2111-р сар, 2026Бямба гараг

Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

4 сар 3. 9:232 мин унших

Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

​​​​​​​

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

-АН-ын бүлгээс төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан.  Ямар дүгнэлт гарсан бэ?

-Манай бүлгээс парламентын хяналтыг бэхжүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс Туулын хурдны замын нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.  Хэлэлцүүлэгт  30 орчим иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөл, мөн холбогдох төр, захиргааны байгууллагын төлөөллүүд оролцсон. “Туулын хурдны зам” төсөл нь иргэдийн дунд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Харамсалтай нь, манай хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрөө оролцоогүй. Харин эсрэгээрээ парламентыг үл хүндэтгэн, жагсаал цуглаан зохион байгуулсан. Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч аль хэдийн шалгараад тодорхой хэмжээний мөнгөн урьдчилгаа шилжсэн байхад байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь засвартайгаар батлагдсан. Мөн Туул голын усны нөөцийн нөлөөллийн судалгаа хийгдээгүй. Энэ бүхэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж хардаж байна. “Туулын хурдны зам” төслийн төсөвт өртөг нь хоёр их наяд 345 тэрбум төгрөг  юм. Энэ өртөг нь анх 1.9 их наядаар батлагдаж байсан ч богино хугацаанд төсөвт өртөг нь нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 32 км замын нэг км замын өртөг нь 70 гаруй тэрбум төгрөг гэсэн үг. Энэ нь мөн эргэлзээ дагуулж байна.

-Голын усны нөөцийн нөлөөллийн судалгаа хийгдээгүй гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Туулын хурдны зам” төслийн  бүтээн байгуулалтын явцад 2574 багана бүхий гүүрэн байгууламж барина гэсэн. Гэтэл түүнээс 18 нь Туул голын голдрил дотроо, 2566 багана нь голын татам хөндий хэсэгт байрлахаар байна. Энэ бүх асуудал нь Туул голын урсцад ноцтой нөлөөлж болзошгүй талаар судлаачид байр сууриа илэрхийлсэн. Хэлэлцүүлгээр байгаль, экологийн эрсдэл, усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ бодитой хийгдсэн эсэх, оршин суугчдаас санал авсан эсэх, төслийн төлөвлөлтөд иргэдийн санал тусгагдсан эсэх асуудлыг тодруулах гэж хичээсэн. Харамсалтай нь, байгаль орчны асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй. Тухайлбал, Усны газрын мэдээлснээр усны нөлөөллийн дүгнэлтийг хийж чадаагүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь нийслэлийн удирдлагаас холбогдох төлөвлөлтийн нарийвчилсан зураг, тооцоог ирүүлээгүй гэсэн тайлбар өгсөн.

Иймд усны нөөцөд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ огт хийгдээгүй, Усны газрын дүгнэлт гараагүй байна. Энэ нь илт хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

396

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

569


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.