
Өнөөдөр чуулган хуралдаж, хоёр сайдыг томилох асуудлыг хэлэлцэх байсан билээ. Тэгвэл ирц бүрдээгүй улмаас чуулганаа хийж чадсангүй. Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөр зарласан ч ирц бүрдэхгүйгээс хойшилсон бол өнөөдөр 10:00 цагт товлосон чуулган мөн л ирцээс болж хойшилсоор байх уу гэдэг асуулт хариултаа хүлээсээр...
Парламент таван намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй. УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй. Хоёр том намын бүлэг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхгүй байгаагаас УИХ-аар зогсохгүй Засгийн газрын ажлыг ч хойш нь татаж буй.
"БАЙР СУУРЬ" булангаараа намуудын дарга нарын байр суурийг онцлон хүргэж байна.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: Ардчилсан намаас УИХ-ын даргаар аль нэг намын дарга ажиллаж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. МАН-ын даргыг УИХ-ын даргаасаа чөлөөлөгдтөл УИХ дахь Ардчилсан намын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэсэн шаардлагынхаа дагуу асуудлаа тавьж байна. Өнгөрсөн хугацаанд нийтлэг асуултууд гарч ирсэн. Өмнө нь ийм жишиг байсан биз дээ. Тухайлбал М.Энхболд, З.Энхболд нар УИХ-ын дарга, намын даргын ажлыг хавсарч гүйцэтгэж байсан жишиг байсан зэрэг асуултыг тавьж байна. Бид энэ буруу жишгийг засах ёстой. Буруу жишгийг тэр чигээр нь үргэлжлүүлбэл юу болдгийг нэр дурдсан дарга нарын засагласан жилүүд сануулдаг. Ардчилсан намын дарга УИХ-ын даргаар ажиллаж байхад төрийн хямрал болсон. Мөн түүнээс болж Ардчилсан нам сонгуульд гурван удаа дараалан ялагдаж, Монгол Улсад нэг намын дарангуйллын тогтолцоо руу шилжсэн. М.Энхболд УИХ-ын дарга болсноор 2017–2018 оны үед Монголын засаг төрийн хямрал ямар үр дүнд хүрснийг мэдэж байгаа байх. Буруу зүйлийг засаж залуурч, олон улсад байдаг зарчмын дагуу бодлого баримтлахгүй бол ямар үр дүн хүлээж байгааг харуулж байна. Ийм учраас Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар ажиллаж байгаад МАН-ын дарга болох үед бид асуудлыг тавьж байсан. Энэ үйлдлийг бид зарчмын дагуу байр суурь гэж үзэж байгаа. Жишээ нь Англи улсад парламентын дарга намын дарга байх нь битгий хэл намын гишүүн байж ч болохгүй гэсэн шаардлага тавьдаг. Мөн онцгой тохиолдолд парламентын сонгуульд оролцохдоо өмнө нь байсан намаас нь ч нэр дэвшихийг хориглодог. Япон улсад мөн адил намын гишүүн байхыг хориглодог. МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар сонгохдоо Ардчилсан намын бусад гишүүд болон намайг санал өгсөн гэдгийг зарим сэтгүүлч асууж байсан. Үүнд тайлбар хийхэд, УИХ-ын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд гарц гаргалгаа олохын тулд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилж хуулийн төслийг өргөн барьсан. Бид улстөржсөн үйл ажиллагаа явуулаагүй. Бэлэн болсон хуулийн төслийг оруулж ирсэн. Бид гацаахын төлөө асуудалд хандаагүй. Харин боломж олгосон. Бидний өргөн барьсан хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх дараалалд ороогүй учир бид зарчмын шаардлага тавьсан. Мөн УИХ-ын чуулган эхлэхэд зарим нэгэн асуудлыг саатуулах гэж Ардчилсан намаас ийм зүйл хийж байгаа юм биш үү гэсэн асуултыг тавьж байсан. Энэ бол тийм зүйл биш. Монгол Улсын Үндсэн хуулинд аль нэг намын дарга УИХ-ын даргаар ажиллагүй байх нь зүйтэй гэсэн утга агуулга бүхий заалт байдаг. УИХ-ын даргыг сонгох нь ялсан намын дотоод асуудал биш. Харин УИХ-ын дэд даргаар хэнийг сонгох нь тухайн нам, эвсэлийн дотоод асуудал юм.
Үндэсний эвсэлийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: УИХ-ын дарга Н.Учрал намын даргын албан тушаалыг давхар хаших нь зохимжгүй юм. Учир нь УИХ-ын сонгуульд улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, ялсан нам нь түүнийгээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгон батлуулдаг. Улмаар тухайн намын дарга Ерөнхий сайдын хувиар уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцаж, ажил хэрэг болгодог тогтолцоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ "зовлонгийн учир шалтгааныг ол" хэмээн дурдсан. Үүнийг задалж үзвэл, өнөөгийн зовлон нь цэвэр МАН-ын дотоод улс төрийн тэмцэлтэй холбоотой асуудал юм. Улс төрд байж боломгүй, зүй зохисгүй үйлдлүүд газар авч байна. Тухайлбал, МАН-ынхан дотооддоо өрсөлдөгчөө замаасаа зайлуулахын тулд хэрэгт холбогдуулж, АТГ-аар шалгуулдаг жишиг тогтлоо. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол нь өнөөх зовлонгийн учир шалтгаан хаана байгааг тодхон харуулж байна. Урин дулаан цаг ирж, бүтээн байгуулалт, барилгын ажлын оргил үе эхэлж буй энэ өдрүүдэд Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулах нь нэн чухал байна. Тиймээс эрх баригч МАН улс төрийн манлайлал гаргаж, дотоод зөрчил, асуудлуудаа нэг мөр цэгцлэх шаардлагатай. Одоо улс төржилтийг хойш тавьж, ажил хэрэгч хандлагаар улс орны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах цаг болсон.
