2111-р сар, 2026Бямба гараг

Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа

3 сар 19. 17:291 мин унших

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/1172 дугаартай “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар авах арга хэмжээний тухай” тушаалыг хүчингүй болголоо.

“Тодруулбал, хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авахад тухай бүр хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсанаар улсын бүртгэл хөтлөх процесс нь ихээхэн хугацаа шаарддаг байсан. 2020 оноос хойш иргэн, хуулийн этгээдэд 12,033 удаагийн үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох үйлчилгээ үзүүлсэн. Энэ нь 12,033 удаагийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч байсан гэсэн үг. Цаашид хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээж хугацаа алдахгүй боллоо.”

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд хүчингүйд тооцох асуудлыг зохицуулж байсан дээрх тушаалыг нь холбогдох хууль, журамд нийцүүлэн хүчингүй болгож, улсын ерөнхий байцаагчийн байнгын шинжтэй дүгнэлт гаргалаа.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд улсын ерөнхий байцаагчийн байнгын шинжтэй дүгнэлтийг үндэслэхээр боллоо.

Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор гэрчилгээ үрэгдүүлсэн тохиолдолд гэрчилгээг дахин олгох хугацааг богиносгохоор холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг боловсруулж байна.

Эх сурвалж: УБЕГ

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.