
О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгууль нэлээд хэл амтай өрнөж дуусав. Үндэсний бодлогын хорооны гишүүн болон 21 аймаг, есөн дүүргийн намын дарга нараа сонголоо. Энэ сонгуульд парламентын есөн гишүүн аймаг, дүүргийнхээ намын дарга болцгоов. Одоо АН-ынхан ирэх сарын 7-8-ны өдөр Их хурлаа хуралдуулж, шинэ бүтцээ батламжилна. Ирэх 2027 онд улс орон даяар Төрийн тэргүүнийг сонгох сонгууль болно. Улс төрийн намууд сонгуулийн өмнө учраа олж, цэгцэндээ орчих гээд ихэд хичээж байна. Төрийн тэргүүний сонгууль ямар болохоос 2028 онд болох УИХ-ын сонгуулийн өнгө аяс ч тодорхойлогдож мэдэх юм. Тэгэхээр энэ хавар бол тэдний хувьд чухал цаг үе. АН-ын аймаг, дүүргийн намын дарга нарын сунгаа хэрхэн өрнөснийг хүргэе.
Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогт сонгогджээ. Тус аймагт намын даргын сунгаа нэлээд өрсөлдөөнтэй явагдсан гэж хэлж болно. Гол өрсөлдөөн УИХ-ын гишүүн Д.Батбаяр, С.Баярцогт нарын дунд болж олонхын саналаар С.Баярцогт ялсан байна.
Үндэсний бодлогын хорооны гишүүнээр Н.Барамсай, С.Баярцогт, Д.Батбаяр, Д.Эрдэнэбат, Ө.Шижир, Н.Пүрэвбат, Б.Мөнхтөр, Б.Орхон, сонгогдлоо. УИХ-ын гишүүн П.Батчимэг Өвөрхангай аймгийн АН-ын дарга болов. Түүнтэй намын даргад хэн ч өрсөлдөөгүй байна. Ер нь намын даргын сунгаанд өрсөлдөгчгүй орсон хэд хэдэн аймаг байгаа. Тухайлбал, Дундговь аймгийн АН-ын даргаар сонгогдсон Б.Лхагвамандал 100 хувийн санал авчээ. Аймгийн ҮБХ-ны гишүүнд есөн гишүүн өрсөлдөж Ц.Мөнхбат, Л.Данзанноров, Б.Лхагвамандал, С.Бат-Оргил, М.Батсүх нар сонгогдсон байна. Мөн Сүхбаатар аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь 10 жилийн дараа сонгогджээ. Тэрээр сум, аймгийн АН-ын даргаар 20 гаруй жил ажилласан хамгийн туршлагатай намын дарга болж байна. Мөн Говь-Алтай аймгийн АН-ын даргаар Г.Чинбат 100 хувийн саналаар буюу өрсөлдөгчгүйгээр улиран сонгогджээ.
Мөн Төв аймгийн АН-ын даргаар Л.Төмөрчөдөр нийт гишүүдийн олонхын саналаар үргэлжлүүлэн ажиллахаар сонгогджээ. Тус аймгийн ҮБХ-ны гишүүнээр УИХ-ын гишүүн Ц.Туваан, Х.Тэмүүжин нар сонгогдсон байна. Ховд аймгийн АН-ын даргаар аймгийн Засаг дарга М.Амарсанаа мөн улиран ажиллана.
Хэнтий аймгийн АН-ын даргаар мөн аймгийн Засаг дарга Д.Аюурбунь үргэлжлүүлэн ажиллана. Архангай аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулга гишүүдийн 75 хувийн саналаар сонгогдов. Түүнтэй Тариат сумын АН-ын дарга Алтан-Очир өрсөлдсөн байна. Мөн М.Батжаргал, С.Мөнхсайхан нар өрсөлдсөн ч сунгааны өмнө нэрээ татжээ. Завхан аймгийн АН-ын даргын сонгуульд Б.Эрдэнэбаатар, Л.Даваасүрэн нар өрсөлдөж Б.Эрдэнэбаатар ялалт байгуулжээ. Б.Эрдэнэбаатар 99 хүн буюу нийт санал өгсөн гишүүдийн 72.8 хувийн саналыг авч ийнхүү Завханы АН-ыг удирдахаар боллоо. Дорнод аймгийн АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Э.Төмөрбаатар нар өрсөлдөж, Э.Төмөрбаатар 87 хүний санал авч, намын дарга болжээ. Хөвсгөл аймгийн АН-ын даргад нэр дэвшигч 50+1 санал авч чадаагүй тул дахин сонгууль явуулахаар болсон. Тодруулбал санал хураалтад 149 намын хорооны гишүүн оролцсоноос Х.Эрдэнэбаатар 62, Д.Амарбаясгалан 59 санал өгч, 26 цагаан хуудас тоологдсон гэх мэдээлэл байна. Мөн Хөвсгөлийн АН-ын дарга ерөнхийлөгч асан Х.Баттулга өрсөлдсөн сурагтай байна.
