Байгалийн хатуу ширүүн нөхцөл, эрс тэс уур амьсгал, олон улирлын халаа сэлгээ, газрын гадаргуйн өндөр нам, идэш тэжээлийн ховордолт, өвчин, халдвар мэтэд тэсвэртэй, бэлтгэлтэй, мөн зарим улиралд зориулан хүнс тэжээл нөөцлөх, нүх малтаж газар доор байрлах, хүйтэн улирлыг ичиж, унтаж өнгөрөөх, урц овоохой барих зэрэг чадвартай амьтад чухам аль тивд өнөөдөр олон байна вэ? Энэ баримт юу өгүүлж байна вэ?
Уураг тархи нь ихэд хөгжсөн хөхтөн амьтад анх хаана үүссэн бэ? Хүн дүрстэй мичүүдийг хүн болж хувиртал нь өөрчилсөн бэрхшээл чухамдаа аль тивд болж өнгөрсөн юм бэ? Анхны хүмүүс ямар арьстан байсан бэ? Арьсны өнгөний ялгаа хэзээ, ямар нөхцөлд гарсан юм бэ? Энэ ялгаа ирээдүйд арилах уу?...
Америк тивийн улаан арьстангууд, Африкийн негрүүд, Австрали тивийн уугууд хүмүүс, Европын цагаан арьстангууд, Ази тивийн шар арьстангууд бүгд нэг л зүйлийн мичний үр хойчис гэж үү? Тийм бол тэр нь чухам юугаар хөдөлшгүй нотлогддог юм бэ? Дээр тавьсан болон бусад олон асуултуудад хариулах гэж “Байгалийн хувьслын философи” номоо би анх бичиж хэвлүүлсэн юм. Нэмж, засаж, өтгөтгөсөөр 4 удаа хэвлүүллээ. Ойлгож чадах, хэрэгтэй санаа, үнэлгээ хэлж чадах, шинэ нөхцөлд шинээр сэтгэж, өнгөрсөн дэх зарим төөрөгдлийг залруулахад тусалж чадах хэмээн үнэлж болох 18 хүнд би энэ номоо бэлэглэж уншуулаад, ярилцлага зохион байгуулах гэж оролдсон юм. Тэр хүмүүсийн хагасаас илүү нь санал, зөвлөгөө, үнэлгээ өгч чадахгүй гэцгээсэн. Үлдэх цөөхөн нь санал, сэтгэгдлээ бичгээр өгсөн юм. Тэр сэтгэгдлүүдийг ямар ч редакцигүйгээр би “Судалгааны бүтээлийн эмхэтгэл” номдоо хэвлүүлж нийтэд танилцуулсан болно. ШУА-ийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч байсан хүмүүс уншсан атлаа тодорхой санал, сэтгэгдэл хэлж чадахгүй байна гэцгээсэн. Дараа нь би “Монголын түүхийн философи” номынхоо 9-р хэвлэлийг судлаачдад тарааж уншуулаад өгсөн санал, сэтгэгдлийг нь мөн л ямар ч редакцигүйгээр хэвлүүлж, нийтэд танилцуулсан юм. Энэ бол XXI зууны 20-иод онд болсон үйл явдал. Судлаачдын ахмад болон дунд үеийнхэн бараг бүхэл бүтнээрээ шахам амьд сэрүүн байсан цаг үе юм шүү.
“Нийгмийн философи”, “Монголын улстөрийн философи”, “Дэлхийн түүхийн философи” (5 дахь хэвлэл) номоо судлаачдаар хэлэлцүүлэх гэсэн удаах оролдлого минь тус бүрдээ л бүтэлгүйдсэн ба 30 гаруй хүнд тарааж, санал, сэтгэгдэл авах гээд чадаагүй өнгөрч билээ.
