
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Монголын волейболын үндэсний дээд лигийн “Mintonette Gobi” багийн тамирчин, 2025-2026 оны улирлын “Шилдэг холбогч”, ОУХМ Д.Анужинг урьж, ярилцлаа.

-Дээд лигийн аваргын хос алтан медальтай болоод удаагүй байна. Баяр хүргэе. Долоон жилийн өмнөх тэр мэдрэмжээс өөрчлөгдсөн зүйл байв уу?
-Баярлалаа. Олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн болохоор сайхан байна.
2019 онд “Энагура” багтайгаа дээд лигийн анхны алтан медалиа хүртэж байлаа. Залуу бүрэлдэхүүний хурд хүч, авхаалж самбаа тэр амжилтыг бүтээсэн. 18 настай залуу тамирчин эгч нараасаа суралцана, талбайд гарахын өмнө өөрийгөө зоригжуулна, нэг баг хамт олон болохын тулд бүх зүйлээ дайчилдаг байсан. Харин энэ удаа дотоод гадаадын олон тэмцээний туршлага, ур чадвар их нөлөөллөө. Багийн эзэн, дасгалжуулагч, арын алба, тамирчид нэг зүрх сэтгэлтэй байснаар амжилтын хаалга тогшсон гоё баг бүрддэг.
Олон дунд сайхан ааштай нэгэн байхад саар ааштай нь ч байна. Дахин давтагдашгүй шүү дээ. Тэр бүхний тунг тааруулж, холбогчийн хувьд багийнхаа ноён нурууг алдуулахгүйг хичээдэг.
-Лигийн үеэр хувь тамирчны болон багийн сэтгэл зүй ямар байсан бэ?
-Манай баг спортын сэтгэл зүйч Б.Золзаяа эгчээс зөвлөгөө авдаг. Аваргын төлөөх финалын тоглолтын үеэр багийн сэтгэл зүй хамгийн сандралтай байсан. Тэр бүх үед хамгийн их тус дэм болсон.
Миний хувьд бэлтгэлээ хэр сайн хийсэн байхаас бүх зүйл хамаардаг. Бие эрүүл, бэлтгэл сайн байвал тэр хэмжээгээр өөртөө итгэлтэй, сэтгэл зүй сайтай талбайд гардаг.
-Хагас шигшээд шалгарах шатны тоглолтууд фенүүдийнх нь сэтгэлийг багагүй чилээх шиг болсон. Багийн ойлголцол, нэгнээ мэдэрч сурахад хэр их хугацаа зарцуулав?
-Багаараа хожигдсон тоглолтоо үзэж анализ хийнэ. Хоорондоо сайн ярилцдаг. Манайх үүсээд удаагүй клуб. Гэхдээ туршлагатай сайн тамирчин олонтой. Би бас энэ жил нэгдсэн. Тиймээс ойлголцлын асуудал лигийн эхний хоёр тойрогт үүсэж, савлагаатай тоглолтууд үзүүлсэн. Хагас шигшээ шатнаас нэгнээ илүү сайн мэдрээд тоглолт жигдэрсэн.
“Энагура” клубт олон жил тоглосон болохоор нэгнийгээ сайн мэднэ. Асуудалгүй ойлголцдог байсан. Шинэ багтайгаа ойлголцож, дотносохын тулд их хичээсэн. Хамтдаа цагийг өнгөрүүлэхийг уриална. Холбогчийн хувьд багийнхантайгаа сайн ойлголцдог, мэддэг байх нь чухал шүү дээ. Тэр бүрд багийн ахлагч Д.Эрдэнэбулган эгч маань биднийг дэмжиж, өөрөө ажилтай ч цаг заваа зориулж, дүү нартаа хайр мэдрүүлдэг. Энэ багт орох шалтгааны маань нэг нь бас Д.Эрдэнэбулган эгч байсан.
-Таныг ОУХМ Д.Үнэнтуяа эгчээсээ үлгэрлэж энэ спорт руу орсон гэдэг. Спортын карьераа энэ хүртэл үргэлжлүүлэхэд нөлөөлсөн талархууштай хүмүүс байдаг уу?
-2012 онд эгчээсээ үлгэрлэж волейбол тоглож эхэлсэн. Анхны минь багш Г.Баярсайхан. Удалгүй Наранбаатар багш ирж, биднийг волейболын спорт руу эргэлт буцалтгүй орсон. Багш нар маань бидэнд суурь техник сайн зааж, суулгасан. Харин одоо хүүхдүүдийг харахад анхнаасаа техникээ муу сураад түүнийгээ засах гэж цаг хугацаа, амжилтаасаа хороогоод байдаг. 2018 онд сургуулиа төгсөхөд “Энагура” багийн эзэн Жан Жи Хун захирал аав ээжтэй минь уулзаад мэргэжлийн тамирчин болох замналыг минь тавьсан. Өдий зэрэгтэй яваад минь тэр хүний ач гавьяа их бий. Монгол Улсад волейболын спорт хөгжихөд их нөлөө үзүүлсэн хүн.
Жан Жи Хун захирал “Энагура” багийн С.Булгантамир бид хоёрыг 2022 онд Солонгос руу сургуульд явуулсан. Эхлээд хэлний бэлтгэлд сууж байгаад 2023 оноос спортын шинжлэх ухааны чиглэлээр суралцахын сацуу оюутны дээд лигт нь тоглосон.
Жан Жи Хун захиралд талархахын зэрэгцээ гэмшдэг. Гэхдээ хэдий өөр багийг сонгоод явсан ч итгэлийг нь алдахгүй амжилттай явж байгаадаа баярладаг. Лигийн финалын үеэр бас намайг дэмжээд “Анужин алт авах ёстой шүү, чадна аа” гээд сууж байх сайхан байсан.
