2111-р сар, 2026Бямба гараг

Ерөнхий сайдын чөлөөлөгдөх асуудлыг авч хэлэлцэнэ

3 сар 27. 17:031 мин унших

Ерөнхий сайдын чөлөөлөгдөх асуудлыг авч хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Я. Содбаатар “Монгол улсын нийгэм эдийн засагт, Ойрх Дорнодод үүсээд буй асар их хямрал, хүндрэлийн талаар, нөгөө талдаа парламентын түвшинд төрийн үйл ажиллагаа гацаж байгаа асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлэгт яригдсан асуудлыг намын удирдах зөвлөл олон талаас нь авч хэлэлцэж тодорхой шийдлүүдийг гаргалаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын удирдах зөвлөлд Монгол улсын Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Үүнийг авч хэлэлцэж, Ерөнхий сайдын, Монгол төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах, дэлхий нийтийн өмнө тэр тусмаа Монгол улсын ард иргэд, Монгол улсын өмнө тулгамдаж байгаа эдийн засгийн нь гүн хямрал, хүндрэлийн үед эр зориг гаргаж, улс орныхоо төлөө гаргаж байгаа хүсэлтийг нь хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн.

Эхлээд Ерөнхий сайдын чөлөөлөгдөх асуудлыг авч хэлэлцэнэ. Үүний дагуу парламент шийдвэрээ гаргана. Парламент шийдвэр гаргасны дараа МАН эрх баригч улс төрийн хүчний хувьд Намын Бага хурлаа зарлан хуралдуулна. Тэндээс шинэ Ерөнхий сайдын нэр тодрох ёстой” гэв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.10.23/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ерөнхий сайд Н.УЧРАЛ: Ногдол ашгийн хэмжээг яг хэдэн төгрөгөөр авах вэ гэдгээ эцэслэн тохиролцож, Монгол Улс хуулиараа баталгаажуулах шаардлагатай. Тиймээс Засгийн газар ирэх оны төсөвт “Оюу толгой” компаниас авах ногдол ашгийг тодорхой дүнгээр тусгаж, юунд зарцуулахыг нь орлого, зарлагын төлөвлөгөөнд суулган батлуулах замаар хуулийн шаардлага тавихыг зорьсон

1 177

435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 21-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ​​​​​​​ “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ. Ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна

1 182


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.