2111-р сар, 2026Бямба гараг

Р.Батболд: Батын Батбаатарыг Засгийн газрын гишүүнээс нэн даруй чөлөөлөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна

3 сар 17. 14:263 мин унших

Р.Батболд: Батын Батбаатарыг Засгийн газрын гишүүнээс нэн даруй чөлөөлөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна

​​​​​​​

Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын онц их хурлын шийдвэр, намын шинэ удирдлага болон улс төрийн нөхцөл байдлын талаар Төрийн ордонд мэдээлэл өглөө.

Тус намын гишүүд энэ сарын 10-нд “Новотел” зочид буудалд аймаг, нийслэл, дүүргийн төлөөллөөс бүрдсэн нийт 462 төлөөлөгч оролцсон онц их хурлаар намын дүрмийг шинэчлэн баталж, удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулан, намын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболдыг сонгож байв.

Мөн намын өмнөх дарга Б.Батбаатарыг намын гишүүнчлэлээс хасаж, намыг төлөөлөх эрхгүй болгосонтой холбогдуулан хамтарсан Засгийн газарт тодорхой шаардлага хүргүүлж байгаа аж.

УИХ-ын гишүүн Р.Батболд: Улсын дээд шүүхийн 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг 60 хоногийн дотор дахин нэг удаа ирүүлж болохыг мэдэгдсэн тул уг хугацаанд дүрмийг хуульд нийцүүлэх асуудлыг яаралтай хэлэлцэн батлах шаардлага үүссэн.

Улс төрийн тавцанд 3 дахь хүчний орон зайд тууштай үйл ажиллагаа явуулж УИХ-ын болон Засгийн газрын түвшинд өөрийн төлөөлөл дуу хоолойтойгоор тасралтгүй 26 жил үйл ажиллагаа явуулсан. Хөгжлийн ногоон бодлого ардчилсан үзэл баримтлал бүхий Иргэний Зориг ногоон намын цаашдын хувь заяа хууль эрх зүйн чадамжийн хувьд эрсдэлтэй нөхцөл байдалд хүрсэн нь Иргэний зориг ногоон намын дарга УИХ-ын гишүүн Батын Батбаатарын хувийн явцуу эрх ашгаа хангах гэсэн ёс зүйгүй санаатай үйлдэлтэй холбоотой хэмээн намын гишүүд үзэж байна.

Улсын Дээд шүүхийн 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн Иргэний зориг ногоон намын даргыг Улсын дээд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай 26 дугаар тогтоол гарснаар Батын Батбаатар нь намыг төлөөлөх эрхгүй эрх зүйн чадамжгүй болсон тул Онц их хурлаас Батын Батбаатарыг намын даргын албан тушаалаас чөлөөлж намын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболдыг 73.3%-ийн саналаар сонгосон.

Онц их хурлын шийдвэрийг үндэслэн Иргэний Зориг Ногоон намын дүрмийн шинэчлэл намын даргын өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр ажиллаж байгаа болно.

Түүнчлэн Батын Батбаатар нь төрийн албаны тухай хууль Төсвийн хэмнэлтийн тухай хууль Улс төрийн намын тухай хууль Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг удаа дараа зөрчин эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал олгосон асуудлаар Иргэний Зориг Ногоон намын гишүүд АТГ-т хандсаны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа болно.

Тухайлбал КОП-17 арга хэмжээ зохион байгуулах болон гадаад томилолттой холбоотой их хэмжээний мөнгө хөрөнгийг төсвөөс гаргуулж захиран зарцуулсан нь баримтаар тогтоогдсон тул хууль хяналтын байгууллагаар ийнхүү шалгагдаж байна. Мөн улс төрийн намуудад олгосон төрийн санхүүжилт болох 455 сая төгрөг төгрөгийг хууль бусаар зарцуулсан гишүүдийн татвар хандивын 320 орчим сая төгрөгийг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн дүрмийн бусаар ашигласан нь баримттай байна.

Батын Батбаатар нь Улс төрийн намын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасны дагуу намын үнэт зүйл зарчмыг ноцтой зөрчсөн тул Батын Батбаатарыг Онц их хурлаас намын гишүүнчлэлээс хасаж цаашид Иргэний Зориг Ногоон Намыг төлөөлөх эрхгүй тухай шийдвэрийг төлөөлөгчдийн 100%-ийн саналаар гаргасан болно.

Иймд хамтарсан Засгийн газар нь ИЗНН-ын гишүүнчлэлгүй болсон Батын Батбаатарыг Засгийн газрын гишүүнээс нэн даруй чөлөөлөх, хамтарсан Засгийн газрын гэрээг хууль ёсны шинэ удирдлагатай шинэчлэн баталгаажуулахыг шаардаж байгаагаа үүгээр уламжилж байна.

Бидний хамтрал ардчилсан эрх зүйт төрийн өндөр чадамжийг чухалчлах хууль хүн бүр тэгш тэр дундаа төрийн өндөр албан тушаалтанд тэгш үйлчлэх бодлогын алдаа завхралыг засаж хариуцлага тооцон ажиллах зарчимд суурилах ёстой юмыг үзэж байна. Таны зүгээс Иргэний Зориг нам Ногоон намын байр суурийг дэмжин хууль ёсны шийдвэр гаргана гэдэгт итгэж байна аа гэсэн. Ийм шаардлагыг Ерөнхий сайд Занданшатарт хүргүүлэх гэж байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа

1 077

Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ

Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий Хороо өнгөрсөн Баасан гарагийн орой яаран хуралдаж, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Баярцогтыг огцруулж байна гэх мэдээлэл хийв. Тэдний гаргасан албан мэдээнд: "Хяналтын Ерөнхий хорооны 15 гишүүнээс 13 гишүүн оролцож, 100 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын ЕНБДаргаас чөлөөллөө. “Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будлианы улмаас АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, АН-ын ХЭЕГ, түүний удирдлага буюу ЕНБДаргад чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон учраас Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа ЕНБД С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно.” гэсэн байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХЕХ-ны гишүүн Д.Ганхуяг : "АН-ын гүйцэтгэх удирдлага дүрмээ ягштал мөрдөх ёстой. Гэтэл дүрмээ биелүүлэхгүй байна

1 023

АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.05/ Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов. ​​​​​​​ Энэ үеэр Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл: "Сүүлийн үед улстөрд өрнөөд байгаа олон асуудал бий

907

Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Б.Түвшин танилцуулав

1 6437802185652519accb4c45

Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай

1 083

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг болон 2027 оны төсөвтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тус гурван их наяд төгрөгийг ард иргэдэд тарааж өгөх ёстой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Үнийн дарамтад байгаа монголчуудын төлөө УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах цаг нь болсон. Тиймээс Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах хэрэгтэй

1 002


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.