2111-р сар, 2026Бямба гараг

"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"

3 сар 30. 15:421 мин унших

Монгол Улсад 2024 онд нийт 18,113 нас баралт бүртгэгдсэний 68 хувь

"Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" болж байна. Зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, АУ-ны доктор, Дэд профессор М.Наранпүрэв "Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлого шинэчлэл" сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.

Эмнэлгийн бус нас баралтын түвшин дэлхийн дахинд 53.4 хувь, өндөр орлоготой улс оронд 27.3 хувь байдаг бол Монгол Улсад 72.5 хувь байгаа бөгөөд энэ түвшин нь сүүлийн 10 жилд  тогтвортой буюу аврагдах боломжтой нас баралтын түвшин жигд өндөр 50-54% байна.  

Тухайлбал, Монгол Улсад 2024 онд нийт 18,113 нас баралт бүртгэгдсэний 68 хувь нь буюу 12,330 нь эмнэлгийн бус нас баралт, 32 хувь буюу 5,786 нь эмнэлгийн нөхцөлд тохиолдсон нас баралтын тохиолдол байна. 

Амь тэнссэн үеийн тусламжаар аврах боломжтой нас баралтын тохиолдол нь  9,761 байгаа  нь нийт нас баралтын 54 хувийг эзэлж байгааг тогтоосон байдаг.  

Аврах боломжтой нас баралтын тэргүүлэх шалтгааны 80 орчим хувийг осол гэмтэл, тархины харвалт, зүрхний шигдээс эзэлж байна. Иймд энэ чиглэлд онцгой анхаарч бодлогын өөрчлөлт хийх нь нас баралтыг бууруулах боломж байгааг харуулж байна" гэдгийг илтгэлээр танилцуулав. 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 
 
 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.