
Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газрын өмнө одоо улс төрөөс ч илүү төвөгтэй нэг сорилт тулгараад байна. Тэр нь эдийн засаг.
Ираны дайны улмаас дэлхий даяар нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, шатахууны үнэ өссөөр байна. Үүний дам нөлөө аль хэдийн Монгол Улсад мэдрэгдэж, дизель түлш, АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 350-1000 төгрөгөөр нэмэгдэж, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай болжээ. Засгийн газар нэн түрүүнд Ойрх Дорнодод өрнөж буй дайны эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, УИХ-д тогтоол оруулж батлуулахаар ажиллана гэж мэдэгдсэн. Хоёрдугаарт, Засгийн газар яаралтай 2026 оны төсөвт тодотгол хийж, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлаа эрэмбэлэх шаардлагатай нүүр тулж байна. 2026 оны хоёрдугаар сарын эцсийн гүйцэтгэлээр төсвийн орлого 720 тэрбум төгрөгөөр тасарчээ. Мөн багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор 1.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм. Ерөнхий сайд Н.Учрал танхимаа аваад чуулганы хуралдаанд хийсэн анхны мэдэгдэл нь төсвийн тодотгол хийх тухай байв. Тэрээр “Урсгал зардал танана, дээр нь хөрөнгө оруулалтаа эрэмбэлээд заримыг нь хойшлуулна. Шатахууны үнэ өсөөд ирэхээр иргэдэд хүндээр тусна.
Тиймээс тодотгол хийж үүнийг давахаас өөр гарцгүй. Засгийн газрын эхний арга хэмжээ бол урсгал зардал болон хөрөнгө оруулалтаа танана. Дээр нь хэмнэлт хийхээс гадна орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээг авах ёстой. Тиймээс Татварын хуулийг татаж аваад буцаагаад өргөн барина. Төлдөг нь хохирдог, төлдөггүй нь хождог энэ тогтолцоог өөрчилж, татварын баазаа өргөжүүлнэ. Гаалийн журмын хэрэгжилтийг сайжруулж, импортын шат дамжлагыг цөөрүүлж, цахимжуулах ажлыг хийнэ. Стратегийн бүтээгдэхүүнүүд буюу хүнс, эм, нефть,эмнэлгийн хэрэгслийг тусгай горимоор шуурхай нэвтрүүлэх арга хэмжээг авна. Гаалийн орлогын албан татварын хэлтэс дээр хиймэл оюун нэвтрүүлж, хүнд суртлыг бууруулна. Ер нь экспорт нэмэгдүүлэх ямар арга хэмжээ байна, шат дараатай хийхээс өөр аргагүй. Тиймээс 2026 оны төсвийн тодотголыг оруулж ирнэ гэж ойлгох хэрэгтэй. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ямар, ямар арга хэмжээ авах вэ гэдэг нарийн төлөвлөгөө гаргаж, ажилдаа орно. Улс орон даяар, нийслэл дээр хэрэгжиж байгаа төслүүдийг хамгийн түрүүнд эрэмбэлж, хэрэгжүүлнэ” гэсэн байдаг.
Өчигдрийн байдлаар ойрхи дорнодын хямралаас үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ, нийлүүлэлт Ормузын хоолойгоор хийгдэх тээвэрлэлт огцом буурч, газрын тосны үнэ 109 ам.долларт хүрсэн байна. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний нөөц АИ-92 42 хоног, АИ-95 73 хоног, Дизелийн түлш 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна гэдгийг мэдээлэв. Тэгэхээр Монголын эдийн засаг өнөөдөр дотоод бодлогоосоо илүүтэй гадаад орчны савлагаанд эмзэг хэвээр байна.
Геополитикийн хурцадмал байдал ч эдийн засгийн тодорхойгүй байдлыг цаашид улам өдөөж мэдэхээр байна. Худалдааны урсгал өөрчлөгдөж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл хэвээр. Ийм нөхцөлд уул уурхайгаас хэт хамааралтай бүтэц нь Монголын сул тал болдог гэдгийг эдийн засагчид анхааруулсаар байгаа. Эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн ч, үүний 3.2 нэгж хувь нь ХАА, Оюутолгойн баяжмал дахь агууламж болон биет хэмжээний өөрчлөлтөөс, бусад салбар, үйл ажиллагааны өсөлт 3.6 хувь буюу эдийн засгийн потенциалаас бага байгаа юм. Өрхийн бодит орлогын өсөлт улсын хэмжээнд 5.0 хувь болж нэмэгдсэн бол Улаанбаатар хотод 2.2 хувь болж буурчээ. Экспортын орлого 2026 оны эхний улиралд 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 60 хувиар өндөр байна. Голлох бүтээгдэхүүний экспортын орлого өсөлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны идэвх тогтвортой сайн байна. Биржийн арилжааны идэвх 2025 оны эхний хагаст унаж, сард 0.5 сая тонн хүрэхгүй хэмжээний нүүрсний гэрээ хийж байсан бол, сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ хийсэн байна. Үүнээс үүдэн тэтгэвэр, тэтгэмж бодит дүнгээр 3.2 хувиар буурч, цалингийн орлогын өсөлт саарч байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулсан байна.
Тэгэхээр Н.Учралын Засгийн газар эхний сорилт нь олон улсын нөхцөл байдлаас хамаарсан эдийн засгийн хүндрэл байх нь. Хүндрэлийг хэрхэн даван туулахаас энэ Засгийн газрын дараагийн хувь заяа хамааралтай биз ээ. Ямартай ч Н.Учралын Засгийн газар өчигдөр анхны хуралдаанаа хийж, татварын өрийн улмаас дансаа хаалгасан 12100 компани, аж ахуйн нэгжийн дансыг нэг сарын хугацаатай нээж буйгаа зарласан гэгээтэй мэдээллийг дуулгаад байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 65 (7807)

ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ
ТАНИЛЦ: Ирэх оны төсөвтэй холбоотой есөн шийдвэр
15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Б.Оюутболд: Нэр төрөө сэргээлгэж, С.Амарсайханаар уучлал гуйлгана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
Т.Аубакир огцрох ёстой!
“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
"Онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм"
ТАНИЛЦ: Шахмал түлш худалдан борлуулж буй 440 цэгийн байршил
Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов
Бичлэг: УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Д.Тогтохсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэв
Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална
2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө
А.Намсаманд: С.Амарсайхан сайд жолоочийнхоо эхнэр болон дүүг дарга болго гэхэд нь болгосон. Зарим томилгоог нь хийхгүй байхаар сүрдүүлдэг
Л.Энх-Амгалан: Монголын төрийг маш их хагалан бутаргаж буй бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа бол А.Ариунзаяа гишүүн ба түүний нөхөд
SmartCar-ын ₮2000-ын луйвар | жолооч нар E-Mongolia-гаар торгуулиа төлөх боломжгүй болов
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт явагдана
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа
Хуульч О.Баасанхүү: Надад олон казах найз бий. Надтай уулзаж, танилцаж явсан казах хүмүүсийн дунд муу, муухай хүн нэг ч таарч байгаагүй
Иргэдийг автомашинаар нь далимдуулан ингэж шулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ эв нэгдэлтэй байж, томоохон төсөл, хөтөлбөрийг гацаадаг бусармаг үйлдэл гаргахгүй байхыг уриалав
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.