2111-р сар, 2026Бямба гараг

Үнэ ханш: Шатахууны үнэ нэмэгдэх сургаар "юмны үнэ тэнгэрт хадав"

4 сар 3. 10:322 мин унших

Харин ямааны махны үнэ 1,9 хувиар буурч 15461 төгрөгтэй худалдаалагдаж байна.

  

Жил бүрийн хавар махны үнэ өсдөг бичигдээгүй хуультай. Энэ жишгээр энэ удаад нэмэгдэх хандлагатай байлаа. Гэвч шатахууны үнэ нэмэгдэж магадгүй гэх сургаар гэрлийн хурдаар нэмэгдлээ. 

Гуравдугаар сарын 30-ны байдлаар хонины ястай мах нэг килограмм нь 21984 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 26976 төгрөгт хүрчээ. Харин ямааны махны үнэ 1,9 хувиар буурч 15461 төгрөгтэй худалдаалагдаж байна.

 

 

Харин Дэнжийн мянга захад үхрийн цул мах 33 мянга, ястай нь 27 мянга, хонины цул мах 23 мянга 500 төгрөг, ямааны мах 18 мянга 500 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

Махны үнэ тэнгэрт хадах болсон гол шалтгаан нь шатахууны үнийг нэмэгдэж магадгүй гэсэн мэдэгдэл ихээхэн нөлөөлөв.

  • Үхрийн цул мах-38,3 %
  • Хонины цул мах-27,8 %
  • Үхрийн мах /ястай/ -36 %
  • Хонины мах /ястай/-29,2 %
  • Ургамлын тос-63,8 %
  • Сүү-30,6 %
  • Монгол төмс-119,4 %
  • Монгол лууван-15,2 %
  • Цагаан будаа-4,8 %
  • Атар талх-4,9 %-иар тус тус нэмэгджээ.

Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлаас хамаарч дэлхийн 90 гаруй улс нефтийн хязгаарлалт хийх, төрөөс арга хэмжээ авах зэрэг нөхцлүүд үүсэж байна. Манай улсад ч гэсэн шатахууны үнэ нэмэгдэхээс аргагүй нөхцөл байдал бий болсон хэмээн мэдэгдсэн нь ийн нөлөөлжээ. Уг нь өнөөдрийн байдлаар, шатахууны үнэ нэмэгдээгүй байгаа гэдгийг хэн бүхэн мэдэж буй. Дизель түлшний үнэ литр тутамдаа 1500 төгрөг хүртэлх дүнгээр өснө гэж албаныхан мэдэгдсэн энэ үед юмны үнэ хэрхэх нь "бүрхэг" байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.