Цаг хугацаа нь хангалттай (тус бүр 3 сар) байсан боловч бүгд л “ноцтой, хэрэгтэй зүйл хэлж чадахгүйнээ” гэцгээсэн юм... Эргэх холбоо (уншигчдын зүгээс), санал, шүүмж (бичгээр нэр, хаягтайгаа, он сартайгаа), магтсан ч бай, муучилсан ч бай судлаачдын сэтгэгдэл олон байх нь хэнд ч хэрэгтэй байдаг л даа. Энэ талаар миний бие 50 гаруй жилийн туршид сэтгэл ихэд дундуур л явж ирлээ. Юугий нь нуух билээ. Эрдэм шинжилгээний бага хурлууд, онол-аргазүйн семинарууд, диссертациудын хамгаалалт мэтийн арга хэмжээнүүдийн чанар, үр өгөөж сүүлийн 30 гаруй жилийн туршид байнга л уруудсаар, муудсаар ирлээ. Ийм арга хэмжээнүүдийн явц, үр дүнг мөнгөөр үнэлэх болсон нь элдэв булхай, худал магтаал, төлбөртэй саналуудыг л ихэд өөгшүүлжээ. Худалдагдсан саналын тоо, хувиар л үнэлгээ өгөгдөж байх болов. Улстөрчдийн үйл ажиллагаанд элдэв булхай байж болох, бүр байсаар ирсэн нь үнэн билээ. Гэхдээ шинжлэх ухааны үйл ажиллагаанд тийм хуурамчлал, булхай, худалдагдсан санал, үнэлгээ байж хэрхэвч болохгүй шүү дээ. Шинжлэх ухааны үйл ажиллагаанд худал, хуурамчлал газар авах, өргөжих нь нийгэмд тун ч их хортой, ямар ч үед байж боломгүй үзэгдэл юм. Энэ байдлыг эрдэм шинжилгээний байгууллага, газрууд бүр үзэн ядах, үл тэвчих, хатуу тэмцэх ёстой.
Зүй бусын арга, замаар элдэв нэр, цол олж, цалингаа нэмэгдүүлж, албан тушаал ахих байдал өргөжих аваас нийгэм судлаачид маань зөвхөн л нийгмээ шулаачид болж хувирна. Тийм хүний тоо олширсоор байгаа нь үнэн, тэдний муу нөлөө өргөжсөөр залуусыг уруу татаж байгаа нь ч бас үнэн...
Богд хаант Монгол улсын үед (10 гаруй жилийн туршид) бээл, бээс, гүн гэх мэтийн цол хэргэмийг мөнгө, хөрөнгөөр худалдаж авч байсны адилаар доктор, академич цолыг одоо мөн л худалдаж, эсвээс дарга нарт шагнал болгон өгсөн жишээ, баримт ч яригдах болжээ. Академич цолны төлөөх өрсөлдөөний улмаас хувь хүмүүс хоорондоо муудалцаж, бүр гар зөрүүлсэн тухай ч дуулдаж байв. Бүтээл, нээлт, чанартай ном туурвих хүсэл ба чадвар үгүй хүмүүсийн олон он дамнуулан хийдэг ажил нь, бүр нэр, нүүргүй тэмүүлдэг хүсэл нь элдэв хавтас, диплом, одон, медаль болчихлоо. “Эрдмийн зэрэг хамгаалуулах” нэртэй нэгэн бизнес, авлигын нэгэн төрөл ийнхүү Монголд маань цэцэглэж эхэлжээ. Энэ бол тун олон муу үр дагавартай ялзрал юм. Мэдлэг гэхээр юмгүй шахам багш нар, эрдэмгүй эрдэмтэд, их дээд сургуулиудын тэнхимийн эрхлэгчид (хуурамч зэрэг, цолтой) өнөөдөр гэхэд л олон болчихоод байна. Хулхи эрдэмтдийн бичсэн, туурвисан нь чанарын хувьд даан ч дээ гэхээр сулхан, дээрээс нь ардчилсан төр, нийгмийн тухайд бол ганцхүү дан хөөсрүүлсэн магтаал, ерөөл л байх болов. Үнэндээ бол дутагдал, согоггүй нийгэм, төрийн тогтолцоо гэж байхгүй шүү дээ. 30 гаруйхан жилийн дотор, цөөн хүн амтай, жижигхэн Монголд маань гэхэд л ямар олон сөрөг үзэгдэл “ардчилал, хүний эрх, чөлөөт байдал” гэх нэр, далбааны дор буй болсон билээ? Хор, уршгийг нь бид бүхэн арьс, махан дэрээ амсаад л, мэдрээд л сууцгааж байгаа юм.
