2111-р сар, 2026Бямба гараг

О.Баасанхүү: Х.Тэмүүжингийн санаачилсан хуулиуд Монгол Улсад гай л авч ирдэг

4 сар 3. 15:072 мин унших

О.Баасанхүү: Х.Тэмүүжингийн санаачилсан хуулиуд Монгол Улсад гай л авч ирдэг

Х.Тэмүүжин гишүүн нарын 17 гишүүн санаачлан өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.

​​​​​​​

Тэрээр: "Нэг, хоёр оронд иймэрхүү жишээ байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ойрын хөрш болон дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад засгийн эрх мэдэл ард түмний гарт байдаг боловч ард түмэн намаар дамжуулж төрөө бүрдүүлж, ялсан нам нь засгаа удирдан явуулдаг ийм жишиг тогтсон.

 

Хоёрдугаарт, та бүхэн мэдэж байгаа, Үндсэн хуульд намын гишүүнчлэлийг хориглосон хоёр заалт байдаг. Нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж заасан байдаг. Энэ утгаараа Ерөнхийлөгч нь ард түмнийг төлөөлөх тул аль нэг нам, улс төрийн хүчинд харьяалагдах ёсгүй.

 

Гуравдугаарт, төрийн албан хаагчийн зарим эрхийг хуулиар хязгаарлаж болно гэсэн заалт бий. Хуулиар хязгаарлаж байна гэдэг нь тухайн төрийн албан хаагчийн тодорхой эрхийг хуульд заасан хүрээнд хязгаарлаж байна гэсэн үг. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын хуульд, Үндсэн хуульд “УИХ-ын гишүүдийн дундаас санал болгоно” гэж заасан байдаг. Энэ нь гаднаас, танихгүй хүн дундаас гэсэн үг биш, харин гишүүдийн дундаас нэр дэвшүүлнэ гэсэн утгатай. УИХ-ын тухай хууль яаран сандран батлагдсаны улмаас олон алдаа, буруу заалт орсон гэж үзэж байна.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн ямар ч гэмт хэрэгт холбогдсон бай, мөрдөн шалгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахын тулд заавал УИХ-аас зөвшөөрөл авах ёстой гэсэн заалт орсон. Мөн УИХ-ын даргыг томилохдоо ямар ч хэлэлцүүлэг хийлгүйгээр шууд томилно гэсэн нь буруу гэж үзэж байна.

 

Хэлэлцүүлэг заавал явагдах ёстой.Намын хувьд олонхоос ч, цөөнхөөс ч нэр дэвшүүлэх боломжтой байх ёстой. Хэрэв цөөнх даргаа авлаа гэхэд ирцээ бүрдүүлж чадах уу гэдэг асуудал гарна. Олонх гэж юу вэ гэвэл тодорхой тооны суудал авч, ирцийг бүрдүүлэн, хууль батлах боломж бүрдсэн нөхцөлийг хэлж байгаа юм. Жишээлбэл, 64-өөс дээш суудал авсан тохиолдолд олонх болж, шийдвэр гаргах боломж бүрдэнэ.Тиймээс ийм чухал асуудал дээр жижиг зүйлийг хэт дөвийлгөн, ард түмний хэлэлцүүлгийн сэдэв болгож, том асуудал мэт харагдуулж байгаа мэт санагдаж байна.

“Хуульчийг хулгайч нар ашиглавал хутга болдог, хуульчдыг шударга хүн ашиглавал ил бамбай болдог” гэж үг бий. Манай Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачилж байгаа зарим хуулиуд Монгол Улсад сөрөг үр дагавар авчирч болзошгүй гэж үзэж байна." гэв.

Б.Төгсбаясгалан

sonin.mn

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.