2111-р сар, 2026Бямба гараг

Олон улсад хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлаж эхэлжээ. Харин Монголд...

3 сар 24. 9:253 мин унших

АНУ-д муж улсуудаар хүүхэд хамгааллын хуулиуд хэрэгжиж эхэлсэн бол Хятад улс хүүхдийн хэрэглээг хязгаарласан тусгай горим нэвтрүүлээд байна

Хүүхэд, өсвөр үеийнхний сошиал хэрэглээ сэтгэлзүйн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгааг олон улсын судалгаанууд анхааруулсаар байна.

Иймээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар "Дижитал ирээдүйг зөвхөн технологийн хөгжил гэж харах бус, хүүхдийн аюулгүй байдал, сэтгэлзүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой асуудал тул судалгаанд суурилсан хөгжлийг чухалчлах ёстой” гэлээ.

Тэрээр сошиалын хэт хэрэглээ нь хүүхдүүдийг сэтгэлзүйн хувьд эмзэг болгож, аз жаргалын түвшинд сөргөөр нөлөөлж байгааг судалгаа харуулж байна. Энэ нь зөвхөн дэлгэцийн цагийн асуудал биш, харин платформуудын алгоритмд суурилсан бүтэц, тасралтгүй скролл, хэрэглэгчийн анхаарлыг удаан хугацаанд татах механизмаас үүдэлтэй асуудал гэдгийг онцоллоо.

Түүнчлэн алгоритмд суурилсан контент түгээлт нь хүүхдүүдийг донтох хэлбэрийн хэрэглээнд татан оруулах, цахим дээрэлхэлтэд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Олон улсын судалгаанд хүүхэд, өсвөр үеийнхний дунд өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, биеийн төрхтэй холбоотой дарамт нэмэгдэх, ганцаардал, сэтгэлзүйн тогтворгүй байдал гүнзгийрэх хандлага ажиглагдаж байна. Иймээс сошиал медианы нөлөөллийг зөвхөн хэрэглээний хугацаагаар бус, агуулгын шинж чанар, платформын зохион байгуулалт, хүргэлтийн алгоритмын нөлөөллөөр нь авч үзэх шаардлагатай байгааг тэрээр онцолсон юм.

Дэлхийн улс орнууд ч энэхүү асуудлыг нийтийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллын бодлогын түвшинд авч үзэж эхлээд байна. Тухайлбал, Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглох бодлого хэрэгжүүлж эхэлсэн бол Франц, Испани, Дани, Грек зэрэг улс насны босго тогтоох, хязгаарлалт хийх чиглэлд бодлого боловсруулж байна. Мөн Индонез, Малайз улсад 16-аас доош насныхны хэрэглээг хязгаарлах санал, бодлого хэлэлцэгдэж байгаа бол Их Британи, Герман, Норвег зэрэг орон илүү хатуу зохицуулалтын асуудлыг авч хэлэлцэж байна.

Үүнээс гадна АНУ-д муж улсуудаар хүүхэд хамгааллын хуулиуд хэрэгжиж эхэлсэн бол Хятад улс хүүхдийн хэрэглээг хязгаарласан тусгай горим нэвтрүүлээд байна. Бразил улс ч донтуулах шинжтэй функцуудыг хязгаарлах чиглэлээр шинэ зохицуулалт боловсруулж байгаа юм байна. Одоогийн байдлаар дэлхийн 25-аас дээш улс хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлах, хориглох, зохицуулах бодлогыг идэвхтэй хэлэлцэж байна.

Мөн олон нийтийн дунд хийсэн судалгаагаар хүмүүсийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүдийн сошиал хэрэглээнд тодорхой хязгаарлалт тавихыг дэмжиж байгаа нь энэ асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд орсныг харуулж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Монгол Улс ч энэ асуудлыг орхигдуулж болохгүйг онцлоод, дижитал шилжилт, хиймэл оюуны эрин үед хүүхдэд аюулгүй цахим орчин бүрдүүлэх, ухаалаг зохицуулалт хийх, платформ болон эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ.

Тэрээр, дижитал ирээдүйг зөвхөн технологийн хөгжил гэж харах бус, хүүхдийн аюулгүй байдал, сэтгэлзүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой асуудал тул эрсдэлийг бодлогоор хязгаарлах шаардлагатай цаашид хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч ажиллана гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 55 (7797)

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.