2111-р сар, 2026Бямба гараг

УИХ дахь АН-ын бүлэг: Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралд оролцохгүй

3 сар 16. 14:372 мин унших

УИХ дахь АН-ын бүлэг: Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралд оролцохгүй

УИХ-ын АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдэв.

АН-ын дарга,УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ тухай: “Аль нэг намын дарга нь 126 гишүүнтэй олон намын парламентын үйл ажиллагааг удирдаж болохгүй.

 

Өнөөгийн УИХ-ын дарга, МАН-ын даргаар хавсран ажиллаж байгаа Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдэл биш. Энэ шийдвэрийг гаргах хэд хэдэн үндэслэл бий.

 

Тухайлбал, бодлогын хувьд 2016 оноос хойш нэг нам дангаар засаглаж байна. Хэт үнэмлэхүй засаглал тогтсон. Арван жилийн бодлогын үр дүнд авлига системийн хэмжээнд бий болжээ. Үр дүнд нь улс төрийн хямрал үүссэн. Эрүүл саруул мэтгэлцээн өрнөх УИХ-ын үйл ажиллагааг зохицуулж байгаа нь тогтолцооны хувьд буруу. Энэ бол шинээр ярьж байгаа асуудал биш. УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан ажиллаж байх үед бид энэ шийдвэрээ гаргаж байсан. Зарчим ижилхэн үйлчлэх ёстой.

 

Өнөөдрийн АН-ын бүлгийн хурлаар 41 гишүүн оролцож, 100 хувийн саналаар энэ шийдвэрийг гаргасан” гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: "УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэний дараа бид энэ зарчмыг мөн ярьсан. Намын дарга парламентыг удирдах нь тохиромжгүй гэдгийг Д.Амарбаясгалан даргад хүргүүлсний дараа намын даргын сонгууль дуусах хүртэл дэд дарга нар чуулганыг хуралдуулсныг та бүхэн санаж байгаа. МАН бол даргаа шүтдэг, даргын үг хууль байдаг нам. Энэ нь парламентын засаглалтай нийцэхгүй" гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа

1 077

Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ

Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий Хороо өнгөрсөн Баасан гарагийн орой яаран хуралдаж, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Баярцогтыг огцруулж байна гэх мэдээлэл хийв. Тэдний гаргасан албан мэдээнд: "Хяналтын Ерөнхий хорооны 15 гишүүнээс 13 гишүүн оролцож, 100 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын ЕНБДаргаас чөлөөллөө. “Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будлианы улмаас АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, АН-ын ХЭЕГ, түүний удирдлага буюу ЕНБДаргад чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон учраас Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа ЕНБД С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно.” гэсэн байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХЕХ-ны гишүүн Д.Ганхуяг : "АН-ын гүйцэтгэх удирдлага дүрмээ ягштал мөрдөх ёстой. Гэтэл дүрмээ биелүүлэхгүй байна

1 023

АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.05/ Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов. ​​​​​​​ Энэ үеэр Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл: "Сүүлийн үед улстөрд өрнөөд байгаа олон асуудал бий

907

Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Б.Түвшин танилцуулав

1 6437802185652519accb4c45

Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай

1 083

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг болон 2027 оны төсөвтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тус гурван их наяд төгрөгийг ард иргэдэд тарааж өгөх ёстой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Үнийн дарамтад байгаа монголчуудын төлөө УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах цаг нь болсон. Тиймээс Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах хэрэгтэй

1 002


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.