
“Бодь интернэшнл” компанийн барьж гүйцэтгэсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын оффтейк гэрээтэй холбоотой олон нууц бий гэдэг. Тэр үнэн бололтой. Уг гэрээ анхнаасаа л улсын нууцад орсон байсан. Олон нийт 2022 оны сүүлчээрх тэсгим хүйтэнд Төв талбайд нүүрсний хулгайг эсэргүүцэж жагссанаар Засгийн газар шахалтад орж, гэрээг нь улсын нууцаас гаргаж байв.
Гэхдээ оффтейк гэрээтэй холбоотой дүн шинжилгээ хийдэг мэргэжилтнүүд, шалгаж нягталдаг хяналтын байгууллага өнөөг хүртэл гараагүй байгаа юм.
Ганцхан, Нээлттэй нийгэм форумын судалгааны баг уг гэрээтэй холбоотой дүн шинжилгээ хийсэн байдаг. Тэд “…Энэ гэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд санхүү болон үйл ажиллагаанд үр ашиг муутай, өндөр зардалтай. Алдагдсан боломжийн өртөг өндөр байна. Тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээх дүгнэлтийг гаргасан.
Харин өнгөрсөн долоо хоногт экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Бодь”-ийн оффтейк гэрээтэй холбоотой нэгэн ноцтой мэдээллийг хэллээ. Түүний ярьсныг үгчилбэл “...“Бодь”-ийн гэрээний цаана байгаа томоохон авлигалын асуудал болзошгүй”, “…Ийм зүйл болсон гэдгийг тэндээс хандив авсан хүн нь надад хэлсэн. Гэхдээ тэр нэрээ хэлэхгүй байхыг хүссэн. Энэ асуудлыг би ирэх долоо хоногт АТГ-т өгье гэж бодож байгаа. Энэ маш ноцтой асуудал. Одоо хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой”, “…Нүүрс гаргаад, орж ирж байгаа мөнгөнөөс хуримтлагдсан мөнгийг “Голомт капитал” гээд ийм нэг ТББ-аар дамжуулаад гаргадаг. Сайнаар яривал улс төрийн зорилгоор ашигладаг, муугаар яривал оролцсон хүмүүст тодорхой хэмжээний хахууль өгдөг ийм систем байсан”, “…Гашуунсухайтын анхны ТЭЗҮ нь 600 орчим сая ам.доллар, тэр дээр зардлыг нь нэмж, өсгөсөөр байгаад 1.3 тэрбум ам.доллар болсон. Ингээд нүүрс гаргахаар багадаа 200 орчим сая ам.долларыг гаргаж авсан болж таараад байгаа юм. 20 орчим хувийг нь гэсэн үг” гэж ярьжээ.
Эндээс үзэхэд, “…“Эрдэнэс Тавантолгой”-д алдагдсан боломжийн өртөг өндөртэй, “Бодь интернэшнл”-д давуу байдал бий болгосон” гэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн нийт өртөг болох 1.3 тэрбум ам.долларын “хаялга” нь энэхүү 200 сая ам.доллар бололтой. Л.Оюун-Эрдэнийн ярьснаар “Бодь интернэшнл” компанийнхан 200 сая ам.долларыг “Голом капитал”-даа төвлөрүүлж байгаад тараадаг байжээ. Үнэхээр ч, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот гэрээ байдаг. Үүнд 2020 оны зургадугаар сарын 10-нд нэмэлт өөрчлөлт хийсэн. Улмаар, 2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй энэ гэрээ нь “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй болсон юм.
Түүнчлэн, тэрээр тэндээс “хандив” авсан гэх хоёр улстөрчийн нэрийг зарласан. Тэр хоёрынх нь нийлээд нийт мөнгөний нэг орчим хувь нь болж байна. Тэгэхээр “…Үлдэх 99 хувь буюу 198 гаруй сая ам.доллар хэн хэнд очсон бэ” гэдэг анхаарал татна. Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын дараа “Голомт капитал”-аас “…Гүтгэсэн учир шүүхэд хандана” гэж мэдэгдэл гаргасан. Тиймээс, одоо “…Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэрээ нууцалсан эх сурвалжаа дагуулаад АТГ дээр хэзээ очих вэ” гэдэг нэг асуулт, “…Бодь”-ийн энэхүү 200 сая ам.доллараас хэн хэн “хандив” авсан бэ” гэдэг хоёр дахь асуулт юуны түрүүнд тавигдахаар байгаа юм. Учир нь, энэхүү “Бодийн 200 сая ам.доллар”-ын гэх асуудал удахгүй олон улстөрчийг “чирсэн” ноцтой асуудал болон томорч болзошгүй байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин № 48 (7790)


Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Б.Оюутболд: Нэр төрөө сэргээлгэж, С.Амарсайханаар уучлал гуйлгана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
Т.Аубакир огцрох ёстой!
“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.