнө болсон уу, дараа болсон уу гэдгийг хүртэл ярих болсон. Гэтэл ийм их хэмжээний хахууль авч байсан гэх асуудлыг ярьж байгаа хүн өөрөө Ерөнхий сайд байсан хүн. Түүний мэдэлд тагнуул, цагдаа зэрэг хууль хяналтын байгууллагууд ажиллаж байсан. Хэрэв үнэхээр ийм зүйл болсон бол тухайн үед мэдсээр байж нуун дарагдуулсан гэсэн үг болох уу гэдэг асуулт гарч ирнэ.

Мөн Голомт Капитал байгууллагаас хахууль авсан гэж ярьж байна.

 

Гэтэл сонсголын үеэр би өөрөө энэ байгууллагатай холбоотой авлигын асуудлыг илчилж, тодорхой баримттайгаар ярьж байсан. Тухайлбал, төмөр замтай холбоотой Удаанжаргал, Ганхуяг нар зөвлөх, туслахууд болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр 10 гаруй удаагийн хахууль, авлига авсан байж болзошгүй асуудлыг хөндөж байсан.

Ийм байхад авлигын асуудлыг өөрөө илчилж ярьж байсан хүнийг эргээд авлига авсан мэтээр буруутгах нь логикийн хувьд үндэслэлгүй санагдаж байна.

Мөн оптейк гэрээг нуусан гэж ярьж байгаа. Гэтэл энэ гэрээг байгуулсан Засгийн газар нь өөрөө Оюун-Эрдэнийн Засгийн газар байсан. Тиймээс энэ асуудал ч мөн адил логикийн хувьд зөрчилтэй харагдаж байна." гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

397

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

570


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.