МАН-ын дотоод зөрчлөөс үүдэж чуулганы ирц бүрдэхгүй байна гэж харж байна.
Засгийн газрыг бүрдүүлж буй олонхын суудалтай намууд эхний ээлжинд өөрсдөө ирцээ бүрдүүлэх үүрэгтэй. Хэрэв тэд ирцээ хангавал "Үндэсний эвсэл"-ийн дөрвөн гишүүн чуулганы үйл ажиллагаанд хэвийн оролцоход бэлэн байна. Бид бүлэггүй "ийм шийдвэр гарлаа" гэж том дуугарах нь хэцүү. Тиймээс эрх баригчид эхлээд ирцээ бүрдүүлбэл бид дөрөв хуралдаандаа бүрэн сууна. Миний хувьд өмнө нь цөөнхийн бүлгийн удирдлагад байсан хүний хувьд АН-ын гаргасан шийдвэрийг зөв гэж харж байна. Энэ нь асуудлаа шуурхай шийдэж, ажилдаа ажил хэрэгч хандахгүй бол болохгүй гэдгийг л сануулж буй хэрэг. МАН энэ байдлыг ухамсарлаж, дотоод зөрчлөө нэн даруй цэгцлэх шаардлагатай. Эрх мэдэл, сандал ширээтэйгээ зууралдан төрийн ажлыг гацааж, улс орны эдийн засгийг хохироож болохгүй.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин: Ардчилсан намаас дэвшүүлж буй үзэл санаа нэг хүнд зориулагдсан үзэл санаа биш. Парламентын дарга өөрөө ярьдаг биш, харин парламентын гишүүдийг яриулж, дуу хоолойг нь түгээдэг хэрэгсэл гэж анх нэрлэсэн. Мэтгэлцээнийг тал алдалгүй шүүж, дэмждэг. Төлөөллийг хэрэгжүүлэгч, тэнцвэрийг хадгалагч. Талцлаас ангид, намын улс төрөөс бие даасан парламент ёсыг хамгаалдаг хүнийг парламентын спикер гэдэг. Гэтэл монголчууд бид парламентыг даргатай болгочихсон. Дарга гэж андуурчихаараа “би эдний дарга юм байна, би эд нартай дарга-цэргийн үүднээс харилцах ёстой юм байна” гэж эндүүрдэг. Парламент бол Засгийн газар биш. Засгийн газар нь Ерөнхий сайд, сайд нараас бүрддэг бөгөөд Ерөнхий сайд бусад сайдуудаа захирдаг, томилдог. Парламент нь 126 гишүүнтэй, тэнцүү эрхтэй байгууллага. Парламентын спикер болсон ч парламентын гишүүдтэй нэг ижил эрхтэй. Парламент төлөөлөх, хууль тогтоох, хянах гэсэн гурван чиг үүрэгтэй. Тиймээс парламент нь нийгэмд нээлттэйгээр дуу хоолойгоо хүргэж байх ёстой. Зөвхөн олонхийн дуу хоолой биш, цөөнхийн дуу хоолой ч олонхтой ижил түвшинд сонсогдох ёстой. Олонх цөөнхөөр асуудлаа шийднэ, олонх шийдвэрээ гаргана, цөөнх хяналтаа тавина. Энэ бол парламентын хамгийн чухал зарчим. Парламентыг спикер тэнцвэртэй байлгахын тулд хоёр зүйл шаарддаг. Нэгд төвийг сахьсан байх ёстой, хоёрт бие даасан байх ёстой.


Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
ҮСХ: Сүүлийн таван жилд умайн хүзүүний болон хөхний хорт хавдраар 1316 хүн нас баржээ
Гаалийн байгууллага карго ачаанаас 1.6 килограмм мансууруулах бодис илрүүлжээ
Хууль төрөхийн өмнө: Эхний гурван жил зургаан хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэйгээр бэлэн болсон орон сууцнуудаа олгоно
АН-ын УИХ дахь бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр гэж улс төр ажиглагчид ярьж байна
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав
ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийг олгох хуваарь
Т.Даваадалайн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн: Би хүүгүй мөнгө зээлсэн
12 дугаар ангийн сурагчид эвхдэг самаар тоглож байх үедээ нэгнээ хутгалж гэмтээжээ
БИЧЛЭГ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал завсарлав
Ж.Баясгалан: Засгийн газар болон иргэдийнхээ эсрэг ажилладаг сайд Т.Аубакирыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна
Г.Энхтамир: Технологийн дэвшлийг ихээр ашигладаг болчихсон хүүхдүүдийг багш зөв чиглүүлэх хэрэгтэй
Ц.Идэрбат: Хятад улсаас хууль бусаар ухна ямаа оруулж ирж, годрон өвчин тараасан байж болзошгүй байна
Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа
Улстөрчдийн хэн нь юу хэлэв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Сурагчид аравдугаар сарын 30-нд хичээллээд нэг долоо хоног амарна
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна
Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.