Доктор Ж.Цэсэн АН-ын эрх барих дээд байгууллага Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогджээ. Тэрээр Баянхонгор аймгийн АН-ыг төлөөлөн ажиллана. Тус аймгийн АН-ын даргаар П.Нүрзэд сонгогдсон бол ҮБХ-ны гишүүнээр П.Дашзэвгэ, Т.Бат-Очир, Э.Батзаяа, М.Баттөр, А.Адъяасүрэн, Ж.Дулмаа, Ж.Сарнай, Б.Есөнчулуун И.Маралмаа сонгогджээ.
Дархан-Уул аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд сонгогдов. Түүнтэй АН-ын гишүүн Г.Баянмөнх нэр дэвшиж өрсөлдсөн байна. С.Эрдэнэболдын хувьд Төвийн бүсээр парламентад сонгогдож байв. Орхон аймгийн АН-ын даргаар Г.Алтангэрэл сонгогдсон бол Үндэсний бодлогын хорооны гишүүнээр Г.Алтангэрэл, Ц.Ойдов, Д.Ганболд, Г.Ганзориг, Н.Баяртогтох, Д.Эрдэнэцогт, З.Хатанбаатар, С.Эрхэмбаяр, Ц.Оргилболд, Н.Азжаргал, Б.Энхдэлгэр, С.Цэрмаа, Т.Нармандах, Г.Цэрэндолгор нар ажиллана. Булган аймгийн АН-ын даргаар Г.Ганбаатар сонгогджээ. Гол өрсөлдөөн Булган аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Х.Ууганбаяр, АН-ын ХЭГ-ын дарга Г.Ганбаатар нарын дунд болжээ. 2024 онд болсон аймгийн ИТХ-ын сонгуулиар МАН 15 суудал, АН 14 суудал авч, тус аймагт МАН засаг барьж байгаа юм. Увс аймгийн АН-ын даргад Ё.Мөнхзул, Н.Батбаяр нар өрсөлдөж, Н.Батбаяр ялалт байгуулжээ. Харин Баян-Өлгий аймгийн АН-ын даргаар Ж.Бегарыс тодорчээ. Дорноговь аймгийн АН-ын даргаар Д.Алтангэрэл ажиллана. Түүнийг АН-ын даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан зүтгүүлж, өөрөө нэрээ татсан гэх мэдээлэл гарч байв. Мөн аймгийн даргад дэд дарга Д.Бэхбат өрсөлдсөн олонхын санал авч чадаагүй байна. Баянгол дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар сонгогджээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат. Хоёр ч удаа Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан нэгэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан тэрээр 2024 оны сонгуульд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймагт нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Харин тэрээр энэ удаа бууриа сэлгэж, Баянгол дүүргийн АН-ын дарга болжээ. Баянзүрх дүүргийн АН-ын хорооны хуралдаанаар, УИХ-ын гишүүн А.Ганбаатарыг дүүргийн АН-ын даргаар сонгожээ.
Дэд даргаар Э.Хатанбаатар, Д.Баттулга,Т.Пүрэвдорж нар ажиллана. Баянзүрх дүүргээс Ардчилсан намын ҮБХ-нд нийт 54 гишүүн нэр дэвшин өрсөлдсөнөөс 22 гишүүн сонгогджээ. Хан-Уул дүүргийн АН-ын даргын сунгаа нэлээд ширүүн болжээ.
Гол өрсөлдөөн УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын хооронд болж, Б.Түвшин ялалт байгуулжээ. Хан-Уул дүүргийн АН-ын дарга Б.Түвшин баруун бүсээс парламентын гишүүнээр сонгогдсон байдаг. Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү сонгогджээ. Харин дэд даргаар намын нарийн бичгийн дарга асан Н.Лхагвадорж ажиллана. Сүхбаатарын дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Х.Болормаа сонгогджээ. Дэд даргаар ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, доктор Б.Ган-Очир нар ажиллахаар болжээ. Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар П.Галиндэв сонгогджээ.
Тэрээр өмнө нь АН-ын дэд дарга, улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. Налайх дүүргийн АН-ын даргаар Н.Гансүх, Багахангай дүүргийн АН-ын даргаар Ц.Эрдэмбилэг, Багануур дүүргийн АН-ын даргаар Н.Цамбагарав нар сонгогдоод байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
М.Энхсайханыг АН-ынхан намдаа урьж ажиллуулаасай
Ардчилсан намын бүлгийн даргын суудалд Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөнө
АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.