2111-р сар, 2026Бямба гараг

Л.Мөнхтүшиг: Бид АНУ-ын талд байр сууриа илэрхийлж байгаа. Шат дараатай арга хэмжээ авна

3 сар 25. 12:512 мин унших

Л.Мөнхтүшиг: Бид АНУ-ын талд байр сууриа илэрхийлж байгаа. Шат дараатай арга хэмжээ авна

АНУ руу жуулчлах болон бизнесийн зорилгоор виз хүсэх Монгол иргэд 10 мянган ам.доллар дансандаа байршуулах шаардлагатай болоод байгаа. Энэ асуудалд манай улсын Гадаад харилцааны яам ямар арга хэмжээ авч байгаа талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигээс хариулт авлаа.

​​​​​​​

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг “АНУ-ын ерөнхийлөгч Трамп хууль бус цагаачлалын асуудалд хатуу бодлого баримталж байгаа. Үүнтэй холбоотойгоор Visa Bond хөтөлбөрийг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөрт 38 улсыг оруулсан байсан бол сүүлд 12 улсыг нэмж 50 болгосон. Энэ дунд Монгол Улс бий. Энэ бол гэнэтийн шийдвэр байсан. Бид Элчин сайдын яамныхныг дуудаж уулзахад харамсаж байгаагаа илэрхийлсэн.

Дээрх хөтөлбөрт Монгол Улсыг хамруулсантай холбоотойгоор АНУ-ын талд байр сууриа илэрхийлж байгаа. Бид шат дараатай арга хэмжээ авна.

Манай улсаас аялал жуулчлалын визээр тус улсад очсон иргэдийг хугацаа хэтрүүлсэн зэрэг асуудлыг ярьж байгаа. 2017 онд АНУ-тай хамтран “Хариуцлагатай аялцгаая” гэдэг кампанит ажил хийж өрнүүлж байсан. Үүний дунд манай иргэдийн хууль бусаар үлдэх асуудал буурч байсан. Тиймээс бид америкийн талтай энэ ажлаа сэргээхээр ярилцаж байна.

АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаярын бүрэн эрхийн хугацааг сунгасан, сунгаагүй гэдэг асуудал яригдаад байгаа. Дипломат албаны бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Ажлын шаардлагаас энэ хугацааг сунгах асуудал байдаг. Заавал хэн нэгнийг буруутгах гэсэн хандлага ажиглагдаад байгаа. Ө.Батбаяр Элчин сайд өнгөрсөн дөрвөн жил гаруйн хугацаанд идэвхтэй, сайн ажилласан" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

554

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 365

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

675


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.