-Солонгост суралцаж, бэлтгэгдсэн өдөр хоногууд хэрхэн өнгөрч байв. Хоёр улсын волейболын ялгааг хэр мэдэрсэн бэ?
-Солонгост анх очиход тамирчдын түвшин хоёр, гурван шат дээр байгааг мэдэрсэн. Тэдний түвшинд очихын тулд бид их хичээсэн. Тиймдээ ч хоёр жил лигт тоглохдоо нэгт нь багаараа мөнгөн медаль хүртэж, бид хоёул шилдэг тоглогч болсон. Тэдний спортын систем нь манайхаас өөр. Бага сургуулиас нь авхуулаад системтэйгээр түвшин бүрд өөр багш нар заахын сацуу тамирчдынхаа оюуны хөгжилд их анхаардаг. Харин Монголын волейбол дэлхийн бусад улстай харьцуулахад сонирхогчийн түвшиндээ байгаа санагддаг. Гэхдээ тамирчдын потенциал, логик сэтгэлгээ сайн, аливааг хурдан сурдаг. Хамгийн гол нь бидэнд систем байхгүй байна. Манай лигийн хугацаа богино, хажуугаар нь ажил хийдэг хүмүүс ч их болохоор лигийн эхний тойрог дууссаны дараа тамирчид формдоо орох нь бий.
Тамирчдынхаа техникийг багаас нь зөв суулгасан болохоор оюутан болсон хойно шахаж, шаардаад байдаггүй. Хувь хүн өөрөө хичээвэл амжилттай явна гэсэн зарчимтай тул тактик талд нь илүү ажилладаг. Тиймээс хичээлдээ явсны дараа фитнест ганцаарчилсан бэлтгэлээ хийнэ. Удаагаар нь багийн бэлтгэл орно. Ганц хоёр цаг амарч байгаад цагийн ажилдаа явна. Байр, хоол цаанаасаа ч амьжиргааны зардлаа өөрөө олох хэрэгтэй шүү дээ. Орой нь гэртээ ирнэ гэсэн хэмнэлээр гурван жилийг үдсэн. Ганц өдрийн ч амралт өөртөө өгөхгүй явсаар энэ циклдээ дассан байсан. Хэлний оноогоо авахгүй бол их сургуульд орж чадахгүй болохоор хүзүүгээ шохойжтол суусан. Өөр улсын хүн болохоор тийм ч нааштай хүлээж авахгүй ч гадуурхаад байхгүй. Бие биеэ харилцан хүндэлнэ. Өрсөлдөнө.
-Солонгост үргэлжлүүлэн суралцах, тамирчны замналаа хөөх бодол байв уу?
-Уг нь волейболын спортоос түр завсарлага авах бодолтойгоор буцаж ирсэн юм. Арван хэдэн жил тоглосны дараа шантрах, залхах бодол төрсөн. Магадгүй Солонгос явсан нөлөөлсөн байх. Мэргэжлээрээ ажиллая, тамирчнаас өөр юм хийж үзье гэж шийдсэн. Хувийн амьдралдаа анхаарах цаг бас ирээд байна.
Солонгосоос ирсэн дараа олон багаас санал ирсэн. Манай гэр бүл, найз залуу гээд эргэн тойрныхон бүгд сайн бодоод шийдвэрээ гаргаарай гээд сонголтыг нээлттэй үлдээсэн. Бодсоны эцэст дахиад ганц жил гэсэн шийдвэрээр тамирчны карьераа үргэлжлүүлж байна. Ер нь цаг хугацааг завгүй, өөрийгөө дайчилж өнгөрүүлэхийг зорьдог. Өнгөрсөндөө харамсахгүйн тулд нэг зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, бүхнээ зориулдаг. Аливаа зүйлийг бодитоор харж, туйлдаа хүртэл бэлтгэлээ хийдэг.
-Манай волейболын тамирчин охидыг гоё биетэй, хөөрхөн гэдэг. Эсвэл өндөр, биеийг зөв галбиртай хөгжүүлдэг энэ спортын онцлог байна уу?
-2014 оны үед аав, ээж хичээлээ хий гээд волейболоос хэсэг завсарласан. Тэр үед сунгалтын дасгал их хийж, тараг ууж, олон цаг унтаад нэг зуны дотор 10 см өссөн. Манай улсын волейболын тамирчин охид талбай дээр мисс шиг гоё харагддаг болохоос бусад улсын тамирчид булчин шөрмөс нь зангирсан, хэдэн үе ч тоглосон ядрахааргүй биеэ хөгжүүлсэн байдаг.
-Таныг харж үлгэрлэн тамирчин болох хүсэл мөрөөдөлдөө хөглөгдөж буй хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ?
-Хувийн сахилга бат сайтай, тогтмол бэлтгэлтэй байж, өөрт хэрэгтэй эрдэс витамин авах нь чухал. Хамгийн гол нь бэртэл гэмтлээс хол байх хэрэгтэй. Энэ арван хэдэн жилийн хугацаанд шантрах үе бишгүй тохиолдоно. Тэр бүрд яах гэж эхэлснээ өөртөө сануулж, байнга хөдөлмөрч, тууштай байж ирсэн. Тиймээс хөдөлмөрч, зөв хүн байгаараа гэж хэлье. Манай аав, ээж хоёр намайг үнэхээр сайн хүмүүжүүлсэн гэж бодож, үргэлж баярладаг. Жижиг зүйл дээр ч хүмүүжлээрээ ялгардаг тул харилцаа хандлагаас эхлээд бүх зүйлийн үндэс болдог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 55 (7797)

"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
Монгол Улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
Эсрэг тэсрэг байр суурь
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.