
Туулын хурдны замын төсөл тойрсон улс төр өчигдөр Төрийн ордны гадна болон дотор өрнөв. “Туул голоо аваръя” хөдөлгөөнийхөн Төв талбайд жагсаж, Төрийн ордонд Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой асуудлаар хотын удирдлагуудаас мэдээлэл авав. Энэ талаарх үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Х.Нямбаатар: Төслийг гурван шатны шүүх л зогсооно, гаднын байгууллагатай хатуу гэрээ хийсэн
Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Хотын дарга Х.Нямбаатар Туул голын хурдны замын асуудлаар мэдээлэл өгөв. Тэрээр “180 мянган машин Туулын хурдны замаар дайран өнгөрнө гэдэг тооцоог камерын хөдөлгөөн бүртгэлд суурилан хийсэн. Зам ашиглалтад орсны дараа НИТХ төлбөртэй байх уу гэдгийг шийднэ. Эхлээд замаа л барих хэрэгтэй байна. Энэ замыг зогсоосон хүмүүс хариуцлагыг нь хүлээнэ. 300 хүн, 200 техниктэйгээр өдөрт 12 цаг ажиллаж байна. 2027 оны долоодугаар сарын 1-нд замын зорчих хэсгийг л нээнэ. Барилгын ажлын үед байгаль орчинд үзүүлэх нөлөө дунд, бусад үед буюу ашиглалтад орсны дараа бага гэсэн байгаль орчны үнэлгээг Байгаль орчны яамны дэргэдэх мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн зөвлөл гарсан. Иймд бид замын ажлыг эхлүүлсэн. Энэ онд нийслэлийн төсвөөс 800, ирэх онд мөн 800 тэрбум төгрөгийг энэ төсөлд зарцуулна. Учир нь 2027 оноос нийслэлд сургууль цэцэрлэг барих шаардлагагүй болно, том төслүүдээ санхүүжүүлэх боломж нээгдэнэ. Мөн бид бондын эргэн төлөлтөө тооцоолсон гэв.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
- УИХ орон нутгийн эрх мэдлийн асуудлыг ярих ёсгүй. Түвшин түвшиндээ ярих ёстой. Аймгууд бонд гаргах гэж байна. Өмнөговь 500 тэрбум төгрөгийн бонд гаргах гэж байна. Тэр ажлыг бас бид энд яриад нураах юм уу. Хуулийн хүрээнд байя. Завханд Гэгээн нуур үүсэж, Говь-Алтайн усны эх үүсвэрийг усан цахилгаан станцаар хангаж байна. Ер нь мега төслүүдийг ингэж эсэргүүцдэг жам байх шиг байна.
УИХ-ын гишүүн Р.Батболд:
-Би төсөв ярих гэж орж ирсэн. Энэ зам маш үнэтэй байна. Аль компани зураг төсвийг гаргасан бэ. Би хариултаа авч чадсангүй. П.Сайнзориг гишүүн хэний хүн билээ гэдгийг бид бүгд мэднэ. Улс төржих гэж орж ирээгүй.
Хотын дарга Х.Нямбаатар:
-"ЭСТО" компани Богд уулын хойдох авто замыг барьсан. Уулын ажил маш их хийх тул энэ замыг өргөтгөх, шинэ эгнээ нэмэх боломжгүй хөрсний гулгалт, чулуунаас хамгаалах түшиц хана хийгээгүй, ажлаа дутуу хийсэн. Туулын хурдны зам 13 жилийн түүхтэй. Энэ замын эхний трассыг Зам тэврийн яам гаргаж, нийслэл дахин ажиллаад одоогийн трассыг гаргасан.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Хэдүүлээ хэзээ мэтгэлцэж сурах вэ. Бид улс төрчид шүү дээ. Мэтгэлцэх нь бидний ажил. Гэтэл дэмжихгүй гэснийх нь төлөө улс төржлөө гэх юм. Би нийслэлийн зарим ажлыг дэмждэг. Сэлбэ голын төслийг дэмжээд, амаа жимийгээд, хэзээ дуусах бол гээд хүлээж байна. Туулын хурдны замыг яагаад эсэргүүцэв гэхээр 2.3 их наяд төгрөгийн төсөв нэмэгдэнэ. Энэ бол маш их мөнгө. Үүнийг УИХ ярих ёстой. Засгийн газар энэ төсөлд өрийн баталгаа гаргаж өгсөн. Үр дагавар нь маш ноцтой шүү. Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд том төслүүд л хийе гэсэн бодол олон хүнд байна. Богд уулыг нүхэлнэ, Өөдөө тэмүүлэх гүүр барна гэх мэтээр баахан мөрөөдсөн. Үүний үлдэгдэл нь Туулын хурдны замын төсөл юм. Төрийн мөнгөөр ийм том төсөл хэрэгжүүлэх нь ялангуяа энэ цаг үед маш их эрсдэлтэй.
