2111-р сар, 2026Бямба гараг

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

3 сар 20. 10:193 мин унших

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Энэ бол зүгээр нэг улс төрийн маргаан биш, харин төрийн эрх мэдлийн төлөөх улайрал Үндсэн хуулийг хэрхэн зөрчиж болдгийн тод жишээ болсон өдөр байлаа.

Тухайн өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энгийн дэг журмаар явагдсангүй. Харин тодорхой бүлэглэл эрх мэдлийг яаравчлан гартаа авахын тулд хууль зөрчин хуралдааныг хүч түрэн явуулж, Засгийн газрыг огцруулах шийдвэрийг “алх цохин” баталгаажуулахыг оролдсон. Энэ бүхэн парламентын ардчиллын суурь зарчим болох хэлэлцүүлэг, олонхын зарчим, дэг журмыг илтэд үл тоомсорлосон үйлдэл байв.

 

УИХ-ын дэд даргын хувиар алх цохих хүртэл нь Үндсэн хууль зөрчил болно гэдгийг С.Бямбацогт тэргүүтэй хашир улстөрчид сануулсаар байсан. Гэвч хуралдаан даргалагчийн хувьд тухайн нөхцөл байдлыг зогсоох бус, харин үргэлжлүүлэн замыг сонгосон нь парламентын засаглалын эсрэг үйлдэл байлаа.

 

Үндсэн хуулийн цэцээс хуралдаантай холбоотой үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн, хууль бус гэж дүгнэсэн нь улс төрийн маргааныг эрх зүйн талаас нь баталгаажуулсан. Үүний дараа Х.Булгантуяа нар ёс зүйн хариуцлага хүлээж, УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн. Гэвч улс төрийн хариуцлага хүлээлээ гээд асуудал бүрэн хаагддаггүй. Харин ч жинхэнэ асуулт үүнээс хойш эхэлдэг. Хууль зөрчсөн нь нэгэнт тогтоогдсон бол хуулийн хариуцлага яагаад хүлээхгүй байна вэ гэдэг асуудал яригдах учиртай. УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ өмнөх өдрийн гишүүдийн ирцийг хамруулсан.

 

Энэ нь аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж байж, аравдугаар сарын 16-нд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн ирцийг оруулж 51.6 хувийн ирцтэй гэж хуралдаан эхлүүлсэн нь Үндсэн хуулийн Үндсэн хуулийн 1.2, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6.6.2-ыг ноцтой зөрчсөн.

 

Мөн Үндсэн хуульд заасан ердийн олонх буюу 64 хүний саналаар Ерөнхий сайдыг огцруулах ёстой байтал 52 хүний саналаар огцруулсныг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Цэц дүгнэсэн билээ. Гэтэл сүүлийн үед тухайн үед хууль зөрчсөн байж болзошгүй үйл явцыг зөвтгөх, эсвэл бүдгэрүүлэх оролдлого хийх боллоо. Бүр парламентын засаглалын хамгаалагчийн дүрд тоглон гарч ирсэн нь хоржоонтой юм шүү. Монголчуудыг загасны ой санамжтай гэж тохуураад л байх шиг. Монголын улс төр давлагаа ихтэй, халалттай нь үнэн. Гэхдээ яаж ч халж, хоорондоо зөрчилдөж байсан, давж болохгүй даваа гэж байдаг. Тэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчил юм. Харин Х.Булгантуяа нар энэ үйлдлээрээ тэр хязгаарыг давж, Үндсэн хуулиа зөрчиж болдгийг харуулчхаад өнөөдөр хариуцлага хүлээх нь бүү хэл ардчилсан парламентын засаглалаа хамгаална гэнэ. Үндсэн хуулийн зөрчсөн хүмүүс өнөөдөр парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу.

 

 

Г.ТӨГС

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.