
Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв.
Үдээс өмнө УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо.
УИХ-ын даргын томилгоо албажив

Ардчилсан намын бүлэг УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлаар авсан завсарлагын хугацаа дуусаж, санал хураав. Санал хураалтад 114 гишүүн оролцож 87 нь дэмжсэнээр С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголоо. С.Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. Тэрээр “Ард түмэн Улсын Их Хурлын гишүүдээсээ өдөр бүр ёс зүй шаардаж, хууль дээдлэх зарчмыг нэхэж, шударга ёсыг хүсэмжилж байгааг сануулан, Монголын ард түмний парламентат ёсны сонголтыг ямагт хүндэтгэн бататгаж, парламентын дархлааг бэхжүүлэх нь чухал болохыг дурдав. Хүн биш, хууль засаглах ёстой гэж бид олон жил ярьсан хэдий ч хэрэгжихүйц хууль баталж чадахгүй байгаагаас хэрэгжилт муу байна хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт анхааруулж, хүний эрх, эрх чөлөөнөөс эх үндсээ авсан хуулийг баталж, улс орны нийтлэг эрх ашгийг чухалчлан, ард түмний өмнө тулгарсан асуудлыг оновчтой, шуурхай шийдвэрлэж ажиллахыг уриалав.
Г.Занданшатарын Засгийн газраас найман сайдыг танхимдаа үлдээж, 11 сайдыг шинээр томиллоо
Ерөнхий сайд Н.Учрал сайд нарыг томилохдоо мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлага даах чадварыг нь харгалзсан гэв. Мөн тойргоос сонгогдсон хүмүүсийг илүү хүлээн зөвшөөрөгдсөн хэмээн үзэж нэр дэвшүүлсэн, эвийг сахих Засгийн газрын бүтцийг оруулж ирсэн” гэв. Ингээд түүний Засгийн газарт Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаяр, Онцгой байдлын алба хариуцсан Шадар сайдаар Н.Номтойбаяр, Шадар сайдаар Т.Доржханд, ЗГХЭГ-ын даргаар Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг, Сангийн сайдаар З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.Дамдинням, Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Ц.Сандаг-Очир, Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аубакир, Зам, тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд- Ж.Алдаржавхлан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Идэрбат, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Ч.Номин, Эрчим хүчний сайдаар Б.Найдалаа, Эрүүл мэндийн сайдаар Э.Батшугар нар ажиллахаар болж байна.
Ерөнхий сайд Н.Учрал Г.Занданшатарын танхим ажиллаж байсан найман сайдыг танхимдаа үлдээж үлдсэн 11 сайдыг шинээр томилов. УИХ дахь МАН-ын бүлэг 30,38 хэмээн хоёр хуваагдсан асуудал яригдаж байгаа. Тэгвэл 30-ийн бүлэг таван сайдын суудал өгчээ. МАН-ын 30-ийн бүлгээс С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Ж.Алдаржавхлан, Ч.Номин нар сайдаар томилогдов. Н.Учралын Засгийн газарт ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд ажиллана. Хуучин сайд нарын зарим нь сэлгэн өөр салбарын сайдаар томилогдож байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, ЦХХХ-ны сайд Э.Батшугар Эрүүл мэндийн сайдаар ажиллахаар болж байна.
Энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд АН-ын гишүүд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Ерөнхий сайд Н.Учрал болон сайдад нэр дэвшигчдээс асуулт хариулт авав.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
- Хонь хурга нийлсэн Засгийн газрыг бол харж л байлаа, энэ удаад хонь чоно нийлсэн кабинетыг анх удаа л харж байна. Н.Учралын Засгийн газрын сайдуудыг сонгосон байдлыг бүр гайхаад байх юм.
Ерөнхий сайд Н.Учрал:
- Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, гарах үр дүнг өөрөө хариуцдаг. Бүгдэд таалагдах танхим хэзээ ч байгаагүй, байхгүй байх. Сөрөг хүчин шүүмжлэх нь нээлттэй, би хүлээж авна. Засгийн газрын гишүүн бол ачаа үүрдэг л ажил. Улс орны ажил цаг минутаар хэмжигддэг учир цаг минутаар тэр ачааллыг дааж ажилладаг. Цайгаа хэнээр чануулж, галаа хэнээр мануулах, ачаа хэнээр үүрүүлэхээ өөрөө шийддэг.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
- Б.Энхбаяр сайдаас асуумаар байна. Таны эхлүүлсэн баахан хулгайн асуудлыг сайд болох гээд сууж байгаа С.Амарсайхан үргэлжлүүлэх болов уу. Та юу гэж бодож байна.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:
- Би бол их үнэ цэнээр олон үнэнийг илчилсээр ирсэн, сая бас илчилж байгаа улстөрч. Өнгөрсөн хугацаанд далд байсан маш олон зүйлийг ил болгосон, олон ч дайсантай болсон. Нийгмийн оюун санааг Л.Оюун-Эрдэнэ ба түүний ах, 15 давхрын дээрэмчид яаж бузарлаж, гүтгэлгийн хар зохиолоор бузарласныг нотолсон өдрүүд болсон. Миний огт уулзаж үзээгүй нийлбэр дүнгээр хэдэн тэрбум их наядын хахууль авсан гэж гүтгэсэн. Тэр хүн хуулийн байгууллагад ямар ч нотлох баримт өгөөгүй.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
-МАН-ынхан хоёр тал болоод нэгнийгээ хулгайч гээд орон даяар зарлалаа. Б.Энхбаяр сайдыг 110 сая доллар авсан гэдэг. Хүн шатаагаад алчихсан шахуу юм ярьдаг. Бие биенийхээ хулгай луйвартай холбоотой асуудлыг хэзээ ард түмэндээ үнэн мөнийг нь олж өгөх вэ.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан:
-Нэгдүгээрт, Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хамгаална. Хууль бус үйлдлийг таслан зогсооно. Аж ахуйн нэгж, иргэдээ элдэв дарамт шахалт, хууль бус шаардлагаар шахан хавчдагийг зогсооно.Хоёрдугаарт, хууль шүүхийн байгууллагын хууль хэрэгжүүлэх эрхийг хамгаална. Гуравдугаарт, улс төрчид ямар нэг байдлаар хууль, шүүхийн байгууллага, ажилтан албан хаагчдыг улс төрийн зодооны зэр зэвсэг болохыг хатуу шаардаж, таслан зогсооно. Дөрөвдүгээрт, хууль хяналтын байгууллага улс төрийн бүх шатны байгууллага хууль шүүхийн үйл ажиллагаатай холбоотой хэн нэгнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэн нэгнийг яллаж, зэмлэдэг, гүтгэдэг байдлыг таслан зогсооно.
Н.Учрал: Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн танхим гэдгийг шууд хэлье
Ийнхүү 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.Тэрээр “Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна. Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно” гэлээ.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 64 (7806)

