2111-р сар, 2026Бямба гараг

Залилангийн эсрэг төвд дэмжлэг үзүүлж ажиллахыг НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгөөс хүслээ

3 сар 16. 16:212 мин унших

Залилангийн эсрэг төвд дэмжлэг үзүүлж ажиллахыг НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгөөс хүслээ

НИТХ-ын Төлөөлөгч З.Төмөртөмөө Цахим орчинд сугалаа нэрийдлээр иргэдийг залилж байгаа асуудлаар хуулийн байгууллагад хандаад байгаа. Ингэхдээ тэрбээр энэ төрлийн гэмт хэрэгт хичнээн хүн хохирч, хэрэг нь хэрхэн шийдэгдсэн, урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийсэн талаарх тодорхой мэдээллийг хүссэн байдаг. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хариу тайлбар ирүүлжээ. Танилцуулгад, улсын хэмжээнд сугалаа явуулж азтан шалгаруулах үйлдлийн аргаар бусдыг залилсан 706 гэмт хэрэг бүртгэгдсэн.

 

Хохирлын хэмжээ одоогоор 3.1 тэрбум байгаа бөгөөд хэргийг цагдаагийн хэлтсүүд шалгаж, Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэргэжил, аргазүйн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэжээ. 

 

Улсын хэмжээнд бүртгэгдсэн энэ төрлийн 706 залилах гэмт хэргийн 87.2 хувийг цахим орчинд фэйсбүүкийн хуурамч пэйж хуудас, лайв бичлэг ашиглан “Хусдаг сугалаа”, “Хаш чулуу”, “Мяньмарын үнэт чулуу”, “Алт, үнэт эдлэл”-ийн сугалаа явуулж азтан шалгаруулах аргаар үйлдэгдэж байна. Тухайн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүд нь бүлэг, зохион байгуулалтад орж иргэдийн эдийн засгийн эмзэг байдалд тулгуурлан, санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг сул тал болгон гэмт хэргээ үйлддэг болох нь тогтоогджээ. Улмаар цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх , хууль бус үйл ажиллагааг илрүүлэн шалгахад хамтарсан баг гарч, Залилангийн эсрэг төв байгуул байгаатай холбоотой дэмжлэг үзүүлж ажиллахыг НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, НИТХ-ын Төлөөлөгч З.Төмөртөмөө нараас хүссэн байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.