2111-р сар, 2026Бямба гараг

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн байгуулсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгалаа

3 сар 18. 16:212 мин унших

Энэ компанийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ байгуулсан

Төрийн захиргааны зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах бодлогын хүрээнд “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа.

Энэ компанийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ байгуулсан. Эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн нийт хувьцааны 66 хувийн төлөөллийг "Эрчист Монгол", 34 хувийн төлөөллийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус хэрэгжүүлнэ гэж заасан юм. 

Мөн"МИАТ" ТӨХК, "Монголын төмөр зам" ХК, "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК, "Автоимпекс" ХК, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК, "Төрийн орон сууцны корпораци" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр "Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийгтогтоосон.

Энэ тогтоолын 1, 2-т заасан компаниудын дүрэмд "Эрчист Монгол" ХХК-тай менежментийн гэрээ байгуулах, "Эрчист Монгол" ХХК-аас тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөгч томилж, удирдамж, чиглэл өгч ажиллахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, "Эрчист Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батцэцэг), гүйцэтгэх удирдлага (Г.Амартүвшин)-д даалгаж байв.

"Энэ тогтоол гарсантай холбогдуулан эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын болон "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-ийн Засгийн газрын гадаад зээллэгийн хүрээнд үүссэн хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөрийг тооцоо нийлж баталгаажуулан, өр төлбөрийг төлүүлэх ажлыг зохион байгуулахыг "Эрчист Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батцэцэг), гүйцэтгэх удирдлага (Г.Амартүвшин)-д үүрэг болгосугай" гэсэн тогтоолыг 2025.03.19-нд гаргаж байв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ. Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм

1 101

Сайд Ч.Номинг шалгахад Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна гэв

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, нийслэлд хэрэгжүүлж байгаа 24 төсөл, хөтөлбөрт тэр дундаа Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам, Сэлбэ дэд төв гэсэн төслүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан талаараа мэдээлэл хийлээ. Энэ үер сэтгүүлч Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн, өдгөө Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж буй Ч.Номинг АТГ шалгаж буй эсэхийг тодрууллаа. Сайд Ч.Номин нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллах үедээ Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилгоор Английн хөлбөмбөгийн клубтэй гэрээ хийсэн нь асуудал дагуулж байгаа юм. Асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Сайд Ч.Номингийн асуудал дээр Англи улсын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн

2 033

Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо: М.Энхцэцэг гишүүн утсаа гаргаж бичлэг хийж эхлэхэд камерыг нь дарж, бичлэг хийхээ зогсоохыг хүссэн, би биед нь огт хүрээгүй

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Төрийн ордонд сэтгүүлчид ярилцлага өгч байх үед Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо түүний биед халдсан гэж мэдэгдэв. Харин Б.Ичинхорлоо гишүүний биед хүрээгүй, зөвхөн утасных нь камерыг дарсан хэмээн тайлбар хийлээ. УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг сэтгүүлчид ярилцлага өгч байхад Б.Ичинхорлоо ирж, өөрийнх нь ярьж буй мэдээллийг эсэргүүцсэн байна. Улмаар ярилцлагаа дуусгасны дараа бичлэг хийхээр утсаа гаргаж ирэхэд гар руу нь цохисон гэж мэдэгдэв. Тэрээр эл асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд ханджээ. Төрийн тусгай хамгаалалтын газар, тагнуулын байгууллагууд анхаарах ёстой гэв. М.Энхцэцэг "Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн өмнөх туслахыг Диспетчерийн үндэсний төвийн Эдийн засгийн албаны даргаар томилсон

1 788

Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ

Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг Хорих 461-р ангид цагдан хорьсон тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ. Түүнийг ямар үндэслэлээр баривчилсан болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг бид албаны эх сурвалжаас тодруулан хүргэх болно. Сануулахад, өнгөрсөн өдрүүдэд тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хууль бус хөрөнгө, хаус гэх видео бичлэг оруулж, улмаар уг бичлэгийг ЕТГ-аас устгуулж байна гэх мэдээллийг цахим хуудсаараа өгсөн байдаг. Үүнийг ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг няцааж өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Хамгийн сүүлд өчигдөр орой Т.Шинэбаяр цахим хуудаснаа “ЦЕГ-аас дуудсан

2 528


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.