УИХ-ын гишүүн Т.Алдаржавхлан:
-УИХ-ын гишүүн асан хүмүүс Туулын хурдны замын төслийг маш өндөр зохион байгуулалттайгаар харлуулчихлаа. Энэ төслийг харлуулчихсан. Ийм нөхцөлд нийслэлчүүдээс санал асуугаад үр дүн гарах уу. Энэ зун трамвайн төсөл эхэлнэ. Олон улсын тендер явуулахаар бэлдэж байна. Энэ төсөл рүү л битгий дайраарай гэж гуйя. Энэ төсөл нийслэлчүүдэд их хэрэгтэй шүү.

Хотын дарга Х.Нямбаатар:
-Энэ төслийг гурван шатны шүүх л зогсооно. Гаднын байгууллагатай гэрээ хийсэн тул гэрээг цуцалбал хот маш их алдагдал хүлээнэ. Ард нийтийн санал асуулгыг энэ төслийн талаар явуулах хуулийн боломж байхгүй гэлээ.
Улмаар байнгын хорооны хуралдаан нэлээн ширүүхэн өрнөж УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайтай маргалдаж, гар хүрсэн асуудал Төрийн ордонд болов. Хуралдааны танхимын гадаа болсон үйл явдалд УИХ-ын гишүүн тайлбар өгөөгүй ч хуралдаанд эргэн орж ирснийхээ дараа нийслэлийнхний хандлагаас болоод ёс зүйгүй үйлдэл гаргачихлаа, Т.Даваадалайгаас уучлалт хүсье гэсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Учрал байнгын хорооны хуралдаанд оролцож, Туул голын хурдны замыг шалгах ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдэгдэв.
"Туул голоо аваръя" хөдөлгөөнөөс АТГ-т ханджээ
"Туул голоо аваръя" хөдөлгөөнөөс АТГ-т хандаж байгаагаа мэдэгдэв.Энэ төсөлд нийслэлээс нийт 500 орчим тэрбум төгрөг зарцуулсны 400 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компани болох БНХАУ-ын Hywya group-т олгожээ. Бүтээн байгуулалт эхэлсэн ч Туулын хурдны замын нарийвчилсан зураг төслөө Усны газарт өнөөг хүртэл ирүүлээгүй. Мөн усны инженер Г.Мөнх-Эрдэм, Д.Мөнхзориг нар "Миний нэрийг байгаль орчны нарийвчилсан үнэлгээний нүүр хэсэгт тавьжээ. Би энэ ажилд оролцоогүй тул залруулга гарга" хэмээн шаардсан юм. Иймд "Туул голоо аваръя" хөдөлгөөнөөс АТГ-т гомдол санал гарган, тус төслийг шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Охидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе
ТАНИЛЦ: Шинэ ургацын ногооны төвлөрсөн худалдааны байршлууд
Ардчилсан нам нийслэлд ялсан ганц дүүргийн даргаараа “туг тахих уу”
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”
У.Хүрэлсүх: Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх хоёр жил даргална
Э.Оч-Эрдэнэ: Энэ хүний ярьж байгаа шиг эд хөрөнгийн маргаантай зүйл байхгүй. Мөнгөтэй хүмүүст шүүх өөр үйлчлээд байна
Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй
Ч.Лодойсамбуу: Энэ намар УИХ-ыг тарааж, АН олонхи боллоо гэхэд бензинтэй болгож чадах юм уу?
Алслагдсан зарим суманд шатахуун нийлүүлэлтийг ойрын хугацаанд хэвийн болгоно
15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров
ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас
Б.Эрдэнэсүх шинэ өмгөөлөгч авсан учир хэргийн материалтай танилцаж амжаагүй хэмээж шүүх хурлыг хойшлууллаа
COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ
Цэцэрлэгийн бүртгэлийн хариуг өнөөдөр өгнө
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин "COP17"-д оролцохоор Монгол Улсад ирлээ
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй
COP17 цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
Өнөөдөр Нарантуулын замыг түр нээнэ
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
Фото: Төрийн тахилгат Зүрх хайрханы төрийн тахилга ёслол боллоо
Г.Дамдинням: QR кодоор оочер дугаар, цагаа захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжинэ
ФОТО: “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА
Сэрэмжлүүлэг: Машин өнхөрч 59 настай, эрэгтэй мөргүүлж, гэмтжээ
Дундговь аймагт ШТС дэх хүлээгдэл 400-450 машинд хүрчээ
Ц.Сандаг-Очир:ДДНХИ-тай тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой үйл явдал болж байна
Ж.Батзандан, Ц.Гантулга нар олигархиудаас хахууль авч, ШИНЭ намыг татан буулгасан гэв
Гурван өдөр зохион байгуулагдах "Нүүдэлчин" фестиваль руу нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
ШТС-уудад 2.1 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлээд байна гэв
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.