
Махны үнэ долоо, долоо хоногоор хурдтай өсөж байгаа ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан талаар зах, худалдааны төвүүдийн худалдагч нар хэлж байна. Үүнийг дагаад зах худалдааны төвүүдэд олигтой орлого орохгүй байгаа аж.
Жишээ нь, өмнө долоо хоногт “Хүчит шонхор” зах дээр үхрийн цул мах нэг кг нь 27 мянга, ястай нь 26 мянган төгрөгөөр зарагдаж байсан бол одоо нэг кг нь 32 мянган төгрөгийн үнэтэй болчихсон гэнэ. Харин хонины цул мах нэг кг нь 21 мянган төгрөг байсан бол 23 мянга төгрөг болсон аж. Түүнчлэн ямааны мах нэг кг нь өмнө долоо хоногт 18 мянган төгрөг байсан бол одоо 19 мянган төгрөгийн үнэтэй болжээ. Одоо арай хямд үнэтэй нь адууны мах байгаа ба нэг кг нь 17 мянган төгрөгөөр зарагдаж байна. Яагаад махны үнэ ингэж өсөх болсон талаар “Хүчит шонхор” захын худалдагч болон зарим ченжээс тодрууллаа.
“Хүчит шонхор” захын худалдагч нар өдөрт таваас зургаахан хүн л мах худалдаж авдаг хэмээн ярьж байна. Ингэхдээ дээд тал нь таван кг-аас дээш бараг л худалдаж авдаггүй. Ихэвчлэн хоёр кг-ыг л авна. Зарим хүн хагас кг мах ч авдаг гэнэ. Тиймээс худалдагч нар өдөрт тогтмол бус тоогоор гулууз мах худалдаж аваад, жижиглэнгээр зарж борлуулдаг аж. Мөн тус захад үхрийн мах хамгийн эрэлттэй байгаа ч хонь, ямаа, адууны махны борлуулалт тааруухан байна. Тиймдээ ч “Хүчит шонхор” захын хонь, ямааны тасгийн ихэнх лангуу хоосорсон гэлээ. Мөн тэд өмнө жилүүдтэй харьцуулахад энэ жил иргэдийн худалдан авах чадвар маш муу байгаа гэдгийг ч онцолсон юм.
“Хүчит шонхор” захын худалдагч А.Амгалан “Мэдээж, жил бүрийн хавар махны үнэ жаахан өндийдөг. Гэхдээ энэ жилийн хувьд махны олдоц маш муу байгаа. Одоо манай захаар хоосон лангуу олон бий. Учир нь мах олдохгүй байгаа юм шүү дээ. Угаасаа ч одоо малчдын малаа зардаг цаг биш.
Малчид зун, намар шиг их хэмжээгээр малаа зарахгүй. Ноолуурынхаа хажуугаар жаахан хавчуулах маягаар л зарж байгаа. Ерөнхийдөө тарга сайн орсон нутгийнхан л зарж байна. Мах үнэтэй байгааг ашиглаад тарган эр хонь олонтой малчид л зарж байгаа хэмээн ченжүүд ярьж байхыг сонссон. Өнөөдөр иргэдийн амьдралын түвшин ямар байгаа билээ. Өдөр бүрийн хэрэглээ болсон махаа ч авч дийлэхгүй нөхцөл байдалд хүрчихлээ. Ахмадын тэтгэвэр 80-хан мянган төгрөгөөр л нэмэгдсэн. Үүний хэдэээр нь хэд хоногийн мах худалдаж аваад, юугаараа эм тариагаа авах билээ. Үнэхээр хэлэх ч үг алга.
Жишээ нь, нэг кг үхрийн махыг нэг айл хэд хоног хэрэглэх вэ. Олон ам бүлтэй айлд бол бараг нэг хоногийн хэрэглээ шүү дээ. Өдөр бүр жижиглэнгээр буюу хагас кг-аар нь махаа аваад явдаг хүмүүс ч бий. Жаахан мөнгөтэй бол ядахдаа долоо хоног хэрэглэх хэмжээний мах авмаар л байгаа шүү дээ. Ингээд бодохоор махны үнийн өсөлтийн өмнө иргэд сөхөрч байна. Бид ч ченжүүдээс махаа худалдаж авч чадахгүй байгаа. Гуйж, гуйж зээлээр л авна. Тэгээд хэд хоноод л ченжүүд нь мөнгөө нэхнэ. Өгөх гээд ямар ч мөнгө байхгүй. Учир нь махны борлуулалт муу байна. Өдөрт хэдхэн хүмүүс маш бага кг мах л худалдаж авч байхад хаанаас нь бидэнд ашиг гэх зүйл гарах вэ дээ. Ингээд бодохоор махнаас илүү бэлэн мөнгө гэх зүйл ховордсон ч юм шиг санагдах юм. Бүгд л өдөр хоногийг ёстой аргацааж өнгөрөөж байна даа” гэв.
