2111-р сар, 2026Бямба гараг

Х.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв

3 сар 30. 15:392 мин унших

Х.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр Туулын хурдны зам баригдах байршилд иргэдийг цуглуулж, уг төслийг гацаах гэж буй хүмүүсийн талаар эсрэг мэдэгдэл хийлээ.

Тэрбээр "Туулын хурдны зам төслийг зогсоох гэж буй олигархиудтай хамт тэмцэхийг та бүхэнд уриалж байна. Энэ улс төрчид хулгайн явдалтайгаа тэмцдэггүй юм гэхэд ядаж түгжрэлгүй болгоход юу саад болоод байгаа вэ.

Энэ улсыг хөгжүүлэхгүй, ард түмнийг ядуу байлгах сонирхолтой террорист бүлэглэлүүд байна. Эрдэнэтийн ард түмний олон тэрбум төгрөгийг хулгайлсан хулгайчид өнөөдөр баян цатгалан байна. Туул голдоо тийм хайртай байсан юм бол энэ олон бетон ширэнгийг барьж байхад зогсоохгүй яасан юм.

Бүгдээрээ үнэн байцгаая. Өнөөдөр төрийн бүх нууц мэдээллийг Эмүжин гэж хүүхэн олон нийтэд задалдаг боллоо. Лут-Очир гэж авлигын хэрэгт ял шийтгүүлж байсан нөхөр яваад байгаа. 2015 онд АСЕМ вилла-ийн дулааны шугамыг татахын тулд Туулын урсцыг бүтэн хавар тасалж байсан нөхөр хайртай байх уу.

УИХ юу хийж байгааг ойлгохоо болилоо. Би УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож байсан. Энэ парламент сүүлийн хоёр жил дөрөвхөн ажил хийлээ. Нэгт Засгийн газар унагаах ажил. Засгийн газрыг хамгаалах кноп дарсны төлөө олон арван тэрбум төгрөгийн авлига авдаг яриа ордноор битүү явж байна. Хоёрт өөрийнхөө тойрогт авлигын шинжтэй барилга байшин тавих төсөв баталдаг ажил.

Гуравт гадаад дотоодод зугаалах. УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн хоёр жил хүрэхгүй хугацаанд 28 удаа гадаад томилолтоор явсан. Туулаа аваръя гээд хамгийн түрүүнд ярьж байгаа хүн бол урвагч. С.Цэнгүүний аав нь Зайсангийн гүүрний цаана зөвшөөрөлгүй барилга бариад бохир халихаар Туул гол руу цутгадаг. Ийм хүн Туул голоо аврах уу. Бүгд худал хуурмагийн туйл. 

МУИС-ийн реактор асан Ганцог биднийг хүүхэд байхад Сэлбийн эрэг дээр байсан Залуу байгальчдын станцыг Эм Си Эс-д зарж, Сэлбэ хотхон болгож баяжсан хүн. Өнөөдөр түүний охин Туулаа аваръя гээд явж байна, энэ ариун явдал уу.

Тиймээс Нийслэлийн намын даргын хувьд луйварчидтай, атаархагчидтай ясаа цайтал тэмцье. Энэ 10 хүрэхгүй хүмүүсийн ажлын байрны гадна талд 100, 100-аар очиж эсэргүүцье. Хөгжлөө аваръя" гэв.

видео:

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.