2111-р сар, 2026Бямба гараг

“Дроны инноваци ба эдийн засгийн боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана

3 сар 17. 10:292 мин унших

төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, технологи сонирхогчид, дрон хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой

Дэлхий даяар дрон технологи хурдтай хөгжиж, нам өндрийн агаарын орон зайд суурилсан шинэ эдийн засгийн салбарууд бий болж байна. Сүүлийн жилүүдэд дрон технологи эрчимтэй хөгжиж, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, аюулгүй байдал зэрэг олон салбарт шинэ боломжуудыг бий болгож байна. Энэхүү технологийн хөгжлийг дагаад нам өндрийн агаарын орон зайд суурилсан эдийн засаг буюу low-altitude economy хэмээх шинэ ойлголт дэлхий даяар хурдтай тэлж байна.

Дэлхийн хэмжээнд дрон технологийн зах зээл тогтвортой өссөөр байна. Судалгаагаар дрон технологийн хэрэглээ нэмэгдэж, 2024 онд ойролцоогоор 36.7 тэрбум ам.долларын зах зээл байсан бол 2025 онд 44 тэрбум ам.долларт хүрч өссөн төлөвтэй байна.

Нам өндрийн эдийн засаг нь олон улсын хэмжээнд стратегийн шинэ салбар болж байгаа бөгөөд зарим улс оронд томоохон эдийн засгийн хөдөлгөгч болж эхэлсэн байна. Жишээлбэл, Хятадад энэ салбарын зах зээлийн хэмжээ 2023 онд 500 гаруй тэрбум юаньд хүрсэн бөгөөд 2035 он гэхэд 3.5 их наяд юаньд хүрэх боломжтой гэж тооцоолж байна.

Монголын зах зээлд 2013 онд нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны технологийг анхлан нэвтрүүлж байсан Хоббизоон ХХК нь Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамтай хамтран “Дроны инноваци ба эдийн засгийн боломж” сэдэвт арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 13:00–17:00 цагийн хооронд Juulchin Ballroom-ийн Grand танхимд болно.

Арга хэмжээний хүрээнд Хоббизоон ХХК нь дэлхийн дроны зах зээлийн 90 гаруй хувийг дангаар нийлүүлдэг DJI брэндийн тусгай зориулалтын, олон төрлийн хэрэглээ бүхий дронууд болон түүнд суурилсан технологийн шийдлүүдийг танилцуулах юм. Мөн Монголд анх удаа 100 кг хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай FlyCart 100 дроныг олон нийтэд танилцуулах болно.

Энэхүү арга хэмжээнд салбарын мэргэжилтнүүд оролцож, дрон технологийн хөгжлийн цаашдын чиг хандлага, салбар бүрт дроны хэрэглээг амжилттай нэвтрүүлсэн олон улсын болон дотоодын бодит кейсүүд, мөн нам өндрийн агаарын орон зайд суурилсан шинэ эдийн засгийн боломжуудын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Мөн дроны инноваци нь хөдөө аж ахуй, уул уурхай, логистик, дэд бүтцийн хяналт, аюулгүй байдал зэрэг олон салбарт шинэ боломжуудыг бий болгож байгаа талаар танилцуулж, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, технологи сонирхогчид, дрон хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

2026.03.27-ны өдөр 13:00 - 17:00 цагт

Juulchin Ballroom, Gallery UB 3 давхар

Бүртгүүлэх: https://forms.gle/QY3tvjHvG7LTmffC9

Aрга хэмжээний талаар нэмэлт мэдээлэл авах холбоосууд:

https://www.facebook.com/events/1454887566229363/

https://www.facebook.com/DJImongoliaofficial

https://www.facebook.com/hobbyzoneMGL

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.