2111-р сар, 2026Бямба гараг

Эхнэрийнхээ барилгын компанид давуу байдал олгосон ИТХ-ын төлөөлөгчийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жилээр тэнсэв

3 сар 23. 13:342 мин унших

Архангай аймгийн Цэцэрлэг сумын ИТХ-ын төлөөлөгч Б

Архангай аймгийн Цэцэрлэг сумын ИТХ-ын төлөөлөгч Б нь эхнэрийнхээ барилгын компанид давуу байдал олгосон хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.

Тодруулбал, тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 20 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Цэцэрлэг хот тохижилт үйлчилгээний газрын дүрмийн 6.1-д Цэцэрлэг хотын Захирагчийн дэргэдэх Хот тохижилтын үйлчилгээний газрын дарга хувийн эрх ашгийн үүднээс газрын нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж албан үүргээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Н-н үйл ажиллагааг удирдан явуулдаг Т ХХК-ийн 15 айлын орон сууцын барилгын ажилыг эхлүүлэх зөвшөөрөл авах ашиг сонирхлын үүднээс тус 15 айлын орон сууцны барилгын дулааныг ... байгууллагын уурын зуухнаас хангахыг зөвшөөрсөн талаарх албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүлэн, орон сууцын барилгын ажлыг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Улмаар Т ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... байгууллагад аймгийн Засаг даргаас газар эзэмших захирамжааролгосон 4166 м.кв газар дээр хууль бусаар Т ХХК-н эзэмшлийн уурын зуухыг барьж ашиглалтад оруулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогджээ.

Б нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан явуулах хүсэлт гаргаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сумын дундын анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эсвэл бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авчээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.