
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа. Түүний байр суурийг хүргэе.
-"Баялагтаа эзэн Монгол" зөвлөлдөх санал асуулга болох юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Стратегийн ордуудын 34-51 хувийг төр эзэмшинэ гэж хуульд заасан. Төр стратегийн ордуудын 60 хувийг эзэмшээд иргэддээ хүртээх бодлогыг Засгийн газар барьж байгаа. Ирээдүй өв санд зургаан их наяд төгрөг хуримтлуулсан байна. Хуримтлалын санд нэг их наяд төгрөг хуримтлагдсан байна. Энэ мөнгийг хэрхэн арвижуулах, өсгөх вэ гэдгийг иргэдээсээ асууна. Орон даяар иргэдийн дунд хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулахаар шийдсэн. Зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг байгуулсан. Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 43 иргэн материалаа ирүүлснээс есөн хүнтэй зөвлөлдөх зөвлөл байгуулах захирамж гаргасан. Зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттай явуулна. Эхний үе шат нь 21 аймаг 330 суманд дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулагдана. Хоёр дахь үе шат нь дөрөвдүгээр сарын дундуур 800 хүний төлөөлөл оролцсон санал асуулгыг явуулна.
-Үндэсний баялгийн санг арвижуулахад Засгийн газраас ямар бодлого баримтлах вэ?
-2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар иргэн бүр хуримтлалын сантай болж, хүн бүрийн нэр дээр данс нээн байршуулсан. Өнөөдрийн байдлаар уг дансанд 175 мянган төгрөг хуримтлагдаад байна. Цаашид энэ хуримтлалыг богино хугацаанд хэрхэн өсгөх, мөн иргэд уг мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг амьдралын чухал хэрэгцээндээ хэрхэн үр ашигтай зарцуулах талаар санал, шийдлийг хамтдаа тодорхойлох нь “Баялагтаа эзэн монгол” санал асуулгын гол зорилго юм.Энэ асуудлыг Засгийн газар дангаар шийдэх боломжгүй гэж үзсэн. Зөвлөлдөх санал асуулга явуулах бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн асан Д.Алтай, Хотын дарга асан Э.Бат-Үүл, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Н.Батнасан, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Хамба лам асан Д.Чойжамц, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, хуульч Л.Төр-Од, Р.Хатансайхан, Н.Жанцан нар багтсан.Тус зөвлөл ойрын хугацаанд хуралдаж, санал асуулгын хамрах хүрээ, чиглэлийг тодорхойлон асуумжийг боловсруулна.Ингэснээр олон жил яригдсан байгалийн баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрт тэгш, шударгаар хүртээх бодлогыг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
-Төрийн албан хаагчдын цомхотгол эзнээ олсонгүй гэдэг шүүмжлэлд тайлбар өгөхгүй юу?
-2025 оны зургадугаар сард 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсан бөгөөд уг төлөвлөгөөний хүрээнд төрийн албан хаагчдын орон тоог есөн хувиар цомхотгох Засгийн газрын тогтоол гарч, хэрэгжүүлэх чиглэл өгсөн. Гэвч уг шийдвэрийг хэрэгжүүлэх явцад зарим агентлаг, аймаг, орон нутагт алдаа, зөрчил гарсан тохиолдлууд бий. Үүнтэй холбоотойгоор холбогдох төрийн албан хаагчид гомдол гаргаж, асуудлыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон шүүхийн байгууллагуудаар шат дараатайгаар шийдвэрлүүлж байна. Түүнчлэн дэд сайд нарын асуудал хөндөгдөж байна. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа юм. Энэ нь зөвхөн дэд сайд нарын хүрээнд хязгаарлагдахгүй, харин яамдын бүтэц, зохион байгуулалтыг бүхэлд нь шинэчлэх, чиг үүргийг илүү оновчтой болгох асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг харуулж байна.
-Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, сайд нарыг чөлөөлөх, томилох асуудал ямар шатанд явж байна вэ?
-Хоёр сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүний дагуу Боловсролын сайдаар ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгаланг томилохоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулан, хэлэлцүүлнэ. Харин Эрчим хүчний сайдаар ХҮН намын гишүүн Б.Найдалааг томилох шийдвэр гаргалаа.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 52 (7794)

Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй
М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?
О.Саранчулуун: Чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр ийм олон удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар ярьж байсан түүх байхгүй
Э.Галбадрал: Манай Ардчилсан намын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр ибаримт үүсгэж 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ
Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулав
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Түүхийнхээ түүхийрлийг арилганаа гэдэг хялбархан ажил огт биш
Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.