ЗГ: Наадмаар нийт 10 хоног амраана
Н.Учрал: Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа, ногдол ашгийг авч эхэлнэ /бичлэг/
Ерөнхий Сайд Н.Учрал "Зуны Давос" чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын Далянь хотноо хүрэлцэн ирэв
Н.Учрал: Монгол Улс чухал ашигт малтмалын найдвартай, тогтвортой нийлүүлэлтийн төв болох бүрэн боломжтой

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ
Баруунсалаа, Зүүнсалааны 800 айл өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлнэ гэж мэдээлэв
Н.БАЯРСАЙХАН: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо
“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”
ТАНИЛЦ: ЭМД-ын тусламж, үйлчилгээний шинэчлэгдсэн тариф
Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ
8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
"Төсвөөс тавьж өгдөг мөнгө нь улсын чанартай замын 10-12 хувийг засахад хүрдэг тул төлбөр нэмэх шаардлага үүссэн"
Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг үүрэгдлээ
Согтуугаар бусдыг хутгалан амь насыг нь хохироож, зугтсан этгээдийг олж тогтоожээ
ҮНЭ ХАНШ: Хонины мах килограмм нь 31500 бол үхрийн мах 42800 төгрөгт хүрчээ
Самбалхүндэвийн оршуулгын газрын шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Огцом тоормослосон автобусны жолоочид хариуцлага тооцжээ
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдал үүссэнийг цэвэрлэжээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
Талын наадмыг өөр өөрөөр өнгөрүүлж болно
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ
Их сургуулиуд, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ
Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
ФОТО: ӨМӨЗО-ны 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нээлтээ хийлээ
“Овгор” уран сайхны киноны анхны тизер постер цацагдлаа
"COP17" гэж юу вэ?
НӨАТ-ын II улирлын буцаан олголтоосоо албан татвараа төлөх эсэх санал асуулга энэ сарын 20-23-нд үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал КОП17 хурал зохион байгуулах талбайд ажиллалаа
Өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй хүүхдээ анхаардаг, нээлттэй ярилцдаг, тэднийг ойлгодог байхыг зөвлөлөө
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд
ЦЕГ: Хөвсгөлийн Арбулаг суманд гарсан хүн амины хэргийг шалгаж байна
Ш.Хүрэлээ: ҮУИТеатр клипнээс минь зөвшөөрөлгүйгээр авч рекламандаа ашигласан, "Мөнхийн Монгол Наадам" дууны нэрнээс санаа авч наадмын нээлтээ нэрлэсэн байх магадлалтай
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.