Зарим махны ченжээс яагаад мах ингэж үнэ орох болсон талаар тодруулахад “Ноднин намар малчдын “Малчин зах” нээгдэж, махны ханшийг доод тал 10 мянга 500 төгрөг дээр нэлээд үнэтэй бариулсан. Дээд тал нь 18 мянган төгрөгийн үнэтэй байсан мах одоо 32 мянган төгрөг болтлоо өслөө шүү дээ. Тэгээд малчдын зах нээгдсэн буюу тухайн цаг үед мах үнэтэй байсан учраас махны ченж, компани, хувь хүмүүс нөөцөлж чадаагүй юм. Тиймээс л одоо мах ховор, үнэтэй байгаа гэсэн үг. Угаасаа нөөцийн махгүй юм чинь ханш өсөх бол мэдээж хэрэг шүү дээ. Байгаа жаахан хөлдүү махных нь ч ханш буухгүй юм. Цагаан сарын дараа Улаанбаатар хотод махны худалдан авалт, гүйлгээ угаасаа муу болчихдог. Гэтэл одоо нөхцөл байдал ийм байхад махны ханш унахгүй, өссөөр байна шүү дээ. Энэ бол ерөөсөө мах ховор байгаатай л холбоотой. Өмнө жил үхрийн мах дээд тал нь 18 мянган төгрөгт хүрч байсан. Бусад нь 18 мянгаас доош үнэтэй байсан. Гэтэл одоо 18 мянган төгрөгийн үнэтэй мах гэж байхгүй болсон” гэв. Түүнчлэн мах ховор байгаатай холбоотойгоор луйвар их байгаа аж. Энэ талаар ченжүүд “Бид “ченж” гэх муу нэртэй ч амьдрахын тулд 500 төгрөгийн ашиг гаргаж л ажилладаг шүү дээ. Одоо бид малчдаас бэлэн мөнгөөр нь махаа аваад, түүнийгээ зах дээр аваачаад зээлээр хүмүүст тараачихдаг болсон. Үгүй бол худалдагч нар нь ч махаа худалдаж авч чадахгүй болчихсон юм билээ. Орой гэхэд махаа зараад, мөнгөө өгнө гэж хэлээд, луйвардаад алга болчихдог хүмүүс ч олширч байгаа.
Гэтэл иргэд ченжүүд дунд нь луйвар хийдэг гэж буруугаар ойлгодог. Бодит байдал дээр биднээс баахан мах авч зараад, мөнгөө өгөхгүй, лангуугаа хаяад алга болсон олон хүн бий шүү. Малчдын хувьд ч ингэж луйвардуулсан тохиолдол байдаг юм билээ. Хөөрхий хэдэн малчид итгээд л өгчихдөг байх. Тэгээд мөнгө ч үгүй, мах ч үгүй болдог” хэмээв.
А.Даваадулам
Н.ЦОГЗОЛМАА


Ховор амьтан агнасан гэмт хэргийг илрүүллээ
АН-c сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед юуны учир халдав
Бусдыг нүцгэлж зургийг нь цахимд тавина гэж сүрдүүлсэн этгээдүүдийг ₮10 саяар торгожээ
Өнөө өглөө авто замын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байсныг унтраажээ

Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
A sound хамтлагийн фэнүүд “БАЯРТАЙ-20 ЖИЛ” тоглолтыг догдлол дүүрэн хүлээж байна
С.Баярцогт: Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийсний уршгаар намайг шууд яллаж, шоронд хүртэл хийсэн
С.Баярцогт: Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийсний уршгаар намайг шууд яллаж, шоронд хүртэл хийсэн
“Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн тоглолт 2026 оны шинэхэн шоугаа үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй гэв
ҮНЭ ХАНШ: Ноолуур 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс “Ажлын байрны бэлгийн дарамтыг” “Ажлын байрны найрсаг харилцаа” гэж тодорхойлов
Байр суурь: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн талаар хэн, хэн юуг өгүүлэв
Д.Казинс монгол тоглогч нартай хамтран 3х3 багийн бүрэлдэхүүнээ бүрдүүлжээ
Сэрэмжлүүлэг: Насанд хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулагдана
Ардчилсан нам хоёр талд хуралдав
Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа
Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ
Б.Хурц: АН хувьцаат компани болчихож. Гол хувьцаа эзэмшигч нь "Женко"
BUILD MONGOLIA 2026: "Кристал Актив" компани сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжөө танилцуулж байна
ARAVT TRAVEL MONGOLIA-аар хамгийн хямдаар ХАЙНАН АРЛЫН АЯЛАЛД гараарай
Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
Ойрхи дорнодын мөргөлдөөний нөлөө: Монгол & Солонгос
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна
Танилц: Орлогоо нотолж чадахгүй “RX-450” машинаа хураалгасан төрийн албан хаагч A гэгчийн ХОМ
А.Үйлстөгөлдөрийн дараа У.Отгонбаяр Л.Оюун-Эрдэнэд агсам тавьжээ
"Үеэлүүдийн" улс төр дэх сүүлчийн өдрүүд
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Өнөөдөр цахилгаанаа хязгаарлуулах байршлууд
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.