2111-р сар, 2026Бямба гараг

АНУ-д цагаачлах "өндөр эрсдэлтэй" гэж үзэж буй жагсаалтад МОНГОЛ улс багтжээ

3 сар 20. 12:542 мин унших

2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас АНУ-ын визийн батлан даалтын бодлогоо улам чангаруулах шийдвэрийн хүрээнд 2025 оны наймдугаар сард туршилтын хөтөлбөр танилцуулсан. Энэ нь цагаачлалын асуудал болоод хил нэвтрэх журмыг илүү чангатгах бодлогынх нь нэг хэсэг болж буй.

Ингэхдээ Африк, Латин Америк, Азийн зарим бүс нутгийн нийт 38 улсын иргэд АНУ руу аяллын болон бизнесийн В1, В2 ангиллын виз мэдүүлэхдээ ихдээ 15 мянган ам.долларын буцаан олгогдох барьцаа төлөх шаардлагатай болсон юм.

Анх уг жагсаалтад 13 орон байсан боловч ийн нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 25 орноор нэмэгдүүлж 38 болгосон бол энэ сард дахин 12-оор нэмж 50 орон болгож шийдвэрээ өргөжүүлсэн юм. Үүнд, Монгол Улс багтжээ. 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болно.

Ямар улс орнууд дээрх визийн батлан даалтын жагсаалтад багтав:

  • Алжир,
  • Ангол,
  • Антигуа ба Барбуда
  • Бангладеш
  • Бенин
  • Бутан
  • Ботсвана
  • Бурунди
  • Кабо Верде
  • Төв Африкийн улс
  • Кот-дивуар
  • Куба
  • Доминикан
  • Фижи
  • Габон
  • Гвиней
  • Гвиней Бисау
  • Кригизстан
  • Малави
  • Мауритан
  • Намиб
  • Непал
  • Нигер
  • Жибути
  • Сенегал
  • Тажикстан
  • Танзани
  • Того
  • Тонга
  • Туркменистан
  • Тувалу
  • Уганда
  • Вануату
  • Венесуэл
  • Сан томе арал
  • Замби
  • Зимбаб зэрэг улс орнууд өмнөх 38 улсын жагсаалтад багтсан бол шинээр нэмэгдсэн 12 орнууд нь,
  • Камбож
  • Этиоп
  • Гүрж
  • Гренада
  • Лесото
  • Мауриту
  • Монгол
  • Мозамбик
  • Никарагуа
  • Папуа Шинэ Гвиней
  • Тунис
  • Сицилийн арал

Эдгээр 50 улсын иргэд нь АНУ-д цагаачлах "өндөр эрсдэлтэй" гэж үзэж буй бололтой.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

Монгол Улсын иргэд АНУ-ын виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх барьцаа байршуулах шаардлагатай болжээ

АНУ-ын цагаачлалын визний хоригтой улсад Монгол багтжээ

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.