2111-р сар, 2026Бямба гараг

Шатахуун нөөцлөх 150,000 м.куб багтаамжтай сав барих ажил дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ гэв

3 сар 27. 13:061 мин унших

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээллээ.

Монгол Улс гуравдугаар сарын 26-ны байдлаар

  • АИ-92 автобензин 45 хоногийн
  • АИ-95 автобензин 72 хоногийн
  • дизелийн түлш 29 хоногийн 
  • онгоцны түлш 19 хоногийн нөөцтэй байгааг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээллээ. 

Мөн хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 20 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийг төсөвт тусгаад буй. Тодруулбал энэ онд багтан 150,000 м.куб шатахууны нөөцийн сав барьж байгуулахаар аж ахуйн нэгжүүдээс хүсэлт авсан бөгөөд Даваа гарагт Монголбанк болон арилжааны банкуудад хүсэлтийг нь хүргүүлснээр дөрөвдүгээр сарын 15-наас бүтээн байгуулалт эхэлнэ гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин өнөөдөр мэдэгдэв.

Түүнчлэн Дэд сайд Б.Энхтүвшин "Шатахуун, түлшний хангамжтай холбоотойгоор улс орнууд хурдны замыг хязгаарлах, төрийн зохицуулалттай газарт татаас олгох, хэрэглээндээ анхаарахыг иргэддээ уриалах, тодорхой хугацаагаар зайнаас ажиллах боломж гаргах, нийтийн тээвэрт татаас олгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэх мэтчилэн олон арга хэмжээ авч байна. Манай улс ч мөн эдгээр хувилбарыг судалж байна. 

Монгол Улс Хятад улсаас нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, Казахстан улсаас мөн нийлүүлэхээр Санамж бичгийн хүрээнд ярилцаж байгаа.

Хангамж нийлүүлэлт хэвийн үргэлжлэх тул хомсдол үүсэхгүй" гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

554

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 365

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

675


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.