2111-р сар, 2026Бямба гараг

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

3 сар 20. 11:193 мин унших

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж байгааг мэдээлж байна. Тиймээс бүс нутгаас нефть авдаг томоохон гүрнүүд ОХУ-тай хэлцэлд орж эхэлсэн нь Монгол Улсын түлш импортод нөлөөлөх боллоо. Мөнхүү ОХУ ч өөрөө дайны байдалтай манай түлш авдаг ОХУ-ын Ангарскийн үйлдвэр дайны талбарт түлшээ нийлүүлж эхэлсэн нь хомсдол бий болох бас нэгэн шалтгаан болжээ. Өнгөрөгч 2022 оноос АНУ-ын бойкотоор хятад зэрэг улсууд Оросоос түлш авахгүй хэмээн ойрх Дорнодоос нефтээ авч байсан бол эргээд ОХУ-аас авахаар хэлцэлд орж эхэлсэн нь хомсдлыг бий болгож байна.

Тиймээс ОХУ Монгол Улсад өдгөө нийлүүлж байгаа үнээр түлш өгөх боломжгүй, дэлхийн зах зээлийн үнээр ав, эс бөгөөс өгөхгүй гэсэн байр суурийг илэрхийлэх болжээ. Манайх одоо байгаа нөөцөө хаврын тариалалтад өгөх үү, уул уурхайн салбарт өгөх үү, барилга, зам гүүрийн ажилд өгөх үү гэдэг шалаанд оржээ. Одоогоор манай улс 27 хоногийн нөөцтэй байгаа аж. Хямд үнээр татсан нөөцөө тэгэхээр хаана хэрхэн хуваарилах, цаашид хэрхэх вэ гэсэн асуудал нэгэнт үүссэн.

Яг энэ мөчид газар тариалан, барилга байшин, уул уурхайн ажлууд эхлэнэ. Эдгээр салбарын ганц хөдөлгөх хүч бол дизель түлш. Ерөөсөө нефтийн үнэ гадаад орчноос болж ихээхэн өсөөд байгаа. Мөн нэг асуудал байгаа нь манай дизель түлшний 60 хувийг “Роснефть”, үлдсэн 40 хувийг бусад борлуулагчдаас авдаг. Гэтэл бусад борлуулагчид түлшээ өгч чадахаа байсан аж.

Урьд өмнө ч улсын хэмжээнд дизель түлшний нийлүүлэлт багасаж, уул уурхай, хөдөө аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсож байсан удаатай. Тухайн үед ОХУ бусад борлуулагчдаар дамжуулан дизель түлшээ зарахгүй гэдэг шийдвэр гаргасантай холбоотойгоор манайд дизель түлшний тасалдал үүсч байв.

Стратегийн чухал бүтээгдэхүүн болох шатахуун түлшнээс хараат байгаа нь эмгэнэл юм. Хэрэв ОХУ цоргоо хаавал бид сүйрнэ. Өдгөө Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулж, хагас хугас ч гэсэн хараат байдлаас гарах шаардлагатай юм.

Өнгөрөгч долоо хоногт Үнийн зөвлөл хуралдаж, шатахуун түлшний үнийг гуравдугаар сар дотор нэмэгдүүлэхгүй, тогтвортой байлгахаар тохирчээ. Хэдийгээр энд Үнийн зөвлөл хуралдаж үнэ нэмэхгүй гэж байгаа ч эх үүсвэр дээр үнэ өсөхөөр яах ч арга байхгүй. Мөн тус хуралдаанаар бизнес эрхлэгч болон банк санхүүгийн байгуулагуудтай уулзсанаас 20 гаруй ААН саналаа ирүүлсэн. Энгийн АИ-92 шатахуун дээр үнийн хэлбэлзэл харьцангуй гарахгүй. Гэхдээ сүүлд гэрээнд орсон заалтаар дээш доош 30 хувиас илүү хэлбэлзвэл авч хэлэлцэх аж.

Тиймээс Аж үйлдвэр, эрдэс баялгийнг яамнаас “Дизель түлш болон бусад шатахуун дээр үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Үнэ өсвөл зардал өснө. Бид үнийг тогтвортой байлгахын тулд шатахууны савыг сайжруулах ёстой. Жил болгон хэрэглээ нэмэгдэж байгаа асуудал гардаг. Тиймээс шатахууны хадгалалтыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах нь илүү чухал байна” гэх байр суурийг илэрхийлж байгаа. Шатахуун, түлшний хомсдол бий болбол төр түмний ажил гацна.

Tumen.mn

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.