2111-р сар, 2026Бямба гараг

Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй

4 сар 1. 11:132 мин унших

Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй

АНУ-ын аяллын виз хүсэх монгол иргэд 15 мянган ам.долларын барьцаа байршуулах журам маргаашаас эхлэн хэрэгжихээр болсон.Тэгвэл энэ шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзсан тухай өмнө нь мэдээлж байсан юм.

Мөн энэ талаар өчигдөр Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа тайлбар мэдээлэл өглөө.

Тэрээр "АНУ-ын хувьд зарим улс орнуудын иргэдээс визний барьцаа шаарддаг. Энийг Визний бонд хөтөлбөр гэдэг. Манай улс энэ жагсаалтад нэмэгдсэн 12 орны нэг болсныг өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд мэдэгдсэн. АНУ бол Монгол Улсын чухал гуравдагч хөрш орон. Хоёр талын улс төр, эдийн засаг, бизнес, цаашлаад батлан хамгаалахын салбар хоорондын харилцаа сүүлийн 30 жилд өндөр түвшинд хөгжиж байгаа. АНУ-ын гаргасан Шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод хандан захидал илгээсэн. Уг захидлыг АНУ-ын Төрийн департаментын Тамгын газрын даргад гардуулж өгсөн гэсэн мэдээлэл ирсэн. Мөн Визийн бонд хөтөлбөрт Монгол Улсыг хамруулсан шийдвэр гарсан өдөр Гадаад харилцааны яамнаас АНУ-ын ЭСЯ-ны тодорхой өндөр албан тушаалтнуудтай уулзаж, энэхүү шийдвэрийг ойлгоход хүндрэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Америкийн талаас энэхүү шийдвэр нь хоёр улсын улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг хоёр талт харилцаатай холбоогүй. Харин АНУ-ын одоогийн засаг захиргаа нь цагаачлалын асуудлаар өмнөхөөсөө илүү хатуу байр суурьтай байгаа. Ялангуяа тус улсад визийн хугацаа хэтрүүлэх тохиолдол гардгийг хязгаарлах, хууль бус цагаачлалын урсгалыг хязгаарлахаар хэрэгжүүлж буй буюу дотоод бодлогын шинжтэй арга хэмжээ гэдгийг тодорхой хэлсэн. Мөн энэ асуудлыг хоёр тал хамтран шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар өгч байгаа. Д.Трампын захиргаа ийм шийдвэр гаргачихаар иргэдийн зүгээс Трампын захиргааны үед хоёр талын харилцаа таагүй байх вий гэсэн таамаг, яриа гарч эхэлж байх шиг байна. Гэхдээ тэгж харах үндэслэл байхгүй. Яагаад гэвэл Трампын анх ерөнхийлөгчөөр сонгогдсон 2016-2020 оны хооронд манай хоёр улсын харилцаа маш сайн хөгжиж байсан. Бүр одоогийн стратегийн түншлэлийн харилцаа тэр үед бий болж байсныг хэлэх нь зүйтэй. Одоо ч гэсэн хэний засаг захиргаанаас үл хамаараад хоёр талын харилцаанд ямар снэгэн сөрөг өөрчлөлт гарахгүй. Тиймээс АНУ-ын Визний бонд шаарддаг улс орны жагсаалтад Монгол Улс багтах болсон нь урт хугацаанд үргэлжлэх шийдвэр биш гэж харж байна.

Хэдийгээр АНУ-ын дотоод бодлоготой холбоотой ч гэлээ Төрийн департаментаар дамжуулан яриа хэлэлцээний түвшинд дипломат арга хэрэгслээр дамжуулан энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.