Ардчилсан төрийн тогтолцооны нэг дутагдал, бүр маш том, аюултай дутагдал бол төр, засгийн эрхэнд жинхэнэ зорилго, үнэн нүүрээ нуусан хэн ч гарч ирж болзошгүй нөхцөл, боломж бодитой байдаг явдал юм.
Тийм хүн гарч ирээд улс, эх орноороо тоглочихсон, сүйрүүлчихсэн баримт, жишээ цөөн биш болчихлоо. Тохируулга авдаг хэмээн цайруулдаг хаос байдал, хар массын элдэв болчимгүй доргилт, хөөрөл үймээн самуун бол удаах том дутагдал, аюул юм. Ардчилал, чөлөөт байдал нэрийн дор анархизм, гэмт хэрэг, авлига, мансууруулах бодисын хэрэглээ өсдөг нь бас л нэг дутагдал, аюул. Энэчлэн тоочвол алдаа, дутагдалгүй нийгэм, төрийн тогтолцоо гэж байхгүй л дээ. Гэхдээ л ард түмэн бүгдийг нь мэдэж, тооцож байх нь зөв шүү дээ. Судлаачид бол үнэнийг л өгүүлэх, бичих үүрэгтэй. Олон зуун судлаач дунд олон арван жил (50 гаруй жил) амьдарч, ажилласан хүмүүсийн нэг нь би юм. Тэднээс олон хүнийг би сайн таньдаг, ажил, амьдралыг нь ч сайн мэддэг байлаа. 50-60 жил нийгэм судлаачидтай зэрэгцэн ажиллаж, амьдрахад сайн, муу олон зүйлийг нүдээр харах, чихээр сонсох юм. Яг өнөөдрийн дүр зураг, нөхцөл байдал нь ч надад тов тодорхой гэж хэлж болно. Улстөрийн олон нам, олон үзэл, онол зэрэгцэн оршиж буй нийгэмд нийгэм судлаачдын олонхи нь мөн л олон үзэл сурталд хуваагдан, олон янз болцгоодог юм байна.
Польш, Герман, Украинд суралцаж, амьдарч байсан хүмүүс (сүүлийн 30 жилд) постпозитивизмын элдэв урсгалд автагдаад, дээр нь тэр байдлаа ч ойлгохоо больчихсон тохиолдол олон байв. Тэд монгол хүний реалист, прагматист, мөн уламжлалаа дээдлэх зан байдлаа ч гээчихдэг юм байна.
Тэр мөртлөө итгэсэн, автсан үзэл суртал, онолоо монгол үг, утгаар тайлбарлаж чадахгүй, түүндээ бухимдаж уцаарлах нь ч харагдаж, мэдрэгдэж, нэг л сонин болцгоочихсон хүмүүс байх юм. “Автсан, итгэсэн үзэл онолоо үнэн, зөв амьдралд нийцтэй, ирээдүй ба хувьсалд зохимжтой гэдгийг нь эргэж дахин нягтал, өөртөө тов тодорхой болго” гэж би тэдэнд зөвлөсөөр байна. Зарим нь бүр тархиа угаалгачихсан, кодлогдсон хүн мэт байх нь их сэжигтэй санагддаг. Нэг л үзэл сурталд эргэлтгүй автуулдаг “чип, кодлол, гипноз” мэтийг хэрэглээд тэднийг нэгмөсөн төөрөгдүүлчихсэн юм биш байгаа гэж ч хардах болов...
Судлаач, профессор Д.Чулуунжав


Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.